Хятад ажилчдыг тээвэрлэж явсан цуваа халдлагад өртжээ

Хятад ажилчдыг тээвэрлэж явсан цуваа халдлагад өртжээ

Хятад ажилчдыг тээвэрлэж явсан цуваа халдлагад өртжээ

Пакистаны хамгийн том нисэх буудал Карачигийн ойролцоо Ням гаригт дэлбэрэлт болсны улмаас хоёр хятад хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархдав. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалт Исламабадад хэдхэн хоногийн дараа болох гэж байхад ийн хятад хүмүүс амиа алдсан нь шуугиан тарьлаа. Пакистан дахь Хятадын Элчин сайдын яамнаас мэдэгдэхдээ "Хятад ажилчдыг тээвэрлэж явсан цуваа руу уг халдлага чиглэсэн байсан" гэжээ. Тэдгээр ажилтан нь "Port Qasim Electric Power" компанийн ажилчид байсан.

Пакистан хохирогчдын тоо тодорхой болоогүй байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж үзэж байна.

Дэлбэрэлтийн дараа цагдаа болон армийн алба хаагчид нэн даруй Карачи олон улсын нисэх онгоцны буудлыг зорьжээ. Тухайн бүс нутагт шатахууны танк дэлбэрсэн гэх мэдээллийг эрх баригчид өгөөд буй. Харин Синд мужийн сайд Зиаул Хасан Ланжар дэлбэрэлтийг гар хийцийн тэсрэх бөмбөгөөс үүдэлтэй гэж таамаглажээ.

Халдлагын хариуцлагыг Балужистаны чөлөөлөх арми өөртөө хүлээсэн ч үүнийг баталгаажуулах боломжгүй байна. Тодруулбал, "Хятадын инженер, хөрөнгө оруулагчдыг тээвэрлэж явсан өндөр түвшний цувааг онилсон" гэж тэд мэдэгджээ. Тус салан тусгаарлагч бүлэг нь сүүлийн жилүүдэд хятад ажилчдын эсрэг хэд хэдэн халдлага үйлдсэн юм.

Хятад, Пакистаны эдийн засгийн коридортой холбоотой төслийн ажилтнууд террорист халдлагад өртсөн тохиолдол цөөнгүй бий. "Бүс ба зам" санаачлагын дор 2015 онд эхэлсэн уг төслийн хүрээнд Хятадын Шинжаан мужийг Пакистаны Гвадар боомттой холбох төмөр зам, авто замын сайжруулалт болон барилгын ажлууд хийж байна.

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-07 209.52.88.232

илүү олон х***а үхэх байсан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж