Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлж, үр ашигтай хөрөнгө оруулалт хийн одоо болон ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах, төрөлжсөн сангаас бүрдсэн тогтолцоог Үндэсний баялгийн сан гэнэ. Энэ сан Монгол Улсын иргэн бүрд хамааралтай, өгөөжтэй. Баялгийн сан нь “Төсвийн тогтворжуулалтын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хүртээмжтэй хөгжлийн сан” гэсэн гурван бүрэлдэхүүн сантай байхаар тусгагдсан бөгөөд сан тус бүр өөрийн гэсэн эх үүсвэртэй.
Үндэсний баялгийн сантай байхын ач холбогдол нь байгалийн нөөц баялагаа хэр үр ашигтай ашиглаж, улс орны хөгжил болоод ард иргэддээ хэр хүртээмжтэй ашиглаж байгаагаас хамаарч улс орон хөгжих үндсэн гарц болох юм.
Өөрөөр хэлбэл цөөн хүн эрх ашгийн хүрээнд байгалийн баялагийг ашиглаж, зарцуулахгүйгээр, баялгийн төвлөрөл үүсгэхгүйгээр монголын иргэн бүр баялагаас эрх тэгш хувь хүртэх боломжийг баялгийн сан бүрдүүлж байна. Баялгийн сангийн үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, үр ашигтай, бие даасан, хараат бус, хөндлөнгийн хяналттай байхаас гадна баялгийн сангийн олон улсад хүлээн звөшөөрөгдсөн нийтлэг зарчим үнэт зүйлийг баримталж сайн засаглалтайгаар хөгжүүлэх онцлогтой.
Сангийн хөрөнгө нийт ард түмний мэдэлд байх онцлогтой бөгөөд тус сангийн үйл ажиллагаа нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж буй.
Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоон өгсөн гэсэн үг.
хүннү 2024-10-08 202.9.47.0
Энэ баялгийн санг амь оруулах нь чухал. Тэгэхгүй хий хоосон, шилий цаанаас чихэр долоолгож байгаа юм шиг юм яриад бичээд байж болохгүй. Монголын 3,5 сая хүнд рд-аар нь данстай болгож мөнгө хий. Тухайн иргэн тэр мөнгийг авч үрэхгүй, зөвхөн эрүүл мэнд, орон сууц худалдан авхад зарцуулдаг байхаар зохицуулах нь зөв. Стратегийн 16 орд байгаа дээр нь нэмэж орох олон орд газрууд байна. Тэднийг хамруул.
Нэргүй 2024-10-08 59.153.115.91
Улсын хадгаламж л шүү дээ. Ардчилалаас өснө 9 тонн алтан хадгаламэтай байсныг Ардчилалынхан төрийн тэргүүнд гарангуутаа х***а Гагбодд казинод гэсэн нэрээр хулгайлсан шүү
Зочин 2024-10-08 66.181.180.38
баялгийн санг төр өөрөө өмчлөлдөө авлаа гэсэн том уурхайгаас бүрдүүлэх хэрэгтэй дээ. Сан гэхээр л тэртэй тэргүй буруу замаар ордог. тэр сангаас хэн ч зарцуулах эрхгүй байх хэрэгтэй тийм байж хуримтлал үүсч магад
Зочин 2024-10-08 64.119.29.46
Одоо энэ баялагын санг бодит болгох хэрэгтэй шүү дээ бараг сүүлийн 2 жил ярьлаа гол нь ард иргэдэд өгөөж өгдөг байх хэрэгтэй