Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгоно

Хуучирсан мэдээ: 2024.10.07-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгоно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгоно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, өнөөдөр /2024.10.07/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар гаргасан байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрийн байдлаар 660 мянган төгрөг байгаа юм.

Энэ хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх санал гаргалаа.  Цаашид бүтээмж дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжинэ гэж Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мэдэгдээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
15
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж