Mzinho: Virtus.pro-оос өшөөгөө авах цаг нь болсон байх

Mzinho: Virtus.pro-оос өшөөгөө авах цаг нь болсон байх

Mzinho: Virtus.pro-оос өшөөгөө авах цаг нь болсон байх

Бразил улсын гайхамшигт хот Рио де Жанейрод "CS2" эргэн ирж байна. Энэ тоглоомыг сэтгэл зүрхээрээ мэдэрч, баг тамирчдаа уухайлан дэмждэг бразилчуудын урд дэлхийн шилдэг 16 баг ур ухаан, уран буудалтыг уралдуулна. Нийт 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний эхний өдөр өнөөдөр/2024.10.07/ тохиож байна. Эхний өдөр хэсгийн шатны нээлтийн тоглолтууд болно. Монголын цагаар 22.00 цагаас тоглолтууд эхлэх бөгөөд BO1 буюу галзуу ганц тоглолтоор нээлтийн тоглолтууд өрнөнө.

Ази тивээ төлөөлөн Монголын "The MongolZ" баг ганцаараа өрсөлдөх учиртай. Тэд эхний тоглолтоо Оросын "Virtus.pro" багтай хийнэ. Монголын багийн давж чадахгүй яваа цөөн хэдэн даваануудын нэг нь "Virtus.pro" билээ.

Хятадын "Rare Atom" баг энэ тэмцээнд оролцох байсан ч тэдний виз гараагүй учир Бразилын  "Imperial Esports" баг тэднийг орлож байгаа юм.

Тэмцээний өмнө "The MongolZ" багийн "mzinho" буюу Б.Аюуш ярихдаа "Бидний эхний учраа Virtus.pro баг. Өмнө нь өчнөөн хожигдсон. Одоо хожно. Өшөөгөө авах цаг нь болсон байх" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж