Флорида муж онц байдлын дэглэмээ өргөжүүллээ

Флорида муж онц байдлын дэглэмээ өргөжүүллээ

Флорида муж онц байдлын дэглэмээ өргөжүүллээ

АНУ-ын Флорида мужид Ням гаригт халуун орны Милтон шуурга хүчээ авсан байна. Тус шуурга нь нэгдүгээр зэрэглэлийн хар салхинаас зэрэглэл нэмэх төлөвтэй байгаа бөгөөд долоо хоногийн дунд үед их хэмжээний хохирол учруулж магадгүй байна. Тиймээс мужийн захиргаа онц байдлын дэглэмээ өргөжүүлэх болжээ. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь Хелен хар салхинаас хэдхэн өдрийн дараа болох гэж байна. Хелен хар салхи Флорида муж, Хойд Каролина зэрэг АНУ-ын зүүн өмнөд хэсгийн томоохон  хэсгийг сүйрүүлж, 230 гаруй хүн амь насаа алдсан юм.

Милтон шуурга Мягмар гаригийн өглөө /2024.10.08/ Флоридагийн хойгийг дайрах үедээ гуравдугаар зэрэглэлийн аюултай болно гэж цаг уурчид таамаглаж байна. Үндэсний цаг уурын алба амь насанд аюултай шуурга нь сүйрэлд хүргэж болзошгүй гэж мэдэгдээд Милтоныг ирэхэд бэлдэж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалаад байна.

 

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-07 202.9.46.208

Америкийг бурхан шийтгэж байна…………….

Avatar

vgfrff 2024-10-07 202.9.40.231

Адгийн архины пиво үйлдвэрүүдийг бүгдийн хааж зогсоо хор зогсоо. Хөгжилд гай нийгэм хорлогч хорийг зогсоо

Avatar

Нэргүй 2024-10-07 66.181.181.212

Флоридад салхин галав юүлж бгаам бнаа.Манайхаас даан ч хол юмдаа, ойрхонсон бол очиж туслахсан…кх кх кх… Манай Бат тулга чинь Трамптай уулзахдаа Оросын Сибир ийн түймрийг унтрааж өгөөч гэж гуйдаг л гаршүү дээ, бурх ан минь. Орос авгайтай болохоор Орос эх оронч үзэлтэй болчихдог юм шиг байгаа юмаа, Цэ дарга нтр гээд л…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж