Цагдаагийн байгууллагад 2024 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 23.00 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа." гэсэн мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийг албаныхан шалгахад, 17 настай, эрэгтэй , 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт, 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар билъярд тоглож байгаад маргалдсан байдал тогтоогдсон. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн" гэв.
Хэн нэгэн 2024-10-08 103.212.162.209
Одооны хүүхдүүд угийн их омголон зантай болсон цаг. 15-17 гэхээр 9-12р ангийн хүүхдүүд шөнийн цагаар тоглож байгаад нь гаргаад явуулсан эцэг эхийнх нь бас буруу. Дөнгөж ахлах сургуульд орж байгаа болон төгсөх хүүхдүүд гэхэд их харамсалтай байна.