НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Гэн Шуан Аюулгүйн зөвлөлийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ зөвлөлийг Хойд урсгалын судалгаанд анхаарал хандуулах хэрэгтэй гэж уриалжээ. Хоёр жилийн өмнө Балтийн тэнгист Хойд урсгалын хоолой дэлбэрч, дэлхийн эрчим хүчний хангамж, далайн экосистем, аюулгүй байдалд ноцтой нөлөөлсөн. Дэлхийн хамтын нийгэмлэг, Аюулгүйн зөвлөл дэлбэрэлтийн талаар судалгаа, мөрдөн байцаалт явуулсан ч тодорхой амжилт олоогүй аж.
НҮБ-ын гишүүд ослын баримтуудыг олон нийтэд дэлгэж, гэм буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриалан шударга, мэргэжлийн мөрдөн байцаалт явуулахыг удаа дараа шаардсан юм.
"Харамсалтай нь одоогоор тодорхой дүгнэлт гараагүй байна. Дэлбэрэлтээс хоёр жилийн дараа Швед, Дани улс мөрдөн байцаалтаа дуусгасан боловч өгсөн мэдээлэл нь маш бага. Дэлгэрэнгүй мэдээлэл одоог хүртэл өгөөгүй байна" гэж Ген Шуан хэлсэн байна. Мөн Герман улс мөрдөн байцаалтын явцаа тайлагнаагүй байгааг онцлон сануулжээ.
Тэрбээр "Олон улсын мөрдөн байцаалтыг эсэргүүцэх далд шалтгаан байгаа юу? Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нотлох баримтыг нуун дарагдуулж устгасан уу?” гэж Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд хандан хэлж, энэ асуудалд хайнга хандахгүй байхыг сануулсан байна. Гэн Шуан Германд мөрдөн байцаалтын явц, үр дүнг албан ёсоор зарлахыг уриалсан байна.
Мөн холбогдох улс орнуудыг Хойд урсгалын хэргийг ОХУ-тай хамтран мөрдөн шалгахыг уриалж, байцаалтыг улстөржүүлэхгүй байхыг хүсчээ.
Тэрбээр төгсгөлд нь зөвлөлөөс асуудалд анхаарал хандуулж, давхар стандартыг арилгахыг уриаллаа.
3,576.02















































