“Хүрээ” амаржих газрын 180 ортой шинэ эмнэлэг ашиглалтад оржээ

“Хүрээ” амаржих газрын 180 ортой шинэ эмнэлэг ашиглалтад оржээ

“Хүрээ” амаржих газрын 180 ортой шинэ эмнэлэг ашиглалтад оржээ
Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр /2024.10.07/ ашиглалтад оруулжээ. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Харин шинэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн билээ.
Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болох юм. “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлэг нь амаржих газрын стандартад нийцсэн эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн эмнэлэг болжээ.
Тодруулбал тусламж, үйлчилгээний хувьд:
  • Эрсдэлтэй жирэмсний хяналтыг цогцоор нь үзүүлэх,
  • Эмгэг нярайн тасагтай,
  • Олон улсын стандартад нийцсэн гэр бүлийн төрөх өрөөтэй,
  • Вакум мэс заслын өрөөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх,
  • Эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэгт иргэдийг хамруулах,
  • Эмэгтэйчүүдийн болон хөхний хавдартай эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг үзүүлэх,
  • Стандартын шаардлагад нийцсэн ариутгал, угаалга, лаборатори, дүрс оношлогооны тасгуудтай болж өргөжсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-07 124.158.109.241

тэнэг сэтгүүлч гол зургаа эхэнд нь тавиач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж