Гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа тэлэх нь Монголын үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл юм. Өнгөрсөн есдүгээр сард олон улсын “Fitch” агентлагаас Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, санхүү, төсвийн сахилга батыг сахихаас гадна валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлсэн зэрэг үзүүлэлтээр зээлжих зэрэглэлийг "B+ тогтвортой" түвшинд хүргэснээ зарласан. Зээлжих зэрэглэл өссөнөөр Тиймээс цаашид гадаадын хөрөнгө оруулалт татахад юун дээр анхаарах талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
"ТӨР ШИЙДВЭРЭЭСЭЭ ЭРГЭЖ БУЦАХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ЗЭРЭГ АЛДАА ГАРГАЖ БАЙСАН НЬ ГОЛ АСУУДАЛ"
Эдийн засагч, доктор Ч.ХАШЧУЛУУН:
-Өнгөрсөн арван жилд гадаадын хөрөнгө оруулалт дээр гаргасан алдаа нэлээд бий. Тухайлбал, төрийн бодлого. Нэгэнт гаргасан шийдвэрээсээ эргэж буцах, гэрээгээ байгуулахын даваан дээр түүнийг болиулах тохиолдол олон гарч байсан. ТЭЦ V цахилгаан станцын гэрээ бэлэн болчихсон байхад гарын үсгээ зурахгүй байсаар бид өнөөдөр ямар хэмжээний эрчим хүч, дулааны хомсдол орж байгаа билээ. Гэтэл түүнийг барихаар бэлдэж байсан гадаадын компани нь 10 гаруй жил Монголын төртэй хөөцөлдөж байсан жишээ бий. Эдгээр мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчид маш сайн олж хардаг, мэддэг. Хоорондоо ч хөрөнгө оруулагчид мэдээллээ солилцдог. Тэр утгаараа Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулалт тал дээр тийм ч таатай улс биш гэж үздэг.
Бид эргээд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, энэ чиглэлд нэр төрөө сэргээхэд багагүй хугацаа шаардах байх.
Өмнө нь байгуулсан гэрээнүүдээ чанд биелүүлэх, хөрөнгө оруулалтын орчин тухайлбал, улс төр, татвар зэрэг гэнэтийн шийдвэр гаргаж, дураараа өөрчлөхгүй байх, төрийн оролцоог аль болох боломжит хэмжээнд хязгаарлах зэрэг дээр анхаарч ажиллаж байж хэдэн жилийн дараа гадаадын хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах боломжтой. Ингэж байж Монголыг гадаадын хөрөнгө оруулагчид анхаарч, гэнэтийн шийдвэрээр гэрээ нь цуцлагдах, хойшлогдох, хугацаа алдах эрсдэлгүй гэж үзэж сонирхож эхэлнэ.
Монголд Хөрөнгө оруулалтын тухай хууль асуудалгүй эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа. Гол нь улс төрийн гэнэтийн шийдвэрүүд, цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйл, сайд нь солигдох зэрэг тохиолдлоос гадаадын хөрөнгө оруулалт саатаж болохгүй.
Гадаадын улс Засгийн газартай гэрээ байгуулж байна, Монголд хөрөнгө оруулж байна. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчдаас мөнгө нэхдэг, буруутгаж хөрөнгийг нь хүртэл хурааж авах тохиолдол гарч байсан. Энэ бол анхаарах жинхэнэ асуудал. Түүнээс хууль, эрх зүйн талаас Монгол Улс дандаа л хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, их таатай орчинтой харагдаж байгаа. Бодит байдал дээр өмнө гаргаж байсан алдаанууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж байгаа гол шалтгаан юм.
"ЭРЧИМ ХҮЧНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ, ТЭЭВЭР ЛОГИСТИК ЗЭРЭГ 2 ТОМ ХҮЧИН ЗҮЙЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ"
Эдийн засагч Б.ДӨЛГӨӨН:
–Эдийн засгийг тэлэхэд хөрөнгө оруулалт маш чухал. Гадаадын хөрөнгө оруулалт татахад хязгаарлагч хүчин зүйл олон байна. Хязгаарлагч хүчин зүйлсээс хоёр голыг дурдахад эрчим хүчний нийлүүлэлт, тээвэр логистик. Нэгдүгээрт, эрчим хүчний тухайд цахилгаан, дулааны нийлүүлэлт. Дулаан бол илүү дутагдалтай байгаа. Цахилгаан ч мөн ялгаагүй. Хоёрдугаарт, тээвэр логистик. Эдгээрийг шийдвэрлэхээр Шинэ сэргэлтийн бодлогыг 2021 онд боловсруулсан. 2022, 2023 оноос бодлогууд хэрэгжиж эхэлж, томоохон хүчин чадал бүхий цахилгаан нийлүүлэлтүүд хийгдэж эхэлсэн. Тэгэхгүй бол аж ахуй нэгжүүд хүчин чадлаа нэмэгдүүлье, илүү өндөр мВт-д холбогдъё гэхээр холбож өгч чадахгүйд хүрээд байгаа.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн уул уурхай биш. Аж ахуй нэгжүүд үйлдвэр баръя гэхээр цахилгаангүй тохиолдолд барих боломжгүй. Тиймээс тулгамдаад байгаа гол асуудлуудаа яаралтай шийдвэрлэх шаардлагатай.
Тээвэр ложистикийн хувьд ямар асуудал үүсээд байна гэхээр хамгийн хямдаар тээвэрлэх тээврийн үнэ, хугацаа. Ганц үнэ ч биш хугацаанаас хамаарч байгаа нь асуудал гэсэн үг. Боомтын гацааг ер нь бол шийдсэн. Одоо дийлэнхдээ төмөр замын асуудлууд үлдээд байгаа. Замын-Үүд Алтанбулаг хоёрыг холбосон замыг хос болгох ёстой. Хоёр дахь нь нүүрсний экспорт хийж байгаа боомтуудын төмөр замыг урьд хөрштэй холбох асуудал юм.
"ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН ТОДОРХОЙ БАЙХ, УЛС ТӨР ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ЧУХАЛ"
ЭДИЙН ЗАСАГЧ Б.СОСОРБАРАМ:
-Нэгдүгээрт, макро орчны тогтвортой байдал. Хоёрдугаарт, хууль эрх зүйн орчин тодорхой байх ёстой. Гуравдугаарт, татварын бодлого гадаадын хөрөнгө оруулагчдад таатай, ойлгомжтой байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, дэд бүтцийн асуудлууд шийдэгдсэн байх шаардлагатай. Дэд бүтэж гэдэгт эрчим хүч, зам, бусад дэд бүтцийн асуудлууд хамаарч байгаа. Эдгээр дурдсан хүчин зүйлс шийдэгдсэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх боломжтой.
Эрх зүйн орчны тухайд мөн л хэд хэдэн зүйлийг анхаарах нь зүйтэй. Тухайлбал, Засгийн газар тогтвортой байх, улс төр тогтвортой байх. Үүний дараагаар Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад дагалдах хуулиуд маш тодорхой байх шаардлагатай.
Харин дэд бүтцийн хувьд хамгийн асуудалтай нь эрчим хүч, тээвэр логистик. Аль салбарт гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах вэ? гэдгээс хамаарч дэд бүтцийн хувьд шийдвэрлэх асуудал янз бүр. Жишээлбэл, уул уурхайн салбар дээр авч үзвэл хилийн боомтууд байна. Боомтын үйл ажиллагаа хурдан, тасралтгүй, доголдол үүсэхгүй байх чухал. Мөн дээр нь нэмээд тээвэрлэлт хатуу хучилттай замаар гарах уу, төмөр замаар явах уу гэх мэт асуудлыг цэгцлэх ёстой.
1 gachin onigor tarvaga shig iom 2024-10-08 59.153.113.15
spikr mikr gecheed tsergiin huvstsastai deerem hiigeed yawahad yamare ** n sn duraaraa ireed deeremduuleed baij baihaw. tseverhen tsustai humuus uursduu tunnel uhaj surna murna gej hutsaldaadf bj bdg arhichinguudiin jalga ruu uhaantai amidraltai hun bol puujin haynuu ghees hurungu hayqdee
Нэргүй 2024-10-08 66.181.161.223
төр , гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэхээ зогсоо гэж худлаа цэцэрхэхийн дотоодын хулгайчид нь гадныхантай нийлж улсаа дээрэмдэхээ зогсооё гэвэл арай амьдралд ойртох болуу, Ж нь Оюутолгойн гэрээ гм. Тэр Казахстан мэт нь гадныхантай гэрээ яаж бгуулж бна, улс нь яаж хөгжиж бна. Оюутолгойн ХОГ сайн болсон удахгүй та нарын дээрээс ДОЛЛАРаар бороо орно гэсэн хаа бна, харин ч бүр өрөөнд ороод….
Нэргүй 2024-10-08 66.181.184.64
Цагдаа нар хүмүүсийг АНУ-ын төлөө хулгай хийж байсан, бусдын эд хогшлыг сүйтгэж байсан, бусдыг чагнаж байсан, бусдын утсыг ба компьютерийг хакердаж байсан, бусдад хор өгч байсан эсэхийг шалгах ёстой. Тэгвэл Монголын хүн амын 80 хувь нь эрүүгийн гэмт хэрэгтэн гэж гарч ирнэ дээ.
Сайтах судалж үзэх нь зөв юм 2024-10-08 66.181.187.158
kazakstanii хөрөнгө оруулалтын хууль үнэхээр төгс болжээ. Үр дүнд нь дэлхийн алдартай үйлдвэрүүд казакстанд хамтарсан үйлдвэрүүд олноор байгуулагдаж бна.
Нэргүй 2024-10-08 158.59.146.28
Sosorbaram chin harin huurhun zalm yuca,
Sosorbaram chin harin huurhun zalm yuca,
Sosorbaram chin harin huurhun zalm yuca,
Sosorbaram chin harin huurhun zalm yuca,
Sosorbaram chin harin huurhun zalm yuca,
Sosorbaram chin harin huurhun zalm yuca,
иргэн 2024-10-08 62.55.205.86
Хөрөнгө оруулалт нэрээр дээрэмддэгээ зогсоох хэрэгтэй. Тод жишээ Оюутолгой, Бороо гоулд
зочин 2024-10-08 66.181.191.129
АН төрд гарахад л манай эдийн засаг унадаг,Төрийн сан хоосорч,гадаадын үлэмж өрөнд унагадаг, Гадаадын элдэв этгээдүүдтэй нийлж нийгмийн хөрөнгийг идэж, иргэдийн амьдрал хүндэрдэг,Хэдэн цөөхөн этгээд баяжиж олонх ядуурдаг,Харин МАН төрд гарч л эдийн засгаа сэргээж иргэдийн амьдралыг хэвийн болгох гэж зүтгэж байна,
зочин 2024-10-08 66.181.191.129
Зах зээл бол угаасаа мөнгөний төлөө нийгэм,Ямар ч аргаар хамаагүй хулгайлж луйвардаж баяжих,Бусдыг аль болохоор хуурах мөлжих,Хүмүүсийн шунал хязгааргүй гэдэг,Бизнесийг хонинууд биш чононууд хийдэг ч гэдэг,Зах зээлийн үед ёс зүй хүн чанар ярихад хэцүү,
Зочин 2024-10-08 122.201.31.43
Ццц, яана даа, яана, мунхаг ард түмэн минь! Эрх баригчид, улаан Ман,тэдний гар хөл, Ойрадуудад эзлэгдсэн хөөрхий Ан, бууны нохой Хүн нарт "ТУЛТАЛ нь ХИЙЛГЭСЭН" бид одоо яах вэ? Та бүхэн ТУЛТАЛ ХИЙЛГЭХЭД" бэлэн байгаамуу, ингэхэд?
иргэн 2024-10-08 59.153.84.210
энэ хэдэн жижүүрийн үгтэй эдийн засагчид улсын шийдвэр гаргах нөхдөд зөвлөгөө нь хүрдэг юм болов уу? зөндөө л энд тэнд форум хэлэлцүүлэг хуралд ороод л нөгөө л ярьдаг юмаа давтаад л явах юм
ХУУЛЬЧ 2024-10-08 202.9.46.220
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГЭХ ОЙЛГОЛТ ГАДНА,,, ДОТООДЫН ГЭХГҮЙ ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ БОЛ ӨӨР Л ДӨӨ .,,,,ТЭГЖ ЧАДААГҮЙ ХОЙНО ЭРЧИМ ХҮЧИНДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАХДАА АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ДАА.,,,,.,ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ,,ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ГЭХЭЭР БҮГДЭЭРЭЭ ЭХ ОРОНЧ БОЛЖ ТҮҮНИЙГ САНААЧИЛЖ ХУУЛЬ БОЛОВСРУУЛАГЧИД НЬ ЭХ ОРНООСОО УРВАГЧ ЭНЭ ТЭРЭЭ БОЛДГ ХОЙНО ЭНЭ АСУУДЛАА ТҮР ЗОГСООХ НЬ ОНОВЧТОЙ БАЙХ ДАА..,,,,,,
Нэргүй 2024-10-08 122.201.31.183
Наад төрд байгаа хулгайчид л дээрэмдэнэшдээ п***а
Нэргүй 2024-10-08 59.153.115.91
Тэд чинь хөрөнгө оруулагч биш хөрөнгө хулгайлагчид
иргэн 2024-10-08 103.57.92.248
Тогтвортой байлаа ч Авилгажсан Төр засагтай л байх юм бол явахгүй ээ,,,,,манай Төр , төрийн байгууллаггууд Гадаадын хөрөнгө оруулагчидаас Авилга нэхнэ ,,,,өгөхгүй бол Хөрөнгийн нь хууль шүүхтэйгээ нийлж байгаад улайн цайн шууд дээрэмдэнэ,
Нэргүй 2024-10-08 124.158.104.160
Үүнийг хичнээн жил ярьж байнаа. Монгол Төр ичих хэрэгтэй.
сонгогч 2024-10-08 202.9.46.208
гадаадын хөрөнгө оруулагчдыг ц. элбэгдорж, п.цагаан, дорлигжав нар хамсан дээрэмдсэн гэл үү….тэгсэн хэрнээ ямар ч ял аваагүй, хариуцлага хүлээгээгүй, АНУ- руу зугтаад алга болсон….
иргэн 2024-10-08 62.55.205.86
Нийлж манай улсыг дээрэмдсэн, одоо тэр дээрэмдүүлсэн гэх барууны орондоо дулаан хөнжилд жаргацгааж байна даа.
Zochin 2024-10-08 202.126.89.167
mongold teneg hun huringu oruulna. uzbek deer yadaj 36 saya huntei. manaid kimchinii husiness hiideg garuud l orj irj bna
Нэргүй 2024-10-08 103.161.242.151
уул уурхай, дэд бүтцийн гээд монголд ирээдүйтэй салбарууд бий. даанч хүн ам нь орк
Иргэн 2024-10-08 112.72.8.218
Дөлгөөн чинь Ховдын Болормаа даргын нөхөр билүү
Нэргүй 2024-10-08 66.181.160.43
Одоогийн засаг байгаа цагт Монголд барууны том хөрөнгө орж ирэхгүй ээ!!! Яаж ч мэдэх барьцгүй, дээрэмчин араншинтай ийм төр засагтай улсад ямар дурак нь хөрөнгөө сүйтгүүлэх вэ дээ??!! Оюун-Эрдэнэд өөрийн "толгой" бий гэдэгт итгэдэггүй, гол шийдвэрийг Күүк (+Женко) гаргадаг!!! Буруу хүнээс буруу л шийдвэр гардаг жамтай!! Яаж ч жүжиглээд өөрчлөгдөхгүй!?