УИХ дахь Ардчилсан нам, УИХ дахь МАН-ын бүлгүүд өнөөдөр /2024.10.07/ хуралдах ёстой ч гишүүд нь орон нутгийн сонгуульд мордоцгоожээ. Энэ долоо хоногийн Баасан гариг буюу аравдугаар сарын 11-нд орон нутгийн сонгуулийн санал хураалттай тул УИХ-ын гишүүд нам, эвслээс нэр дэвшигчдээ дэмжихээр орон нутгийг зориод байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт “УИХ-ын гишүүдэд чөлөө олгохгүй. Чөлөө хүссэн бичиг өгснийгээ чөлөөтэй гэж бодоод явцгааж байна. 20 орчим гишүүн чөлөө хүссэн, нэгэнд нь ч чөлөө өгөөгүй. Долоо хоногийн хоёрхон өдөрт УИХ-ын чуулган хуралдаж байхад цагтаа ирдэггүй энэ асуудалд цэг тавина. УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг нэртэй устай нь гаргана. Сонгогчид нь хараг” гэх ширүүн үг хаяглаж байсан юм. Гэвч төд удалгүй УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслөөр Баасан гаригт тав хоногийн завсарлага авсан. Завсарлага нь бусад улс төрийн нам, эвсэлд ч далим болж, Бямба гаригаас эхлээд УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, сонгуулийн PR –т идэвхтэй орцгоосон гэж хэлж болно.
Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийхгүй байхаар зохицуулалт хийсэн нь гишүүдийн хувьд бүтэн долоо хоног чих амар орон нутагт ажиллах боломжийг олгоод байна.
Г.ХОРОЛ
Зочин 2024-10-07 76.220.74.140
Энэ бүр 1 хөл толгойгүй юм болж дээ. Өөрсдөө сонгогдлоо болоо биш үү. Хуралдаа суухгүй завсарлага аваад байгаа УИХ цаашид байх шаардлагатай ч юм уу. Ингэж улс орны ирээдүй, хөрөнгөөр тоглохгүй ээ.
А 2024-10-07 103.212.118.136
энэ лалрууд ажлаа хийгээч төрийн албан хаагч сонгуулийн суртчилгаа хийхийг хоргилдог биздээ
Нэргүй 2024-10-07 202.131.234.123
УИХ гишүүнээс нь татаж буулгаад болоо шүү дээ.
Зочин 2024-10-07 192.82.66.27
Орон нутгийн сонгуульд УИХ-ын гишүүд үхсэн элийгээ хийж явдаг юм бэ??? б**с бөөр долоогч нараа л гаргаж идэж уух юм бодож байгаа байлгүй.
Нэргүй 2024-10-07 66.181.181.212
Спикерийн ам,ажил хоёр алд дэлмээр зөрж бна, *л, хошно го хоёр шиг зайтай бна доо, хи хи хи