Орон сууц худалдаж авах гэж байгаа иргэд ипотекийн хүсэлт гаргаж, арилжааны банкнуудад материал хүсэлтээ хүргүүлсэн ч орон сууцны зээл нь Монголын ипотекийн корпорацид очсон эсэхийг мэдэж чаддаггүй. Энэ талаар МИК-иас тодруулахад иргэд мэдээллээ авах боломжтой гэлээ.
Тодруулбал, иргэдийн хүсэлт гаргасан мэдээлэл хувийн нууцад хамаардаг учир иргэн харилцагч банктайгаа холбогдож зээлийн мэдээллээ шилжсэн эсэхийг шалгуулах боломжтой гэв.
Монголбанкнаас баталсан "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам"-ын дагуу банкнууд бие даан зээлийн шийдвэр гарган ипотекийн зээлийг олгож багцад худалдах зээлийн жагсаалтыг Монголын ипотекийн корпорацид санал болгодог. Үүний дараагаар МИК арилжааны банкуудын адилаар Монголбанкнаас баталсан журмын шалгуурын дагуу шалгаж, шалгуур хангасан зээлүүдийг багцад оруулж жагсаалт гаргадаг байна. Ингэснээр шалгуур хангасан зээлүүдийг хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн шинжилгээний аудит дахин шалгаж баталгаажуулсны дараагаар үнэт цаасжуулах тусгай зөвшөөрөл авахаар Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөг гаргадаг аж.
МИК-иас өгч байгаа мэдээллээр, тусгай зөвшөөрөл гарсны дараа банк тус бүртэй зээлийн хөрөнгийн багц худалдах, худалдан авах гэрээ байгуулан гүйлгээ хийж, холбогдох гэрээ болон баримт бичигт Санхүүгийн зохицуулах хорооны тусгай тэмдэглэл хийхээр хүргүүлдэг байна.
СЗХ-ны тусгай тэмдэглэл хийсний дараагаар Хөрөнгийн барьцааны эрхийн тэмдэглэгээг тусгай зориулалтын компани руу шилжүүлэх хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүргүүлдэг аж. Тиймээс зээлийн материалаа бүрдүүлж өгсөн иргэд хүлээлгийн хугацаа урт байдаг гэдэг нь энэ шат дараалалтай холбоотой учир хүлээцтэй хандаж, мэдээллээ өөрийн харилцагч банкандаа хандаж шалгуулах боломжтой юм байна.
xkdk 2024-10-07 202.9.40.8
багахангай хөгжөөгүй гэж хуцхийн бол улсаас бага хулгай хийсн бн.
Зочин 2024-10-07 192.82.66.27
Дунд нь ийм байгууллага байхын хэрэг огт байхгүй. Идэж уухын л нэг хэлбэр