Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-ын мэдээгээр өнгөрсөн 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 13 аймгийн 58 суманд “төмөр зуд”-ын, 17 аймгийн 139 суманд “цагаан зуд”-ын, 18 аймгийн 69 суманд “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байсан бөгөөд нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсэн юм. Харин энэ жилийн зудын эрсдэлийн үнэлгээ хийгдэх хугацаа болоогүй, аравдугаар сарын сүүлчээс зудын эрсдэлийн үнэлгээг хийнэ гэдгийг ЦУОШГ-аас хэллээ.
Төмөр зудтай сумдад 42.436, цагаан зудтай сумдад 75.022 малчин өрх нийт 117458 малчин өрх байна.
Өнгөрсөн жилийн хувьд хорогдсон малын тоо 85.9 хувиар өсч, 2024 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 2,136,563 буюу нийт малын 3.3 хувь хорогдсон юм. Тиймээс энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажлыг хамаарал бүхий байгууллагууд шат шатандаа онцгойлон хангах шаардлага үүсээд буй. Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улс өвөлдөө бэлдэж эхлээгүй байна. Онцгой байдлын ерөнхий газраас энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодруулсан боловч мэдээлэл өгөх хүн байсангүй. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ ч мөн адил эзэнгүй мэт. Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Эхний ээлжид яамны тодорхой хэсэг болон холбогдох харьяа байгууллагууд орон нутагт шилжин суурьших боломж нөхцөлийг ярилцаж байгаа юм.
Яам болон харьяа байгууллагуудын шилжин байрших оффисыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ жил ашиглалтад оруулсан. Яамыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 2025 оны улсын төсөвт тусгасан.
Тодруулбал Дархан-Уул аймгийн шинэ барилгыг анх 10 давхар, спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгасан байна. Яамны үндсэн бүрэлдэхүүнд 121 ажилтан, алба хаагч ажилладаг. Харин өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэлтэй ажилтан тус яаманд алга. Хамгийн сүүлд хөдөө аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангалт ямар байгааг газар дээр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар Баянхонгор аймагт ажилласан тухай мэдээ байна.
Өнгөрсөн өвөл Баянхонгор аймгийн 11 суманд зудын нөхцөл байдал нэн хүнд байсан бол энэ зун 15 суманд гангийн эрсдэл өндөр байгаа аж.
Баянхонгор аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, УОК-оос 100 сая төгрөг шийдвэрлэжээ. Ганц аймгийн жишээнээс харахад энэ жил өвөлжилт хүндрэх өндөр эрсдэлтэй байна. Гэвч одоогоор Монгол Улс өвөлжилтийг эрсдэл багатай давж гарна гэсэн баталгаа алга. Нэг ёсондоо өнгөрсөн жилийн зудын аюулаас бид сургамж авсангүй. Хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчдад хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гарган, “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монголбанк болон арилжааны долоон банктай хамтран жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл малчдад олгож буй.
Үүнийг малчдыг дэмжиж, өвөлжилтийг хангах гол ажил гэж Монгол Улсын засгийн газраас үзэж байгаа. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд өнөөдөр /2024.10.07/ байдлаар улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсч, 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байна. Гэхдээ зээл олголтын дүн хэтэрснээс, түр хугацаанд зээл олголт зогссон, гэхдээ ямартай ч энэ он дуустал ямар нэг байдлаар зээлийг үргэлжлүүлэн олгого гэдгийг албаныхан хэлж байсан юм.
Нэг гишүүн хамгийн ихдээ 50 сая төгрөгийн зээл авах боломжтой бөгөөд өмнө нь малчны зээл авсан эсэхээс хамаарч зээлийн хэмжээг тодорхойлох юм. Түүнчлэн 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Гэвч хамгийн гол нь тухайн малчдад олгосон их хэмжээний зээлийн үр дүнд Монгол Улс цаашдаа зудын эрсдэлгүй өвлийг давж чадах уу гэдэг асуудал бий. Одоогоор зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн зээлийн батлан даалтын санд үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байгаа юм байна. Малчдын авсан зээлийн зарцуулалтын талаар "Шинэ хоршоо" хөтөлбөрийн мэргэжилтнээс тодруулахад "Тухайн хоршооны гишүүн зээлд хамрагдахдаа төсөл бичнэ. Төсөл дээр бичсэн эд зүйлсээ худалдан авах газраа сонгож тухайн газартайгаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байх ёстой. Үүнийг нь банк шалгаад гэрээ хийж зээл олгодог. Тиймээс хоршооны зориулалтаар зээл авч өөр зүйлд ашиглах боломжгүй" гэх хариу өгсөн. Тиймээс жил ямар нэгэн хандив тусламжгүйгээр өвөлжилтийг хангах боломжтой гэж ойлгож болох нь.
Эргэн сануулахад, өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч Засгийн газрын шийдвэрээр 2024 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Улмаар УОК, Засгийн газраас санаачилсан аянд иргэд аж ахуй нэгжүүд мөнгөн дүн болон бараа материалаар тусалж, 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 162 төгрөгийн бараа материалын тусламжийг малчдад үзүүлсэн билээ.
Нэргүй 2024-10-07 59.153.112.116
хайрт малчиддаа ингэж хэл, зуд гамшиг болно, олон жиптэй очно, мах, архи ахиухан нөөцөл, дарга мах, архинд нугасгүй олигтойхон бай гэж албан үүрэг өг.
Нэргүй 2024-10-07 202.131.234.123
тарваганы нүхээр л эрсдлийн үнэлгээгээ гарга.
Зочин 2024-10-07 66.181.161.3
Ядахдаа эрсдлийн үнэлгээ хийх яагаа ч үгүй байхад Уобг Баянхонгор аймагт шууд 100 сая төгрөгийн дэмжлэг батлаж буйг юу гэхэв? Зуд нь тохиогоогүй байгаа шүүдээ. Улсын мөнгө ёолдоггүй болохоор энэ үү?
Зочин 2024-10-07 202.126.90.143
Яагаа ч үгүй байхад зуд яриад л, зунжин шоудаж ой тэмдэглээд өвөлд бэлдээгүй л гээч дээ, МАНгарууд, байгалийн зуднаас илүү хариуцлагын зуд аюултай, зуд нэрээр төсвөөс мөнгө идэх уралдаан л яваад байх шиг
Нэргүй 2024-10-07 66.181.181.212
Шинэ хоршоогоо сайн байгуулбал зудыг сайн давна даа кх кх кх хи хи хи