Сурвалжлага: Шинэ "Драгон" аравдугаар сард ашиглалтад орно

Сурвалжлага: Шинэ "Драгон" аравдугаар сард ашиглалтад орно

Сурвалжлага: Шинэ "Драгон" аравдугаар сард ашиглалтад орно

Өнгөрсөн оны тавдугаар сараас  "Драгон" зорчигч тээврийн төвийг буулган шинээр барих ажлыг эхлүүлсэн. Тиймээс тус барилгын үйл явцыг  сурвалжиллаа.

"Хаашаа явах уу", "Дархан хоёр хүн аваад гарлаа". "Хөвсгөл явах хүн байна уу, дайвар явуулах уу" гэж зөрөн өнгөрөх хүн бүрээс төвөгшөөлгүй асуух нэг хэсэг. Өөр, өөрсдийн хэмжээнд тохирсон цүнхтэй, тортой зүйлс барьсан хаа нэгтээ учиргүй яаран алхах хүмүүсийн хөлд дарагдсан тэрхүү газар нь нийслэлийн баруун захад байрлах Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу бидний нэрлэж заншсанаар “Драгон”. Олон хүн холхих тус газарт урт цагаан төмөр хашаа татаж, том техник хэрэгслүүд тачигнаж, газар шорооны ажил ид өрнөж байлаа. "Драгон" төв үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болжээ. Баруун аймгуудад хот хоорондын тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа зорчигч тээврийн томоохон төв. "Драгон" төвөөс 17 аймаг 240 гаруй сум руу хот хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд тус төв үйлчилгээний шаардлагад нийцэхгүй болсон. Тиймээс үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тухыг хангасан том заалтай болгохоор хуучин зорчигч тээврийн төвийг буулгаж, өнгөрсөн онд шинэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Одоогоор уг газарт долоон давхар  /B1-6/ өндөр 30.000 м.кт талбай бүхий том барилга барьсан, гадна талбайд газар шорооны ажил үргэлжилж байв.

Барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн ажилтны хэлснээр ,тус төв нь энэ оны аравдугаар сар гэхэд ашиглалтад орох аж.

Одоогоор барилгын дотор засал болон, гадна машины зогсоол, зам талбайн ажил үргэлжилж байв.  Тэрбээр дотогш орохыг зөвшөөрөөгүй юм.

Шинэ төвийг "Шинэ улаанбаатар баруун терминал" нэртэйгээр ашиглалтад оруулна. Уг бүтээн байгуулалт бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор 1800 ажлын байр шинээр бий болохоос гадна улаанбаатар хотын томоохон жишиг бүтээн байгуулалтын нэг болгохоор төлөвлөсөн байна. Ил, дулаан машины зогсоол 600, автобусны зогсоол 15-ыг барьж байгаа аж. Мөн томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд, кинотеатр зэргээс бүрдэх ажээ. Нэг үгээр хэлбэл баруун аймгийн зорчигчид болон СХД-ийн иргэд дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтад бүхий л худалдаа, үзвэр, үйлчилгээг авах боломжтой болох юм.

Авто тээврийн үндэсний төв Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд Толгойтод байрлах “Номин” агуулах худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлсэн. Одоогийн байдлаар "Номин" агуулах төвөөс баруун аймгийн хот хоорондын тээврийн хэрэгслүүд зорчигчдод үйлчилж байна.  “Драгон” Терминал зорчигч тээврийн төвөөс баруун аймгуудын 38 чиглэлд өдөрт дунджаар 100-150 тээврийн хэрэгсэл 3000-4000 зорчигчид үйлчлүүлдэг байна. Оргил ачааллын буюу баяр ёслол, оюутан сурагчдын амралтын үеэр хот хооронд өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл 8000-10000 зорчигч үйлчлүүлдэг ажээ.

Одоо тус төвөөс Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Булган,Орхон, Дундговь, Төв, Өмнөговь, ОХУ-ын Улаан-Үүд аймгийн чиглэлийн хот хоорондын тээврийн хэрэгсэл болон нийтийн тээврийн үйлчилгээ явж байгаа ажээ.

Булган аймгийн иргэн Н.Мягмарсүрэн "Номин "агуулах худалдааны төвд шинээр нүүж орсон вокзал нь сэлүүхэн, дараалал үүсэхгүй, том зогсоолтой гээд олон давуу талтай юм билээ. Гэхдээ хуучнаасаа бүр холдоод олон автобус дамжиж очиход жаахан хүндрэлтэй байсан. Хөдөөний хүмүүс ихэвчлэн ачаа ихтэй, тэр бүр ойроос ирэхгүй хаа байсан хотын зүүн захаас ирэх ч хүмүүс их бий. Тэдгээр хүмүүс олон автобус дамжихаар хэцүү байдаг. Харин өнгөрсөн хавраас эхлэн манай аймгийн хот хоорондын тээврийн хэрэгслүүд буцаад хуучин драгоноос явдаг болсон нь амар байна. Гэхдээ одоо бол яг хажууд нь барилгын ажил явагдаад машин, автобус явахад асуудал ихтэй л байна. Энд чинь өмнө нь зогсоол хомс, түгжрэл их үүсдэг байлаа. Шинэ зорчигч тээврийн төв ашиглалтад орчихвол нэгдсэн нэг зохион байгуулалттай болоод цэгцрэх байх"  гэв.

Хот хооронд такси үйлчилгээ эрхлэгчид "Өмнө нь энд хот хоорондын тээврийн хэрэгслүүд гарч орох гэж яг уулзвар дээр маш их түгжрэл үүсгэдэг байсан. Харамсалтай нь, энэ түгжрэл улам нэмэгдсэн. Яагаад гэвэл юм дайх, хүн суулгаж өгөх гэж байгаа хүмүүст машинаа тавих газар алга. Дээрээс нь такси үйлчилгээ эрхлэгчид зогсох газар, зогсоол байхгүй асуудал их байна. Шинээр вокзал барьснаар энэ бүх асуудлыг шийдэх байх гэж найдаж байгаа. "Номин" агуулахад байгаа вокзал зорчигчдод холдоод байна. Ялангуяа хувь таксигаар зорчих иргэд эндээс явах сонирхолтой байдаг. Шинэ зорчигч тээврийн төв нь хурдан ашиглалтад ороод эдгээр асуудал хурдан шийдэгдээсэй л гэж бодож байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-08 59.153.112.54

Энэ драгон баруун талын түгжрэлийн гол эх үүсвэрүүдийн нэг мөнөөсөө мөн, бүүр хотоос гаргах байсан юм, хөдөөний, явуулын улсын эг удаагийн явдлын эрх ашгийг бодохоосоо илүү хот өөрийнхөө эрх ашгийг урьтал болгомоор юм, ойлгомжгүй

Avatar

Зочин 2024-10-08 172.56.104.220

Энийг нэг их бүтээн байгуулалт гэж үзэхээсээ илүү газрын хулгай дээрэм гэж үзэх нь зөв

Avatar

Х 2024-10-08 66.181.191.15

Энэ одоо мэдээ бичих гэж кино зохиол биччих юмаа. Юу бичиж байгаагаа ойлгоогүй усан толгойтой сэтгүүлч

Avatar

Иргэн 2024-10-08 103.57.93.98

Өмнө зогсоол хүрэлцэхгүй маш хэцүү байсан одоо бүр зогсоолгүй болсон харагдсан!!! Эсвэл газар доогуурх авто зогсоолыг шийдсэн супер вокзал юм болвуу???

Avatar

билгүүн 2024-10-08 103.57.94.85

хурдан оруул

Avatar

Нэргүй 2024-10-08 202.126.88.188

Энэ байрлал нь орон нутагт явахад тохиромжгүй. Болиулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-08 202.131.234.123

Драгон биш Э март юм байна лээ.

Avatar

Нэргүй 2024-10-08 202.126.88.171

тийм шүүдээ бямбацогт нямбаатартай нийлж тээврийн гмзрын баырыг авч и март барьж бгаа даа

Avatar

Нэргүй 2024-10-08 103.111.68.3

Авто зогсооол хүрэлцэхгүй байсан гээд, зогсоол байсан газартаа барилга бариад шийдсэн хэрэг үү, ёстой гуцниз. Зогсоолгүй газарт хэн ч очиж үйлчлүүлэхгүй ээ. Дампууралдаа бэлддээ.

Avatar

Нэргүй 2024-10-08 66.181.191.240

женкогийн барилга гэсэн биз дээ

Avatar

з 2024-10-08 202.126.91.158

хэдэн машины зогсоол гаргаад өгчихгүй нээх том байшин бариад хамаг орон зай түгжээд иргэдэд яаж төвөг удах вэ гэж ухаан сийлж суудаг эрх мэдэлтнүүд

Avatar

Нэргүй 2024-10-08 122.201.31.43

Хулгайч Бадамжунайгийн бизнесийн төлөө, тэдэнд нийтээрээ хосоо шувтруулахын төлөө бид алга таших гэж үү? Нээрэн нэг их сүртэй нь аргагүй баривчлагдаж ирсэн Бадамжунай яав аа, Хүрэлсүх ээ? Оюун-Эрдэнэ ээ? Шударга царайлсан хувхай цагаачид аа? Та нар элэнцгээ хаацайлаад байна аа? Өөрсдөө хулгайчууд болохоор нээнтэгнээс гарч чаддаггүй юу?

Avatar

Нэргүй 2024-10-08 59.153.112.67

nuguu bayan hulgaichiin ohin bandaajnaas zuugdsen batsaan pr hiiged bnu g*** chin BRB gej neg hujaa hogjim avchirch nomintoi niilej baahan show hiij ulsiin mongonoos hulgai udahgui oron nutagt garchuul ahiaad joohon hulgai chaachih g*** batsaan zlara ter zolbin g***

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж