Хууль бусаар ховор ургамал бэлтгэсэн иргэнийг илрүүлжээ

Хууль бусаар ховор ургамал бэлтгэсэн иргэнийг илрүүлжээ

Хууль бусаар ховор ургамал бэлтгэсэн иргэнийг илрүүлжээ

“Нэн ховор ургамлын жагсаалт”-д орсон арц ургамал түүж бэлтгэсэн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан сумын нутагт иргэн Б нь хууль бусаар ургамал бэлтгэн 33 орчим сая төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учруулсан байна. Уг үйлдэлд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлжээ. Тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-07 202.126.92.98

яана даа, залхуу, архичин монголчууд зарж болох бүх өвс, ургамал, ан амьтан, самар, жимс, чулуу, алт эрдэнэсээ бүгдийг хулгайлж зарж байна, удахгүй нүцгэн цөл газар үлдэх нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж