Лаи Чин Тэ: Тайванийн ард түмний эх орон байх боломжгүй

Лаи Чин Тэ: Тайванийн ард түмний эх орон байх боломжгүй

Лаи Чин Тэ: Тайванийн ард түмний эх орон байх боломжгүй

Тайваний ерөнхийлөгч Лаи Чин Тэ "БНХАУ нь Тайваний ард түмний эх орон байх боломжгүй" гэж мэдэгджээ. Тэрбээр "Бүгд найрамдах Хятад ард ​​улс аравдугаар сарын 1-нд 75 жилийн ойгоо тэмдэглэсэн. Харин хэдхэн хоногийн дараа Бүгд найрамдах Хятад улс 113 нас хүрэх гэж байна. Бид бүхэн БНХУ-ыг албан ёсны нэршлээ болгон ашигладаг" гэжээ. Мөн "Оршин тогтносон жилүүдийг харгалзан үзвэл БНХАУ хэзээ ч БНХУ-ын ард түмний эх орон гэж хэлэгдэхгүй" гэж онцолсон байна. Тэрбээр Тайвань бол Хятадын 75 ба түүнээс дээш насны хүмүүсийн эх орон байж магадгүй гэж нэмж хэлжээ.

Тайванийн ерөнхийлөгч тавдугаар сард тангараг өргөхдөө хоёр орны харилцааг хэвээр хадгална гэсэн байдаг. Тэрбээр мөн Тайвань, Бээжин хоёр "бие биедээ захирагдахгүй" гэж мэдэгдэж байжээ.

Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн зарлаж, Лаиг салан тусгаарлагч гэж үздэг байна. "Нэг Хятад" зарчмыг Бээжин Тайваньтай яриа хэлэлцээ хийх урьдчилсан нөхцөл гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-08 66.181.177.80

Аюултай мэдэгдэл!

Avatar

Heartland 2024-10-08 202.126.90.210

Трамп украйн дайныг зогсоож тайван арлын дайн эхлүүлэх бололтой.Украйн дайнд хятад яаж хандсан адил байр сууринаас ОХУ хандах байх….ха ха ха……

Avatar

Нэргүй 2024-10-08 202.126.91.170

саваагүй нохой саранд хуцна гэж хятадууд газар нутгаа томруулж дэлхийд гайхуулах гэж дайралт хийх байх шиг

Avatar

Улаан залаат Монгол 2024-10-08 122.201.31.72

Хятад задрах нь Монгол улсад ашигтай шүү.

Avatar

Нэргүй 2024-10-08 66.181.177.161

Байлдаан хийж хандыг нь дар

Avatar

Зочин 2024-10-08 66.181.185.30

2 хятад зодолдох чамд ер нь ямар хамаа бндаа.Саваагүй гэдэг нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж