Дорноговь аймгийн ИТХ-ын 11-р тойрогт нэр дэвшигч Т.Гантулга: Би ирээдүйг экологийн тэнцвэрт байдлаар төсөөлдөг

Дорноговь аймгийн ИТХ-ын 11-р тойрогт нэр дэвшигч Т.Гантулга: Би ирээдүйг экологийн тэнцвэрт байдлаар төсөөлдөг

Дорноговь аймгийн ИТХ-ын 11-р тойрогт нэр дэвшигч Т.Гантулга: Би ирээдүйг экологийн тэнцвэрт байдлаар төсөөлдөг

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Засаг дарга Тэрбишийн Гантулгатай ярилцлаа.

 Тэрбээр Аймгийн төвийн манай баг 1600 гаруй өрхийн 5600 гаруй иргэнтэй, нутаг дэвсгэрийн 70 хувьд нийтийн орон сууц, 30 хувьд нь гэр хорооллын бүс байрлаж төр захиргааны байгууллага, боловсрол, эрүүл мэнд, дулааны станц гээд нийт 102 иргэн, ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн товч танилцуулгыг ярилцлагын эхэнд тодотгосон юм. 

-Танай баг аймгийн эдийн засаг, нийгэм, бизнесийн хамгийн идэвхтэй төв хэсэг юм байна. Тэр олон байгууллага, аж ахуйн нэгж төвлөрснийг дагаад багийн иргэдийн ажил эрхлэлт өндөр гэсэн үг үү?

-Багийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүргийнхээ нэгдүгээрт, 2100 гаруй хүүхдээ сургууль, цэцэрлэг завсардахгүй байхад хамт олон, эцэг эхчүүдтэйгээ хамтарч санаа тавьж ажилладаг, хоёрдугаарт, иргэдийн ажлын байр, хөдөлмөр эрхлэлтэд санаа тавьж иргэдтэйгээ хамтран ажилладаг даа. Анх ажлаа хүлээж авч байхад багийн эрхэлсэн тодорхой ажилгүй иргэдийн тоо статистик мэдээгээр 575 байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 107 болсон. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хангамж буюу хүнсний талон авдаг 77 өрхтэй байсан бол өнөөдрийн байдлаар 17 өрх энэхүү эрхийн үйлчилгээг төрөөс авч байна.

МУ-ын Засгийн газраас “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” бодлогыг төрийн анхан шатны нэгж дээр хэрэгжүүлж эхлэхийн тулд хүнсний нэмэлт өгч ажил эрхлэх боломжтой өрхийнхөө хөдөлмөрлөх сонирхолыг бууруулахгүйг зорьж иргэдээ түр болон байнгын ажлын байраар хангахад зуучилж ажиллуулах зорилгыг баримталж ажилласан нь хүнсний нэмэлт талоныг үе шаттайгаар буурууллаа. Яах аргагүй олон хүүхэдтэй өрх толгойлсон айл, хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэд маань бол тус үйлчилгээг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэх нөхцөл байдлын үнэлгээ хийгдсэний үндсэн дээр авч байна.

Үр дүн нь хүнсний нэмэлт талон авдаг өрхүүдийн тоо буурах тусам эрхэлсэн тодорхой ажилгүй иргэдийн тоо дагаад буурч байна гэж ойлгож болно.

Миний бие 2016 онд багийн Иргэдийн нийтийн хурлын багийн Засаг дарга сонгох сонгуульд иргэний журмаар заалнаас оролцож нууц санал хураалтаар иргэдийнхээ олонхийн дэмжлэг авч сонгогдсон. 4 жилээр иргэд, хамт олонтойгоо хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ статистик тоон үзүүлэлтээр харж үргэлжлүүлэн хийх хүсэл зорилготой 2020 онд дахин багийн Засаг даргад өөрийн хүсэлтээр нэр дэвшихэд иргэд олон минь халуун дотноор хүлээн авч 100 хувийн саналаар дахин сонгогдсон нь их урам зориг, эрч хүч болж анхан шатанд иргэддээ төрийн үйлчилгээг 8 жил хүргэж ажлын үр дүнгүүд гарч эхэлж байна. Цаашид иргэдтэйгээ хамгийн ойр байдаг төрийн анхан шатны нэгжид иргэд, баг хамт олонтойгоо уламжлан хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлэхэд зохих хуулийн хүрээнд багийн Иргэдийнхээ дэмжлэгийг авах хэрэгтэй байгаа нь Иргэдийн дуу хоолой болоод явья гэсэн бодол зорилготой маань холбогдож байгаа.

Одоо дахиад ирэх дөрвөн жилд багтаа үргэлжлүүлээд хийхээр бодсон зүйл болон хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлс юу байна?

-Манай аймагт найм, найман жилийн циклээр улс төрийн намууд тойрч солигдоод тогтвортой хөгжлийн бодлого орон нутагт хэрэгжихгүй 2016 оныг хүрсэн байдаг. МАН-ын бодлого тогтвортой, тооцоо судалгаанд үндэслэсэн төлөвлөлттэй, хөрөнгө оруулалт нь тодорхой учир үе шаттайгаар 100 хувь хэрэгжиж 8 жилийн нүүр үзэж байна. Өмнө нь аймагт тогтвортой бодлого хэрэгжихгүй байсан болохоор иргэдийн амьдралд нутаг орны хөгжлийн эдийн засгийн үр өгөөж өрхөд орж очихгүй байсан нь амьдралын түвшингээр тодорхойлогддог.

Дорноговь аймгийнхаа нөхцөл байдлаар жишээлээд харахад 2016 оноос хойш МАН-ын мөрийн хөтөлбөр 2 үе шаттай 100 хувийн биелэлттэй байна. Тэгэхээр нутгийн маань тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөр 12-16 жил үргэлжилсэн тохиолдолд бодитой үр дүн нь иргэдийн болон орон нутгийн хөгжил дэвшилд харагдах юм байна гэж тооцоолж байна.

Сонгууль гэдэг бол намууд хийж хэрэгжүүлсэн ажил, хийгдэх ажил буюу мөрийн хөтөлбөрөөрөөр өрсөлдөх гэж ойлгодог. Аймагт хийж, хэрэгжүүлсэн ажлууд өнгөрсөн найман жилд иргэдийн маань нүдэнд харагдаж, гарт баригдаад эхнээсээ үр өгөөжөө өгч эхэлж байна. Тийм учраас хувь хүний зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх чин хүслийг өвөртлөн 7 нэр дэвшигчтэйгээ иргэдээсээ дэмжлэг авахаар сонгуулийн компанит ажил ид өрнөж байна.

Монгол Улсын уламжлалт түүхээ судлаад үзэхэд 1921 оноос хойш дарга төвтэй нийгэм байсан. Одоо 2016 оноос хойш иргэн төвтэй төр бий болсон. Иргэд ямар санал, санаачилга гаргана түүнийг хууль, дүрэм, журмаар зохицуулсан болохоор төрийн бодлого, шийдвэрт тусгагдаж, үе шаттайгаар хэрэгждэг ирэн-төрийн хамтын ажиллагаа бий болсон. Мөрийн хөтөлбөрийг хувь хүн дангаараа бие даан хийнэ гэж ярьж болохгүй. Эргээд иргэд, баг хамт олонтойгоо хамтарч хийж, бүтээх дараагийн төлөвлөсөн ажлууд маш их байна. 2016-2024 онд түр, улирлын чанартай ажлын байраар хангагдаж байгаа иргэд олон байдаг бол 2024-2028 онуудад байнгын ажлын байртай болгохын тулд хувийн хэвшлээ маш сайн дэмжих ёстой гэж ойлгож байна.

-Түр ажлын байрнаас байнгын тогтвортой ажлын байр руу шилжихийн тулд аж ахуйн нэгжүүдийг төрөөс бодлогоор дэмжих ёстой гэлээ. Ажлын байрыг тэд бий болголоо ч ажлын байрны шалгуурт иргэд тэнцэж байх ёстой. Байнгын ажлын байртай болгохын тулд ажиллах хүчээ мэргэшүүлэх тал дээр хэрхэн ажиллах уу?

 –Одоогийн түр ажлын байрыг байнгын ажлын байр болгохын тулд баг дээр иргэдийн боловсролын түвшингийн судалгаа хйигдсэн байдаг. Монгол Улсын хэмжээнд өмнө нь дийлэнх бид “ажилтан гаралтай” гэж анкет бөглөдөг байсан бол одоо “сэхээтэн гаралтай” гэж бөглөдөг болоод байна. Бүгд их, дээд сургууль төгссөн. Гэтэл нийгмийн хөгжлийг авч явдаг гол хүч чинь ажилчин нийгэм шүү дээ. Тэр нийгэм алга болчихсон. Том том сургуулийн дипломтой залуус зөөгч хийгээд байна.

-Арми гэхэд л ахлагч нарын нуруун дээр явдаг шүү дээ?

-Тийм шүү дээ. Ахлагчгүй бол арми байхгүй. Удирдлага зохион байгуулалтаар, үүрэг чиглэлээр офицерууд хангадаг боловч гүйцэтгэдэг нь ахлагч нар. Тэгэхээр баг гэдэг бол өөрөө гүйцэтгэл юм. Тэр шатанд ажиллахад иргэдийн боловсролын түвшинд хүүхдүүдээсээ эхлээд анхаарах нь зөв юм болов уу гэж бодсон. УИХ-д ч уламжилж байсан. Улаанбаатарын тэр их түгжрэлээс хоёр их сургууль аваад ирээч гээд. Манай говийн бүс хүнд үйлдвэрлэлийн бүс болж, Дорноговь аймаг Монгол Улсаа тэжээх гурван аймгийн нэг болоод эхэлж байна. Тухайлбал, техникийн сургуулийг нааш нь татах боломж байдаг юм болов уу. Яг одооноос эхлээд иргэдийнхээ боловсролд л маш их анхаарах хэрэгтэй. Боловсролдоо анхаарахын тулд эрүүл мэндийг нь анхаарах ёстой. Хүн эрүүл байж сурч боловсроно. Мөн тохилог орон сууцанд амьдрах ёстой. Хүн орон байртай бол хаана ч амьдраад байдаг. Хамгийн түрүүнд өрхийн тулгамдсан асуудал бол орон байрны асуудал. Бид 10000 айлын орон сууц барих заалтыг мөрийн хөтөлбөртөө оруулсан.

-Аймгийн хөгжил болон ойрын ирээдүйгээ хэрхэн харж байгаа вэ. Тэр хөгжлийг дагаад эерэг болон сөрөг асуудлууд гарч ирнэ. Үүнд ямар гоё өөдрөг ирээдүйг харагдаж байна. Бас ингэчих вий дээ гэсэн ямар эмзэглэл байна?

-Байшин барих нэг асу удал. Хамгийн чухал нь экологийн тэнцвэрт байдлыг нь хангаж өгөх нь бидний ирээдүйдээ өгөх хамгийн том бэлэг гэж боддог. Ирээдүйг харахдаа би 60 давхар барилга, метро байх болов уу гэж боддоггүй. Говь нутаг минь маш их ногоорсон модтой, устайгаа байгаасай гэж л хүсдэг.

Ирээдүйг экологийн тэнцвэрт байдлаар л төсөөлдөг. Тийм л байгаасай гэж залбирдаг. Хувь хүний бодол гэвэл зам талбай, дэд бүтэц, байшин барилгаа дагаад хөгжил бий болох ёстой. Үүнээс хүний хөгжил нь хамгийн чухал гэж боддог. Хүн бүхэн эрүүл орчинд амьдраасай. Хүн гэдэг нь бидний хүүхдүүд шүү дээ.

Гадаадын нэг Олон улсын их сургуульд манай Дорноговийн нэг залуу сургалтын менежер хийдэг. Олон жилийн дараа Хамарын хийд бид тааралдсан юм. Би манайд сурах сонирхолтой 85-аас дээш оноотой сайн хүүхдүүд байгаа ч ар гэрийн боломжоос болоод сурч чадахгүй байх тохиолдол байна. Дөрвөн жилийн хугацаанд сургалт төлбөрийг нь бүрэн хариуцаад гурван хүүхэд сургах боломж байна уу гэж анх асуусан. Найз маань “Байна” гээд эхний гурван хүүхдээ явуулах гээд мэргэжлийг нь сонгуулах боллоо. Нэгийг нь малын эмч, нөгөөх нь ойн инженер болчих гэлээ би. Ойн инженер гэсэн чинь говийн хүүхдэд их хол сонсогдсон. Өнөөдөр манай аймагт аж үйлдвэрийн паркууд бий болж байна. Аж үйлдвэрийн парк болоод ирэхээр цөлжилт явагдах нь тодорхой. Түүний эсрэг ойжуулах ёстой. Бид ирээдүйг харсан бодлого барих ёстой.

Миний аав 50 жил ус дагасан хүн байдаг. Одоо Дорноговь аймгийн ахмад усжуулагч 80 гарсан өвгөн байна. Аав надад ганц л зүйл захидаг. “Миний хүү төрийн бодлого дээр очих юм бол усаа л хэмнэх бодлого бариарай. Сайншандын усны судал баруун талаараа яваад  Зээг дээр очоод байгаа юм шүү. Тэр л бидний  үр удмыг усална. Тэр судлыг дундаас нь хөндөж, үйлдвэр уурхай барих асуудал л байж болохгүй шүү” гэж хэлсэн. Говь маань усны хомсдолтой, ус нь хужиртай байдаг. Би мэргэжлийн хяналтад байцаагч байхдаа ч энд тэнд явж усны дээш авч явахдаа дандаа ногоон байгууламжийг л хардаг. Нутаг минь цөлжих вий, усгүй болох вий гэж…

Би үргэлж хэлмээр санагддаг. Ирээдүй гэхээр технологийн дэвшил хөгжилдөө тулахаар хүн технологийнхоо боол болж байна. Бид азтай ч юм шиг… Японд жишээ нь бүх юм нь бэлэн, бүх юм нь технологижсон. Бараг хүний хэрэг байхгүй. Эрүүл хүнс, эрүүл хооллолттой болсон болохоор их өндөр насалдаг болсон. Тэгэхэд тэнд монгол хүнд байдаг дотоод сэтгэлийн аз жаргал гэж зүйл алга болж байна гэж харсан. Хүн бүр аз жаргалтай, сайн сайхныг хүртсэн, эрүүл байгаасай л гэж хүсдэг.

-МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын бодлогоос гадна сумаа аймгийн хуралд төлөөлөх гэж байгаа хүний хувьд энэ бодлого, хөтөлбөрүүд дундаас барьж аваад хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхийн тулд ингэе гэж гарц гаргалгааг нь харсан, өөрийн болгосон ажил юу байна?

-Би чинь энэ багтаа хөрсөн дээр нь гэртээ мэндэлсэн хүн. Ээж минь тэнгэрт мордохоосоо өмнө “Унасан газар угаасан усны ач хариулна гэж байдаг юм шүү. Энэ хөрс шороогоо хайрлаж яваарай” гэж ярьдаг байсан. Ухаантай хүн захиасаа өгч байжээ.

Манай Сайншанд сумын газрын байрлалыг харах юм бол дээшээ харсан тогоо шиг байрлалтай. Хуучин далай байсан гэж ярьдаг. Төв сууринд байгаа айлуудын утаа ихдэхээр өндөрлөгт оршдог манай Дэнж хороолол агаар нь тунгалаг байж байдаг. Гэгээн мөрөөдлөөр бол Дорноговь аймгийн Сайншандын Зайсан толгой бол Дэнж юм байна гэж анх харж байсан. Дэнж гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтөд оруулах бодлого барьж 2017 оноос хойш шат шатны байгууллагад уламжилж ажилласнаар найман жилийн хугацаанд үе шаттайгаар төлөвлөлт хийгдэж хоёр жилийн өмнө иргэдээрээ хэлэлцүүлж дахин төлөвлөлтөд оруулсан. Одоо 2024 оноос хойш иргэдтэйгээ яриад байсан орон сууцыг хувийн хэвшил дээрээ тулгуурлаж барих боломжтой боллоо. Иргэд орчноо сольсноор тухайн гэр бүлийн амьдралд ч өөрчлөлт орох нь тодорхой. Тухайлбал, гэр хороололд хүүхэд өсөхөд ус зөөнө, мод хагална. Хүйтэнд сөрж хичээл рүүгээ алхана. Бүгдийг бид туулсан. Заавал туулсан зүйлсээ үрсдээ мэдрүүлэх албагүй. Үрс маань технологийн зуунд дулаан байранд тав тухтай амьдрах ёстой, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн бодлоор дахин төлөвлөлтийг баг хамт олоноороо тууштай зорьсон. Гэр хорооллын бүсэд дахин төлөвлөлтийг эхлүүлэх ажлыг түлхүү анхаарч ажиллана даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xdfjk 2 цагийн өмнө 202.126.89.167

Багахангай барилга байшин бага бн гэвэл хубайшинлгай мөнгө очоогүй бн а гэсэн гэж барилга байшин их бартсан газар хулгай их хийсн байдгийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж