Хурганы сангийн аж ахуйн замд 4.5 тэрбумыг төсөвлөжээ

Хурганы сангийн аж ахуйн замд 4.5 тэрбумыг төсөвлөжээ

Хурганы сангийн аж ахуйн замд 4.5 тэрбумыг төсөвлөжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хурганы сангийн аж ахуй-Эмээлт чиглэлийн авто зам тавихад 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Сонгон шалгаруулалтад ямар компани шалгарсан талаарх мэдээллийг зарлаж, замын ажлыг эхлүүлэх гэнэ.

Хороонд шинээр тавих 2.6 километр замыг 4 километр зам болгон нэмж, төсөв санхүүжилтийг нь шийдсэн байна.

Гурван жилийн өмнө тус чиглэлийн замын тендерт “Энигма констракшн” шалгарсан ч зардал өссөн гэх шалтгаанаар ажлаа гүйцэтгээгүй байсан юм. Зам барихаар ухсан нүхнээс нь болж нийтийн тээвэр нь эцсийн буудалд ирж чадахгүй, хүүхдүүд сургуульдаа явахын тулд олон километр алхаж байгааг News.mn  сайт өмнө нь сурвалжилж байв.

Тиймээс 2023 онд замын компанийн тендерийн гэрээг цуцалсан талаар албаныхан мэдээллээ.

Шанд-Хурган чиглэлийн гурван автобус Эмээлтээс Таван шар хүртэлх маршрутаар иргэдэд үйлчилдэг. Сургууль, цэцэрлэгийн сурагчид зөвхөн автобусны буудал хүртэл нэг километрээс дээш алхдаг бол автобусны жолооч нарын хувьд ч ажлаа хийхэд хүндрэлтэй байгаагаа учирлаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-08 103.168.34.154

төлөвлөгөөт ажлын төсвийг яс хийсэн болохоор ашиг бага. Харин одоо гэнэт хийгээд байгаа 162км зам нь баахан нэмсэн, хэд дахин ашигтай, тодорхой компаниудад зориулсан учраас шууд аэил болж бгаам шүүдээ.

Avatar

Нэргүй 2024-10-08 202.131.234.123

ажил хийх гэж аваад луу унждаг ийм компаниа шууд хаагаад л болоо шүү дээ. нэг тарган гахайн арын компани байгаа даа. шууд арга хэмжээ ав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж