Хятадын баруун этгээдээс зүүн хязгаар хүрэх 4.0 хувьсгал

Хятадын баруун этгээдээс зүүн хязгаар хүрэх 4.0 хувьсгал

Хятадын баруун этгээдээс зүүн хязгаар хүрэх 4.0 хувьсгал

Хятадын баруун хэсгээс зүүн хязгаар хүрсэн хийн хоолойн эхний хэсэг өнгөрсөн сарын 29-нд ашиглалтад оржээ. “West-East 4” буюу баруун хойд Турпанаас Жунвэй хүрэх уг хийн хоолой нь нийт 1745 км урт. Харин шинээр ашиглалтад орсон хэсгийн нийт урт нь 583 км байна.

Шинэ хийн хоолой жилд 15 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай. Энэ нь бүс нутгийн эрчим хүчний сүлжээг сайжруулахын зэрэгцээ ногоон эрчим хүчний шилжилтийг дэмжинэ.

Ашиглалтад орсон хэсгийг одоо байгаа хий дамжуулах сүлжээтэй нэгтгэснээр системийн жилийн дамжуулах хүчин чадал 92 тэрбум шоо метр болж нэмэгдэнэ гэдгийг "PipeChina West Pipeline" компанийн үйлдвэрлэлийн менежер Ван Шиншэн хэлжээ.

Шинэ хийн хоолой нь газарзүйн нарийн төвөгтэй бүс нутгаар дайран өнгөрч буй. Тиймээс газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг нь сайжруулахын тулд тулд хэт том диаметртэй хоолойг ашиглажээ. Мөн байгаль орчинд илүү ээлтэй байх талыг нь бодолцож дижитал радиографи зэрэг шинэ технологийг ашигласан байна. Нарны эрчим хүчээр тоноглогдсон учир шинэ хийн хоолой нь жилд 360 мянган кВт/цаг цахилгаан хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 362 тонноор бууруулах зорилготой.

default

Баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл хий дамжуулах төсөл дөрвөн үе шаттай.

Эхний хоолой нь 2004 онд дуусч, ашиглалтад орсон бөгөөд Шинжаан дахь Таримын сав газраас Шанхай хүртэл 4000 орчим километрийн урттай үргэлжилдэг. Тус хийн хоолойгоор ээлжинд жилд 12 тэрбум шоо метр байгалийн хий тээвэрлэхээр төлөвлөж байсан. Энэ нь Хятадын зүүн хэсгийн муж хотуудын нүүрснээс хамааралтай байдлыг бууруулах, улмаар агаарын бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчний зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Нарийн хэлбэл, Шанхай зэрэг хүн ам шигүү суурьшсан хотуудын эрчим хүчний хомсдолыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Нэгдүгээр хийн хоолой амжилттай байсан тул дараа дараагийн төслүүдийн үндэс суурийг тавьсан.

Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нутгаар дамжуулан Хятадын зүүн хэсэг рүү хий дамжуулдаг хоёр дахь хоолойн барилгын ажил 2008 онд эхлээд, 2012 онд ашиглалтад оржээ. Энэ нь нэгдүгээр хоолойтой зэрэгцэн оршдог боловч Шинжаан дахь дотоодын эх үүсвэрээс илүүтэй Төв Ази, тэр дундаа Туркменистанаас хий тээвэрлэдэг. Хоёрдугаар хоолой нь Хятад-Төв Азийн хэсэг болон дотоодын хэсгийг оролцуулаад 9102 км орчим урттай. Тийм ч учраас энэ нь Хятадын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээ, гадаадын нийлүүлэлтийг хангахад чухал үүрэгтэй байдаг.

Гурав дахь хийн хоолойг 2012 онд барьж эхлээд, 2014 онд ашиглалтад оржээ. Энэ нь хоёрдугаар шугамын нэгэн адил голчлон Төв Азиас хийн эх үүсвэрээ авдаг. Мөн Шинжаанаас зүүн Хятад хүртэл ижил төстэй замаар явдаг. Хүчин чадлын тухайд жилд 30 тэрбум шоо метр хий тээвэрлэх боломжтой. Хоёрдугааар хоолой нь төслийн дамжуулах хүчин чадлыг ихээхэн нэмэгдүүлж, зүүн бүсийн эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангахад тусалсан.

Дөрөв дэх хийн хоолойн барилгын ажил 2022 оны есдүгээр сараас эхэлсэн. Хийн хоолойн уртын тухайд 1745 км, 3340 км гэсэн хоёр урт яригдаж буй. 1745 км нь Шинжаан дахь Турпанаас Ниншягийн Жунвэй хүртэл үргэлжилсэн үндсэн үе шатын урт юм. Харин 3340 км нь Шинжааны Вучиа хошуунаас Жунвэй хүрэх нийт төлөвлөсөн урт юм. Өөрөөр хэлбэл, Тиймээс 1745 км нь нэн тэргүүнд баригдаж буй гол хэсгийг, харин 3340 км нь ашиглалтад орсны дараа дамжуулах хоолойн бүрэн уртыг хэлнэ.

Дээр дурдсанчлан Турпанаас Жунвэй хүрэх хийн хоолойгоор жилд 15 тэрбум шоо метр хий тээвэрлэх ба өргөтгөлийн дараа хоёр дахин нэмэгдэнэ.

Хийн хоолойн барилгын явцын талаар “Global times” хуудаснаа мэдээлснээр дэвшилтэт техник, технологи ашиглан дөрвөн өдөр тутамд нэг км шугам хоолойг барьжээ.

Хятадын байгалийн хийн хэрэглээ жилд 300-400 тэрбум шоо метр байдаг. Тэр дундаа тус улсын зүүн хэсэг нь байгалийн хийн хэрэглээний гол бүс нутаг аж. Шинэ хийн хоолойн төсөл үгүй бол хуучин байгууламжуудын нөөц бололцоогоор энэ хэрэгцээг бүрэн хангах боломжгүй гэдгийг Шямэний их сургуулийн Хятадын Эрчим хүчний эдийн засгийн судалгааны төвийн захирал Лин Боцян хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: WORLD PIPELINES, GLOBAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-08 203.98.77.237

Хийн хоолой манайхаар дайрвал Оросын савраас салахгүй мөнхийн дарамтанд зовно доо.. Одоо ТЗ аа хар даа дарамталуулсаар л бна өөрийн нүүрсээ хүссэнээрээ тээвэрлэж чадахгүй л бна ш дээ Ер нь Орос коммунизмаас салаагүй тохиолдолд хойд хөрш маань бидэнд гай дарамт л болно

Avatar

Зочин 2024-10-08 103.145.234.104

Ашгүйдээ. Хятад Оросоос хий нэмж авахгүй юм байна. Муу юм холуур. Украйны дайнд хийн хоолой нөлөөлсөн. Ер нь Хятад улс нэг улсаас эрчим хүчний эх үүсвэрийн хамааралтай болохыг хүсэхгүйлдээ…Утаатай ч хамаагүй амар тайван амьдрал минь хэрэгтэй 👍

Avatar

hurliizaa bayrlah nhereggui shuu. hyatadiin hii hereglee bol 30 hubi hvreegui shuu. 2024-10-08 66.181.186.183

Evropiin oronuudad hiin hereglee barag 90 hubi orchim bol orosiin hvn amiin 73 hubi hiin heregleetei geed baihad haytad uls dunguj 30 hubi l hiin heregleetei sh dee.. iim baihad orosoos avahgui yah be dee. odoo siberiin hvch 1 geh hiin hooloin bvren hvchen chadalaarai ajillaad ulam ih hii gargaj bgaa shuu. zubhun manjuuriin 3 muj ni 130 say hvntei shuu huu. iimees tubiin mujuud ni avah oilgomjtoi shuu.

Avatar

Түүх ч 2024-10-08 202.21.120.62

Хятад авах авахгүй нь хамаагүй оросоос хийн хоолойг татаад аваад ирвэл яадаг юм бол зах зээл нь жижиг гээд байгаа юм байхдаа, нэг хийн амтанд орчихвол салахын аргагүй хэрэгтэй дээ машин техникээс аваад гэр орон бүхий л хэрэгцээнд зөв ашиглавал утаа униараасаа салах нөхцөл бүрдэнэ дээ, за тэгээд зах зээлийн ханшаар ашиглаад явахад болохгүй юу байх вэ дээ.

Avatar

Нэргүй 2024-10-08 202.21.126.30

Тэр дэмий. Хий хэрэглэж сураад нүүрснээс татгалзчихаад байж байтал Орос жил бүр үнээ нэмнэ, тасалж дарамтална. Нэг улсаас хараат байдалд жинхэнэ утгаараа орно.

Avatar

Hudalch n**** be dee 2024-10-08 66.181.186.183

bitgii tenegteed bai hiin vne niig bol olon jiliin gereegeer hiideg yum za. dor hayj 5 jilees deesh shuu.. iimees hii mongold heregtei dee. deer orosuud erhvv buriad geh muj ulsuudaa hiijvvleh gej hiin hooloi tatah ni margaangui shuu. odoogoor orosiin nutagiin 78 hubi hiitei gej bna. zubhun siveriin heden muj buriad chita muj hiigui bnaa.

Avatar

Нэргүй 2024-10-08 202.21.102.222

Манайхаар дайрахаа өнгөрсөн үү

Avatar

Нэргүй 2024-10-08 202.9.46.220

Хятадууд Туркменистанаас авахыг илүүд үзэж байгаа. Үнэ бууруулах боломжтой, зөвхөн Оросоос хараат байхгүй, олон эх үүсвэртэй болох сонирхолтой байгаа.

Avatar

turkmenees mash hyamd avdag ch ene uls bvh hyatadiin heregtseeg hangah hii bhgui oilgomjtoi l doo. 2024-10-08 66.181.186.183

orosoos avah ni avanaa gol hymdhan avah gesen hujaa sanaagarai gargaj bgaa l daa. harin manjuuriin 130 say hvndee bol als dornodoos siveriin hvch 1 hooloigoor avsaar bgaa shuu hoo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж