"Бага орлоготой гэр бүлүүд мөрийтэй тоглоомд донтож байна"

"Бага орлоготой гэр бүлүүд мөрийтэй тоглоомд донтож байна"

"Бага орлоготой гэр бүлүүд мөрийтэй тоглоомд донтож байна"

Бразилд спортын бооцоот тоглоом эрчээ авч, тоглогчид өрхийн орлогынхоо талаас илүү хувийг зарцуулах болжээ. Үүнийг таслан зогсоож, мөрийтэй тоглоомчдын донтолтыг арилгахын тулд тус улсын засгийн газар таслан зогсоох арга хэмжээ аваад буй. Ням гаригт ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Силва хатуу анхааруулга өгч, мөрийтэй болон бооцоот ямар ч төрлийн тоглоомыг иргэд хувь хувьдаа таслан зогсоохгүй бол бүхий л цахим мөрийтэй тоглоомыг улсдаа хориглох болно гэж мэдэгджээ.

Хөлбөмбөг болон бооцоонд дуртай бразилчууд 2018 онд цахим мөрийтэй тоглоомыг хуульчилснаас хойш мөрийтэй тоглогчдын тоо эрс нэмэгджээ.

Тэр дундаа, спортын бооцоо тавих тоглоом хамгийн эрэлттэй бөгөөд өрхийн орлогод нөлөөлж, хэрэглэгчдийн зарцуулалтыг бууруулж, гэр бүлүүдийг дампууруулж байгааг банкны судалгаа харуулсан байна. "Хэрэв одоогийн зохицуулалт үр өгөөжөө өгөхгүй бол би асуудлыг эцэслэн зогсоохоос буцахгүй" гэж ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Силва хэлжээ.

Мөн Болса Фамилиа халамжийн хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн даатгалын шимтгэл авдаг орлого багатай гэр бүлүүд тухайн мөнгөөрөө мөрийтэй тоглож байна гэдгийг онцолсон байна.

Бразилын Шагнал, бооцооны хэрэг эрхлэх газар (SPA) өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд 200 гаруй мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компани байдгийг зарласан байна. Мөн эдгээр компаниуд нь дэлхийн хэмжээнд тав дахь том зах зээлийг бий болгож байгааг анхааруулжээ.  Бразилын засгийн газар эхний ээлжид кредит картаар мөрийтэй тоглоом тоглож болохгүй байхаар зохицуулалт хийсэн.

Гэсэн хэдий ч ядуу, бага орлоготой гэр бүлүүд наймдугаар сарын байдлаар Болса Фамилиа хөтөлбөрөөс хүлээн авсан 550 сая ам.долларыг мөрийтэй тоглоомд зарцуулсан гэж Төв банк мэдээлжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж