Ши Жиньпин, Мао нар Есүс Христийг орлоно

Хуучирсан мэдээ: 2024.10.07-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин, Мао нар Есүс Христийг орлоно

Ши Жиньпин, Мао нар Есүс Христийг орлоно

Хятадын Аньхуй мужийн нэгэн тосгоны сүм Христийн загалмайг буулгах тухай тушаал гэнэт гаргажээ. Шашин шүтэх эрх чөлөөний тухай асуудлыг хөндсөн уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж АНУ-д төвтэй "ChinaAid" байгууллага үзсэн.

АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний комиссын тайланд дурдсанаар Хятадын зарим сүм загалмай болон Есүс Христ, эх Мариа нарын зургийг буулгаж, оронд нь Ши Жиньпин даргын зургийг тавьсан байна. Цаашилбал, сүмүүдийн үүдэнд Хятадын Коммунист намын уриа лоозонг байрлуулж, шашны бичвэр, материалуудыг хязгаарлах шаардлага тавьжээ. Үүнтэй төстэй тохиолдлуудыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хүний ​​эрхийн байгууллагууд мэдээлэх болсон.

Ши Жиньпин болон Мао даргын зургийг загалмайн хоёр үзүүрт байрлуулсан сүм ч байна.

Коммунист дэглэм олон 10 жилийн турш шашинд хяналт тавьж ирсэн нь сүм хийдүүдийн дунд хуваагдал үүсгэсэн. Тодруулбал, төрийн зөвшөөрөлтэй эх оронч сүмүүд болон хүлээн зөвшөөрөгдөөгүй шашны урсгал бүхий далд сүмүүд гэж хоёр хуваагджээ.

Шашны байгууллагуудыг төрийн хяналтад оруулах зорилготой шинэ журам 2018 онд хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш албан бус, далд сүмүүд илүү их хяналтад орж, олон лам нар баривчлагджээ. Шинэ журмын дагуу 18 нас хүрээгүй хүүхдэд шашны боловсрол олгохыг хориглосон байна.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж