Ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна. Харин 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байгаа судалгаа бий. Тиймээс 600 мянга орчим айл өрхөд орон сууц хэрэгтэй байгаа талаар өчигдөр /2024.10.07/ болсон Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр ярьжээ.

Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмснээр байрны үнэ өсөх үү, олон улсын байгууллагуудыг энэ хөтөлбөрт хэрхэн татан оролцуулах вэ, нэмэлт санхүүжилтийн боломж байгаа эсэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монгол банк, Монголын ипотекийн корпораци, Төрийн орон сууцны корпораци, Монголын банкны холбооноос төлөөлөл багтжээ.

Ирэх онд нэг их наяд гаруй төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Энэ зээл нэн түрүүнд зорилтод бүлэгтээ хүрэх учиртай.

Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд, төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах эрэлт хэрэгцээ байгаа юм. Улсын хэмжээнд 90 гаруй сумдад дэд бүтэц шийдэгдсэн ч барилгажилт хангалтгүй байна.

Ажлын хэсгийн хурлын үеэр Монголын банкны холбоо байгальд ээлтэй шийдэл, олон улсын байгууллагаас нэмэлт санхүүжилт босгох боломжтой эрчим хүчний хэмнэлттэй “ногоон” орон сууцыг санал болгосон.

Харин Хот байгуулалт орон сууцжуулалтын яам орон сууцанд орохыг хүссэн айл өрхүүдэд ипотекийн зээлээс гадна урт хугацаанд түрээслэх байрны сонголт бий болгосноор үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой гэх мэт саналыг гаргажээ.

Монголын ипотекийн корпорацаас гаргасан судалгаагаар 2013 оноос хойш ипотекийн зээлээр 155 мянган айл орон сууцанд оржээ. Зээлд хамрагдсан айл өрхийн 30 хувь нь зээлээ төлж  дуусаад байраа томруулсан байна. Олон улсад ипотекийн зээлээр худалдаж авсан байраа иргэд буцаагаад зарахад төрийн компани худалдан авч дараагийн хүмүүст боломж олгодог жишиг байдаг гэнэ.

Энэ мэт олон саналыг нэгтгэж тодорхой шийдэлд хүрнэ. Үүний тулд холбогдох хууль журамд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм гэж Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.-Энх-Амгалан мэдэгдэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МЭДЭХГҮЙМ ДА 2024-10-08 202.179.24.47

НААД ТОО БАРИМТ ЧИНЬ ЗӨВ Л БАЙГАА ДАА ТА МИНЬ. СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ ЧИНЬ Ч ЭРГЭЛЗЭЭТЭЙ СОНСОГДООД БАЙХЫН. ЦЭВЭР УЛААНБААТАРЫН ТООГООР АВАХ Ч ЮМ УУ АЙМАГ ХОТУУДАА ОРУУЛААД Ч ЮМ УУ … ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БАЙГАА МАЛЧДЫН ӨРХИЙГ ОРУУЛААД ТООЦООХООР ЧИНЬ …

Avatar

Үнэн үг 2024-10-08 139.5.217.253

Орон сууц яөх вэ эхлээд вальют олдог үйлдвэр, иргэдийн орлого нэмэгдүүлдэг ажлын байраа бодоо. Орлого байхгүй, байрны мөнгөө төлж чадахгүй орон сууцанд суугаад яах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж