Залуус өөрчлөлт хийхгүй бол засаглалд шинэчлэл ирэхгүй

Залуус өөрчлөлт хийхгүй бол засаглалд шинэчлэл ирэхгүй

Залуус өөрчлөлт хийхгүй бол засаглалд шинэчлэл ирэхгүй

Татвар төлөгчдийн мөнгийг буруу гараар урсгадаг, нийлж хумсалдаг, залуусын боломжийг хулгайлдгийг засах чиглэлд хаа очиж залуус зоригтой дуугарч өөрсдөө ч дотор нь орж хянахаар улстөрд олноороо орж байна. Ганцхан жишээ дурдахад нийслэлийн ИТХ-д орж төсвийг нь хянах зорилгоор Үндэсний эвслээс Хан-Уулд Мөнхтамгын Төмөр гэдэг залуу Хан-Уулд нэр дэвшиж байна. Салбар бүртээ туршлагажсан ийм л залуус төрд олноороо орж байж засаглалын шинэчлэл ирнэ. Хүн намаас хот төлөвлөлтөөр мэргэшсэн Э.Золзаяа, Эвслийн бас нэг төлөөлөл, чамгүй өндөр боловсролтой Н.Энхчимэг тэргүүтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл ч бидэнд байна.

– ****г гэж. Зам дээр гурван цаг түгжрээд хамаг төлөвлөсөн ажил алаад хаячихлаа, дугуйгаа унаад явахаар машинд дайруулж үхчих гээд байна.

-Л***рын юм боллоо. Бүтээгдэхүүнийг маань төр авах нь, одоо л борлуулалт саак болох нь дээ гээд урамшаад махийтал ажиллаад байсан чинь нийслэлийн нэг хурган, хөгшин баачка нөгөөхийг урдаас оруулж ирээд шахчихдаг наасан.

– А* юм аа. Бага  маань утаанаас болоод шөнөжин ханиалгаж хонолоо, Эмэнд цалин бараг тэр чигээрээ явах нь байна. Ядаж байхад арай гэж тушаал дэвших гэсэн намын томилгоогоор юу ч мэдэхгүй нэг ац крандуулаад миний дарга болчихдог байна ш дээ.

Өнөөгийн нийслэлийн залуусын яриа ингэж өрнөнө. Мэндийн зөрүүнд ч хараал ихээр орох болсон нь залуус бид ямар нийгэмд амьдарч байгааг тод томруун харуулж байна.

****г гэж. Бидний амьдарч буй Улаанбаатар гэх Хүн чулууны хонхорт төвхнөсөн нийслэл маань хүн амьдрах боломжтой дэлхийн хотуудын жагсаалтад багтдаггүй байвал яах уу. Харин ч эсрэгээрээ Германы нэр хүндтэй “Spiegel” сэтгүүлээс гаргасан дэлхийн амьдрахад тааламжгүй 25 хотын жагсаалтад оржээ. Тус сэтгүүлийн хийсэн судалгаанд оролцогчид манай хотыг зохион байгуулалтгүй гудамжтай, чимээ шуугиантай, тоос шороотой, орон гэргүйчүүл ихтэй, ариун цэврийн байгууламж бараг байхгүй учраас иргэдийнх нь эрүүл, аюулгүй амьдрах эрх нь байнга зөрчигддөг гэж муулсан байна. Үнэн нь энэ л дээ. Чөлөөтэй зорчих боломжгүй хашаа татчихсан, дугуй уная аа зам байхгүй, нийтийн тээвэр нь хүрэлцээгүй, автомашинтай хэсэг нь зам дээрээ түгжирчихсэн, хэн хүнгүй ажил амьдралын алтан цагаа алдчихсан ийм хотод  л амьдарч байна.

**л*рын юм боллоо. Хувь хүн бизнес эрхлэх, түүнийг нь төр байнга дэмжиж байх зарчим манай Үндсэн хуульд бий. Хууран мэхлэх, хулгай хийх, дээрэмдэн тонохоос бусдаар бизнесийн ямх аргыг хэрэглэж амжилтад хүрэх эрх ч энэ зарчимд шингээстэй буй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар  Эдийн засгийн ачааны хүндийг үүрч, дүүрч явдаг хувийн хэвшлийнхний ачааг хөнгөлөх эрх мэдэл төрд бий. Гэвч манай тухайд зах зээлийн жанжин шугамаас гажилгүй, аж ахуйгаа, бизнесээ эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх тал дээр төр хойрго хандсаар ирсэн нь үнэн. Тиймээс болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг, бизнесийн энэ гажиг тогтолцоог зөв голдирол, зохистой хэмжээнд нь хүргэхийн тулд залуус улстөрийн оролцоогоо илт нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бас л зүй ёсоор тавигдаж байна.

Татвар төлөгчдийн мөнгийг буруу гараар урсгадаг, нийлж хумсалдаг,  Ганцхан жишээ дурдахад  лээ. Нүүрсний хулгай, койны луйвар, мөнгө угаалтын олон хүнд гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж байсан туршлагатай, эдийн засгийн гэмт хэргийн сэжүүр бүхнийг мэддэг ийм залуу НИТХ-д байх ёстой. Тэгж байж залуусын урмыг хугалдаг, боломжийг хулгайлдаг явдал хяналтад орж цэг тавигдана. Салбар бүртээ туршлагажсан ийм л залуус төрд олноороо орж байж засаглалын шинэчлэл ирнэ. За, 

А* юм аа. Сайхан амьдрахын нэгэн суурь үндэс нь хүрэлцээтэй цалинтай, хэрэгцээгээ хангах эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийг хэлнэ. Эзэмшсэн мэргэжилдээ гаршиж байнга өсөж дэвших ч бас сайхан амьдралын нэг хэсэг. Гэтэл нэг л өглөө намын томилгоогоор нэг цүнх баригч ац дарга нь болчихсон сууж байвал хэн чиг л ац гээд хараах энүүхэнд биз дээ. Ажил албандаа өсөж дэвжих, цалин нь нэмэгдэж амьдралын хэрэгцээгээ хангах боломжийг нь юу ч мэдэхгүй нөхөр хулгайлна гэдэг манай засаглалын бас нэг гажиг үзэгдэл. Чи улстөрийг сонирхохгүй ч улстөр чамаар оролдоно гэдэг үг энд утгаараа биеллээ олж байгаа энэ мэт үйлдлүүдийг залуус зүгээр хараад суусаар байх гэж үү. Тиймээс л залуусыг улстөрийг сонирхож, засаглалын шинэчлэлд олноороо оролцох идэвх зүтгэл гаргаасай гэж хүсээд байгаа юм. Ирээдүйд үр хүүхдүүдээ өнөөдрийнх шиг ийм гай тарьсан, гажууд орчин, нөхцөлд амьдруулахгүйн тулд хийх алхам чинь тодорхой байна. “Өмнөх үеийнхэн үхэж байж нийгэм сайхан болно” гэж үглэн хүлээж суухын оронд олноороо хотоо аврахын төлөө зүтгэх үйлс нэн тэргүүнд хийх ажил чинь болчхоод байна. Залуус бид өнөөдөр нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид шинэ зууны, шинэ дэлхийн иргэд. Яахаараа бид төрийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явц, ажил гүйцэтгэх хурд, оновчтойг сонгох шийдвэр, нийслэлийн тулгамдсан асуудлыг гарцыг тодорхойлох зэрэгт аль өнгөрсөн зууны арга барилаасаа салаагүй хүмүүсийг царайчилж амьдрах ёстой гэж. Яахаараа бид засаглал нь сайжирснаар техник технологийн үсрэнгүй хөгжлийг бий болгож, амьдрах орноо улам таатай болгосон бусад улсын жишигт хүрч болохгүй гэж. Бид дэлхийн сайн сайхан амьдарч байгаа хүмүүстэй адил хот, сууринд ажиллаж амьдрах эрхтэй. Тийм боломж ч байгаа. Тийм хүсэл мөрөөдөлд тэмүүлж улстөрд оролцоцгооё.

Ядуу гэж сохор зоосгүй хүнийг бус харин хүсэл мөрөөдөлгүй нэгнийг хэлнэ. Харри Крэмп

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 36 минутын өмнө 43.242.242.59

Гоё юм ярьсан худлаа гарууд байна. Бусдын ажлыг авах гэсэн зальтай хүмүүсийн явуулга.

Avatar

Зочин 48 минутын өмнө 192.82.66.27

Худалаа адилхан тэжээвэрүүд байгаа …Хувьсгал хийж байж л өөрчлөлт гарах байх бусдаар бол худалаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж