Баялгийн сангийн тухай хууль иргэдэд ямар үр өгөөжтэй вэ?

Баялгийн сангийн тухай хууль иргэдэд ямар үр өгөөжтэй вэ?

Баялгийн сангийн тухай хууль иргэдэд ямар үр өгөөжтэй вэ?

Стратегийн ордуудын үр ашгийг төр бус иргэд хуримтлалын дансаар дамжуулж шууд хүртэх боломж бүрдсэн Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхлээд таван сарын хугацаа болж буй. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэж, хуримтлалаа орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах боломж бүрдээд байгаа билээ. Тэгвэл Баялгийн сангийн тухай хууль олон нийтэд ямар үр өгөөжтэй вэ?

Баялгийн сан гэдэг нь байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй хүртээх тухай ойлголт юм. Энэ нь Монгол Улсын иргэн бүр байгалиасаа үр ашиг, хуримтлал хүртэж байна гэсэн үг.

Өнгөрсөн олон жилийн хугацаанд байгалийн баялаг цөөн хүний "халаасан"-д ордог. Тиймээс байгалийн баялгаас нийт иргэдэд хүртээх үүднээс "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт тараасан. Гэсэн хэдий ч иргэдийн хувьд энэхүү 1072 ширхэг хувьцаа үр өгөөж муутай байгаа юм.
Тэгвэл байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд шууд хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд шууд хуримтлагдах, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулах боломж бүрдүүлсэн Баялгийн сангийн тухай хууль бол иргэн бүрт хамааралтай. Эрх зүйн орчноор баталгаажиж иргэн бүрд эх орныхоо баялгийн хишгийг хүртэх, түүнийгээ зарцуулах боломж өгч байгаа нь энэ хуулийн гол өгөөж. Тодруулбал, “Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь /Эрдэнэт үйлдвэр, "Эрдэнэс Оюутолгой", цаашид ашиглах ордуудын ашиг/ хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэд орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах боломж бүрдсэн.
Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголт авсан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлж байгаа нь ард иргэд өмчтэй, эх орныхоо баялгийг хүртэх эрхтэй болгосон нэг хэлбэр. Нөгөө талдаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялаг, нийслэлийн газар, өмч хувьчлалын талаар бодитой дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцлийн нэг хэлбэр.
Баялгийн сангийн тухай хууль батлагдаж, 2024 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр:
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь нийтийн эзэмшлийнх болж,
  • “Оюу Толгой”-н 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж,
  • “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж, ногдол ашгаа хуваарилж эхэлснээр Үндэсний баялгийн сан бүрдэх түүхэн боломж бүрдсэн.
  • Мөн үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж,
  • Эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж, 10000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдсэн.
  • “Хуримтлалын сан”-гаас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Сингапур улстай хамтарч хэрэгжүүлэхээр болсон.

Байгалийн баялгийг иргэн бүрт олгоно гэдэг нь уул уурхайн ордоос олсон ашгаа бүгдэд тэгш хүртээх тухай ойлголт биш. Харин байгалийн баялгийг хүртээмжтэй ашиглах тухай юм.  Нөгөө талаар баян ядуугийн ялгааг арилгах гэсэн соц бодлого бүр биш. Харин нийгмийн ужиг асуудлуудыг дэмжих, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулах бодлого юм. Газрын доорх баялгийн өрмийг цөөн хэдэн гэр бүл "хамж", дийлэнх олонх нь хусмыг нь хүртдэг асуудлыг арай өөрчилье гэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-07 202.131.239.126

иргэн бүр тэгш эрхтэй адилхан л өгөх хэрэгтэй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж