Л.Гантөмөр сайд Хамбургийн тогтвортой байдлын чуулгад оролцож байна

Л.Гантөмөр сайд Хамбургийн тогтвортой байдлын чуулгад оролцож байна

Л.Гантөмөр сайд Хамбургийн тогтвортой байдлын чуулгад оролцож байна

ХБНГУ-ын Хамбург хотноо 2024 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд "Хамбургийн тогтвортой байдлын анхдугаар чуулга уулзалт"-д Монгол Улсыг төлөөлөн Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, Тэргүүн Шадар сайдын зөвлөх Б.Баттөмөр болон албаны төлөөлөгчид оролцож байна.

Энэхүү чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд тус арга хэмжээг Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), Майкл Отто сан, Хамбург хотын захиргаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна. Тус чуулга уулзалтаар олон улсын санхүүгийн бүтцийг сайжруулах замаар орлогын тэгш бус байдлыг бууруулж, хүртээмжтэй тогтвортой өсөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийн чиглэлээрх хүчин чармайлтаа бэхжүүлж, урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ардчилсан нам 2024-10-07 139.5.218.170

намаа худалдсан дарга сонгуулийн үеэр ажлаа хаяад зугаалж явна.

Avatar

Нэргүй 2024-10-07 202.179.26.192

ажлаа хийгээч. тэгээд л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж