Дипломат бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл гэх үг бий. Энгийнээр ойлговол, аливаа улсын дотоод, гадаад бодлого нь хоорондоо зөрчилтэй байж болохгүй гэсэн утгатай. Дотоод, гадаад бодлого нь хоорондоо уялдаа холбоогүйгээр улс орны аюулгүй байдал хангагдах боломжгүй юм.
“Nature Energy” сэтгүүлийн тайланд Орос, Украины дайнаас хойш айл өрхийн эрчим хүчний нийт зардал шууд ба шууд бусаар дор хаяж 63-113 хувиар өсчээ. Тиймээс дэлхийн гэр бүлүүдэд өмнөх амьжиргааны түвшингээ хадгалахын тулд гэнэтийн нэмэлт орлого олох шаардлага тулгарсан байна. Өрхийн зардлын өсөлтийн томоохон хэсэг нь шууд бус эрчим хүчний хэрэглээтэй холбоотой аж. Шууд бус эрчим хүч гэдэг нь бараа таваар, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулдаг цахилгаан юм. Амьжиргааны өртгийн өсөлтөөс болж , 78-141 сая хүн нэн ядууралд нэрвэгдэх магадлалтай гэж Дэлхийн банк тодорхойлсон. Нефть, нүүрс, байгалийн хийн үнэ дайны дараа огцом өсч, одоо ч тогтворгүй хэвээр байна. 2021 оны арванхоёрдугаар сард оросууд Украин руу довтлох магадлалтай гэсэн мэдээлэл цацагдсан даруйд эрчим хүчний түүхий эдийн үнийн хэлбэлзэл нэмэгдсэн. Халдлагын дараа 14 хоногийн дотор газрын тос, нүүрс, байгалийн хийн үнэ 40-180 хувиар өссөн байдаг.
1.
Орос-Украины дайн улс орнуудыг эрчим хүчний хямрал руу түлхэж байна. Дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас эрчим хүч улс орнуудын геополитик, кибер хадлагын гол бай болсон юм. Иймээс дэлхий нийт эрчим хүчний аюулгүй байдлаа хангах нь улс орны аюулгүй байдлаа хамгаалах арга тактик болохыг бодитоор мэдэрч байна.
Монгол Улс газрын доорх түүхий эдийн хувьд эрчим хүчний эрх чөлөөнд хүрэх хангалттай нөөц боломж бий. Гэсэн хэдий ч хоёр хөршийн оролцоотойгоор Монгол эрчим хүчний хомсдол орсон, энэ салбарт реформ хийхгүйгээр улс даяар цахилгааны хэрэглээгээ хэр хугацаанд “аргалах”-ыг хэлж мэдэхгүй. Гэвчиг эрчим хүчний хэрэглээг Б.Чойжилсүрэнгийн арга чаргаар шийдчихдэг, амар хялбархан асуудал бас биш юм.
Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлт”-ийн зургаан бодлогын нэг нь эрчим хүчний реформ агаад хамтарсан засаг ирэх дөрвөн жил энэ салбарт анхаарч ажиллахаа зарласан.
Монгол Улс хүрэн нүүрс, сэргээгдэх эрчим хүчнээс цахилгаан үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч сүүлийн арван жилд эрчим хүчний эх үүсвэрийн тоо шинээр нэмэгдээгүй. Тавантолгойн ЦС-ыг барина гэснээс хойш ес орчим, Тавдугаар цахилгаан станцыг барихаар зарласнаас 13 жил өнгөрсөн. Тавдугаар цахилгаан станц цаас болж үлдэх нь, Багануурын нүүрсний, Эгийн голын усан цахилгаан станц энэ засгийн үед, ирэх дөрвөн жилд баригдахгүй нэн тодорхой болсон.
Өнгөрөгч есдүгээр сард Оросын ерөнхийлөгч В.Путин Улаанбаатарт 24 цагийн хугацаатай айлчлах үеэр Эгийн голын цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хамтран гаргана гэсэн санамж бичиг байгуулсан юм. Энэ нь Эгийн голын усан цахилгаан станц явахгүй шүү гэсэн нэг ёсны дипломат "анхааруулга" ч биз.
Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд эдийн засагт реформ хийхээр төлөвлөж, энэ хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр амалсны дунд эрчим хүчний төслүүд цөөнгүй бий. Энэ нь “нэг сумаар хоёр туулай буудах” буюу дотооддоо эдийн засгаа эрчимжүүлэх, гадаад талдаа үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зорилготой.
Монгол Засгийн газрын эрчим хүчний шинэ төслүүдээ урагшуулах стратеги нь энэ салбарт хоёр хөршийн ашиг сонирхлыг татаж, манай зүгээс оролцоог нь эн тэнцүү хангах талаар анхаарч ажиллаж буй нь илт. Мөн хоёр хөршөө давсан гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татахыг ч бас хичээж буй билээ. Эндээс дүгнэхэд Монголын эрчим хүчний салбарт ашиг сонирхлоо хадгалж үлдэх нь Бээжин, Москвагийн бодлого хэвээр байна.
ДЦС-3 нь хүчин чадлаараа ДЦС-4-ийн ард бичигддэг, нийслэл Улаанбаатарын дулааны 45 хувийг, цахилгааны 30 хувийг хангадаг агаад дулааныг нь 395MBт, цахилгааныг нь 300МВт-ээр нэмэгдүүлэхээр Монголын Засгийн газар төлөвлөж буй. Төслийн өргөтгөл ажлын зураг төслийг Оросын "Интер РАО экспорт" компани 1.3 тэрбум еврогоор хийх саналаа Монголын Засгийн газарт тавьсан, хоёр улс Кремлийн эзний айлчлалаар үүнийгээ албан ёсоор баталгаажуулсан юм.
Урд хөрш Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хариуцаж буй агаад гүйцэтгэгчээр “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан билээ. Гурвалсан түншлэлийн зүгээс 271.4 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулахаар болсноо өнгөрсөн онд зарлаж байв.
Тэгвэл эрчим хүчний салбарт үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой эн дүйцэхүйц нэг төсөл нь Монголын Засгийн газар, Францын төрийн өмчит “Орона Майнинг” компанийн хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцээний ширээний ард жил шахам сууж буй Зөөвч-Овоогийн ураны ордыг эргэлтэд оруулах асуудал. Хэрэвзээ хоёр хөршийн болон дотоодын "эх орончид"-ын улстөржилтийг даахгүй уначихгүй бол энэ сард талууд Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхээр төлөвлөж байгаа юм.
Төлөвлөсөн ёсоор, товлосон хугацаандаа Францын “Орона”-тай гэрээ байгуулж чадвал "Оюутолгой"-н төслөөс хойшхи 15 жилийн хугацаанд Монголд орж ирж буй гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан хоёр дахь том төсөл болно. Оюутолгой, “Орона” гэх мэт гуравдагч орны хэрэгжүүлж буй мега төслүүд Монголын үндэсний аюулгүй байдлыг эдийн засаг, эрчим хүч талаас нь хамгаалах бамбай болох юм.
2.
“Монгол Улс 1981 онд IV цахилгаан станцыг барьснаас хойш ийм том цахилгаан станцыг барьж чадаагүй. Тиймээс эрчим хүчний салбарт шинэ сэргэлт авчирсан түүхэн өдөр тохиож байна”. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлт дээр хэлсэн үг. Тус цахилгаан станц барих гэрээ анх Ч.Сайханбилэгийн үед үзэглэгдэж, Л.Оюун-Эрдэнийн үед ашиглалтад орох хүртэл 10 гаруй жил зарцуулсан байна. Товчхондоо, Монголд цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх сураг сонсогдох бүрт гадны захилгаар эх орноо хорлогчид олширдог. Тэдний улстөржилтийг давж чадалгүй олон төсөл нурсан. Гадаадын эрх ашигт үйлчилж, дотоодын эрх ашгаа хохироосон төрийн ордон дахь гадны "төсөл"-үүдийн нэг нь Ц.Даваасүрэн. Ц.Даваасүрэнгийн их, бага оролцоотойгоор Багануурын болон Тавантолгойн цахилгаан станц өнөөг хүртэл баригдаагүй нь гашуун хийгээд бодит үнэн юм.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хүчин чадал 600 МВт. Эхний 150МВт хүчин чадал бүхий блокыг энэ сарын 5-ны өдөр нээсэн нь Монголын эрчим хүчний түүхэнд үлдэх үйл явдал яах аргагүй мөн. Нэгд, төр-хувийн хэвшлийн хамтарсан, монголчуудын барьсан анхны цахилгаан станцын төсөл. Хоёрт, эрчим хүчний реформын эхний шанг татсан, тавьсан төсөл. 2025 онд 150 МВт, 2027 мөн 150 МВт, 2028 онд хамгийн сүүлийн 150 МВт-ын блокоо барьж, ашиглалтад оруулснаар цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Станц бүрэн чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах аж.
Ийнхүү арваад жилийн дараа эхний утаагаа гаргасан Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсын цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн нийт 80-аас илүү хувийг эзэлдэг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ачааллаас багагүй хөнгөлөх аж. Хамгийн чухал нь цахилгаан станцыг дагасан шинэ суурьшлын бүс үүснэ, нийслэлийн түгжрэл, эдийн засагт ч шууд ба шууд бусаар эерэг нөлөө үзүүлэх юм.
Эрчим хүч нь эдийн засгийн тулах цэг, аюулгүй байдлын баталгаа гэвэл цахилгаан станцыг хэн барих нь чухал биш, барьж ашиглалтад оруулах нь Монголын нэгд эрэмбэлэх эрх ашиг юм.
Ирэх дөрвөн жил Эрдэнэбүрэн, Тавантолгойн цахилгаан станцаа ашиглалтад оруулж, атомын цахилгаан станцын бэлтгэл ажлыг эхлүүлж чадваас эрчим хүчний эл шинэ сэргэлт нь Л.Оюун-Эрдэнийн улс төрд үлдээх легаси байх нь гарцаагүй.
Хамгийн гол нь Монгол Улсын хувьд эрчим хүчний реформ нь амьд үлдэх стратеги юм!
Хуцаа 2024-10-08 202.9.46.48
нэргvй золбин х*******н я*****с Монголоос зайлаачээ манай тусгай албад золбин хятадын я*****с сэг зэмийг цэвэрлэх хэрэгтэй
Нэргүй 2024-10-08 66.181.184.64
Шөнөжин асаадаг сурталчилгааны гэрэлтүүлгийг хориглооч ээ!
иргэн 2024-10-08 62.55.205.86
Сэргээгдэх эрчим хүч 7 центээр нийлүүлье гэсэн санал авахгүй байж, 8.5 центээр нүүрсний станцын тог авдаг тэнэг засгийн газар, х****л идэг
Нэргүй 2024-10-08 212.102.51.112
Оросууд одоо Женко, Ц.Даваасүрэн мэтийн тагнуулуудаараа дамжуулан Монголоос Франц улсын ашиг сонирхлыг хөөлгөх гэж үзнэ. 2009 онд С.Баярын үед Хан Ресурсыг хөөлгөж, Монгол улс олон улсын арбитрын шүүхэд ялагдан 100 сая ам.доллар төлж байлаа. Тэр үед Путин Монгол улсад Атомын цахилгаан станц амалж, Монгол-Оросын хамтарсан Мон-Атом компани байгуулагдаж байсан юм. Атомын цахилгаан станц амалж, АНУ-ын компанийг хөөлгөснөө юу ч хийгээгүй 15 жил болж байна. Путинд хэзээ ч бүү итгэ, Украйныг хар
Рбрбг 2024-10-08 66.181.161.68
Ц.Даваасүрэнгийн сайдын санаа нь зөв байсан. Яагаад гээч ОТ 1.3 тэрбум доллараар барих санал өгч байсан. Хэрэв төр өөрөө хөрөнгөө жил болгон 100-150 сая доллар суулгаад явсан бол аль хэдийнэ барьчих байсан. Тэгээд 800 сая доллараар буюу хамаагүй хямд бариад Монгол улсад ашигтай байсан. Даанч төсөвт юм суулгахгүй байсаар ийм боллоо.
Зочин 2024-10-08 202.126.91.202
МАН болон Данх хүний хийж эхлүүлсэн бэлэн юман дээр хүүдэгнэж байдаг гавьяагийн нь хүртээд л. Эрдэнэтийн 49% бөөрөлжүүлтийн ЦС ,Дубайн гэрээ гэх мэт.
Нэргүй 2024-10-08 212.102.51.112
Ц.Даваасүрэн "Багануурын хажууд хятад суурин байгуулагдах болно" гэж эсэргүүцэж байж, Таван Толгой руу төслийг зөөлгөсөн. Тэгээд хэрэглэгчидээсээ холдоод, 5-р цахилгаан станц алга болсон доо…
МОНГУУ 2024-10-08 202.179.24.47
НҮҮРСЭН ДАЛАЙН ХӨВӨӨНД ХӨЛДӨЖ ҮХЭХ ГЭЭД ДУЛААН ЦАХИЛГААНГҮЙ СУУЖ БАЙГААГ ЮҮ ГЭЖ ОЙЛОХ УУ… ДЭЛХИЙ НОГООН БОЛЧИХЛОО БИД НҮҮРСЭЭ ТҮЛЭХ ЭРХГҮЙ ЭЭ ГЭЧИХСЭН…
монгол малчин 2024-10-08 139.5.217.235
легаси гэх мэт гадаад үг нь юу гэсэн үг вэ монгол малчин би үүнийг ойлгохгүй байна шүү Монгол монголоороо ярьж бичиж болохгүй юм уу
иргэн 2024-10-08 62.55.205.86
за за, африкийн зулу омгийн хэлээр биччихвэл яахын бэ, жаахан боловсроо.
Нэргүй 2024-10-08 139.5.217.150
Za une nemj irgedee hundruulj l bolohgui shuu ardiin namiinhaaan,
Нэргүй 2024-10-08 202.126.91.138
ураны төсөл монголын эдийн засагийг эрс дээшлүүлэх ирээдүйд манай орны тусгаар тогтнолын баталгаа болох төсөл. Харин аз болж франц улсын гадаад дотоодын хүчин зүйлээс шалтгаалж манай улсад анхаарлаа хандуулсан нь завшаантай хэрэг боллоо.Энэ бол ховорхон боломжшүү. Үүнийг дуулсан орос улсын эрх баригчид элдэв юм амлаж байгаа нь зүгээр л геополитик бодлогынх нь нэг хэсэг. Одоо энэ улсад манай эдийн засагт нэмэр болох юм юу ч байхгүй тийм бодол ч байхгүй. Үүнийг төр засаг минь анхаараасай…
Нэргүй 2024-10-08 66.181.160.43
Эрүүгийн хуулийн 19.1-д "… дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн бол" эх орноос урвасан гэмт хэрэг гэж тооцохоор заажээ?!! Үүнээс харвал: энх цагт эх орноос урвах үйлдэл хийсэн хүнийг яах ч үгүй юм байна?!! 2014 онд ХЗ сайд Тэмүүжингийн өргөн мэдүүлж УИХ-аар батлуулсан "Гэмт хэргийн тухай хууль"-ийн 19.1-д "МУ-ын иргэн … үндэсний аюулгүй байдлын эсрэг гадаад улсын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол”- … энэ гэмт
Нэргүй 2024-10-08 66.181.160.43
… энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэж заасан байсан. Гэтэл Дорлигжав, Нямдорж нар 2015 онд энэ хуулийг хүчингүй болгоод хуучин Эрүүгийн хуулиа сэргээж баталсан!?!? Гадаадын тагнуулын албанд элсэгдсэн монгол хүн ял шийтгүүлэхгүй, эх орныхоо эсрэг ил тод ажиллаад байх боломжтой болсон байгаа биз??!!
Нэргүй 2024-10-08 178.174.229.45
GOLOMTIIN BAYASAA L HIIJ CHADSAN BOLOHOOS ARDIIN NAMIIN HULGAICH NART YAMARCH HAMAAGUI DANH GJ HULGAICH HUDALCH PIZDUU OCHOOD BAS BAAHAN HUDLAA SHAAJ BNA LEEE KK
gadnii 2 hursh harj l bgaa 2024-10-08 59.153.113.15
udq tgd te rbaysaa gdg n nohoin horlold oroh biz. mongold iom hiih gesenuudiig alj horij tamalaj baidag n 2 hurshiin bodlogo bizee.
Нэргүй 2024-10-08 66.181.160.43
Манай улс урааны төсөлдөө Оросыг ойртуулж ч болохгүй шүү!! Мардайн урааныг СССР-ийн оросууд монголчуудаас нууцлан олборлож хойш нь зөөдөг байхад монгол хүн тэр орд руу ойртох ч эрхгүй, буутай цэргээр хамгаалуулсан нууц объект байсан! Дараа нь тус ордод Канадын "Хан ресурс" ХХК албан ёсны лицензээр үйл ажиллагаа явуулж байтал 2009 онд манай Засгийн газар Путины шахалтаар лицензийг гэнэт цуцлаад хаясан! Олон улсын Арбитрт маргаан үүсвэл зардлыг нь манайх хариуцна гэж Путин хэлээд молиго үмхүүлсэн!
Нэргүй 2024-10-08 66.181.160.43
Монголын тал Арбитрын шийдвэрээр 2011-2015 онд 100 сая ам.долларыг татвар төлөгчдөөр төлүүлсэн!!! Өнөөх айхтар эх орончид ганц ч удаа ган хийлгүй дуугүй өнгөрсөн! Гэтэл Францын Орано Дорноговьд урааны хайгуул хийгээд эхэлтэл 2 толгойтой тугал, 6 хөлтэй ишиг гарлаа г.м. галзуу солиотой юм орилоод эхэлсэн нь оросын хатгаас байсан!!! Дээрх мэдээг бичсэн сэтгүүлч Монголын эрчим хүчний салбарыг гацаагч ОХУ-ыг хэлэхийн тулд "2 хөрш" гэж Хятадыг хавчуулсан нь ямар ч баримт нотлгоогүй юм!!!
Нэргүй 2024-10-08 66.181.160.43
Монголын тал Арбитрын шийдвэрээр 2011-2015 онд 100 сая ам.долларыг татвар төлөгчдөөр төлүүлсэн!!! Өнөөх айхтар эх орончид ганц ч удаа ган хийлгүй дуугүй өнгөрсөн! Гэтэл Францын Орано Дорноговьд урааны хайгуул хийгээд эхэлтэл 2 толгойтой тугал, 6 хөлтэй ишиг гарлаа г.м. галзуу солиотой юм орилоод эхэлсэн нь оросын хатгаас байсан!!! Сэтгүүлч Нямсүрэн Оросыг шүүмжлэхийн тулд "хоёр хөрш" гэж Хятадыг хавчуулсан нь ямар баримттай юм бэ?? Хэрэв баримтгүй бол Хятадын дургүйг хүргэхийн нэмэр!!!
Зочин 2024-10-08 59.153.115.196
Тавантолгойн метаны хийг дорвитойхон судлаад Улаанбаатарыг хангачих төсөл болгож чаддаггүй л юм байх даа. Юм юм нь байгаад байдаг.
Нэргүй 2024-10-08 203.98.77.237
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гээд байгаа чинь өчүүхэн юм ш дээ 3 аймгийг хангахуу үгүй юу жижиг оврын Хятадын газар сайгүй байдаг л станц гол ус ай сав нь өчүүхэн жоохон шүү дээ Харин Эгийн голын станц чинь том оврын АНгарскийн хэмжээний цахилгаан станц юмаа үүнийг Оросууд гацаанаа Монгол хөгжиж болохгүй монгол хүн Орос хүнийг гуйж долоож амьдрах ёстой гэсэн Орос коммунизмын үзэл санаа байдаг юмаа
Зочин 2024-10-08 66.181.186.154
10 жилийн өмнө эхэлсэныг дуусах үед очиж одоо л баараггүй гэсэн босох болхоор нь хэдэн төгрөг өгчөөд өөрсдөө хийсэн юм шиг бие биенээ магтаад нохой долоо 8 жилд өөрсдийн сүр дуулиантай эхэлсэн ганц ч ажил гараас нь гараагүй байдаг ичиж үхмээр хогнууд
Зочин 2024-10-08 203.23.49.46
Хөөрхий муу нэрт Ч.Сайханбилэг гуай гэрээгийн хийж манын авлагчид 10 жил шантааж хийжээ.
Нэргүй 2024-10-08 202.126.91.220
10%-ийн Даваасүрэн, баяд Чойжилсүрэн нарыг хол байлгаж байж ганц хоёр төсөл хөдөлж магад. Өнгөрсөн 8жил шиг байвал МАН ганц ч төсөл хөдөлгөж чадахгүй. Сайханбилэг л Багануур, Бөөрөжүүтийн ЦС-ыг эхлүүлэх ажлыг хийсэн. Үнэн гэвэл одоогийн хулгайчид юу ч хөдөлгөж чадахгүй хэвээр л байна
Нэргүй 2024-10-08 66.181.184.227
Энэ 4 жилд энэ засгийн хийх ажил бол ТЭЦ-2, ТТ цахилгаан станц,Эрдэнэбүрэн УЦС .Чадаргүй байж худлаа шүгэлдээд яахав. ТЭЦ-3 нохойн замаар орсон, Эгийн голын УЦС ыг мөрөөдөөд ч хэрэггүй.
Нэргүй 2024-10-08 202.70.43.34
ХУВИЙН ХЭВШИЛ хийж чадлаа. ТӨР харин ХЯМД ЭРЧИМ ХҮЧ нэрээр Бохир Бизнис хийж Улс Орныг самардагаа болиосой…УБ хотод "Хямд Эрчим Хүч"-нд Хоргодосон Билнисүүд цэцэглэсээр…..
Нэргүй 2024-10-08 85.163.127.116
Эгийн голын усан цахилгаан станцаа барьж чаддагүй юмаа гэхэд атомын цахилгаан станцаа барьчих хэрэгтэй. Эрчим хүчний мөнхийн хараат байлгах сонирхолтой Оросуудыг Атомын цахилгаан станцын төсөлдөө оролцуулаад хэрэггүй. Тэд сурсанаараа л гацаана. Атомын цахилгаан станц барих нэрийдлээр тэд Францын хөрөнгө оруулагч компанийг Монголоос хөөх гэж оролдох байх.