Мүн Жэ Иний охин аавынхаа үгийг дагасангүй

Мүн Жэ Иний охин аавынхаа үгийг дагасангүй

Мүн Жэ Иний охин аавынхаа үгийг дагасангүй

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний охин Мүн Да-хэ өнгөрсөн амралтын өдрөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ. Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр Мүн Да-хэ Ням гаригийн шөнийн 02:51 цагт Сөүлийн Ёнсан дүүрэгт эгнээ байр солих үедээ такситай мөргөлдсөн байна. Таксины жолооч хөнгөн бэртсэн. Мүн Да-хэгийн цусан дахь алкохолийн хэмжээ 0.14 бүхэл байсан бөгөөд энэ нь жолоо барихад зөвшөөрөгдөх 0.08 бүхлээс давсан үзүүлэлт юм.

Түүний тарьсан хэрэг Өмнөд Солонгосын эрх баригч Ардын хүчний намын шүүмжлэлд өртөв.

Тус намын төлөөлөгч Ким Жан-кём энэ талаар цахим сүлжээндээ бичихдээ "Аав нь ерөнхийлөгч байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хүн амины хэрэг болно гэж хэлснийг Мүн Да-хэ сонсох хэрэгтэй байсан юм. Аав нь утгагүй дэмий юм хэчнээн ярьсан байж болох ч сонсох хэрэгтэй зүйлээ сонсох л байсан юм" гэжээ.

Мүн Жэ Ин 2018 оны аравдугаар сард ахлах зөвлөхүүддээ хандан "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос улбаатай ослыг алдаанд тооцохгүй. Энэ бол үхэлд хүргэх, бусдын амь амьдралыг бүрэн сүйтгэх зүйл" гэж хэлээд, энэ төрлийн хэрэгт илүү хатуу шийтгэл оногдуулахыг уриалж байв.

Сөрөг хүчин болох Ардчилсан нам энэ хэргийг цочирдон хүлээж авчээ. Намын бүлгийн дарга Пак Чан-дэ болгоомжлонгуй байдлаар "Ийм зүйл болох ёсгүй байсан юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор нэмж хэлэх зүйл алга" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-07 202.126.89.200

хийх зүйлгүй этгээд архи уухаас яахав !

Avatar

Нэргүй 2024-10-07 202.131.225.197

0.08 gedeg chini zurhnii em uuh uid ehnii 10 minutaad ilerch boloh hemjee shde kkk. neg l balgasan bol duusaa shuud 0.10 garaad yavna. uusan l bol uusan. uur ym baihgui

Avatar

ЗОЧИН 2024-10-07 66.181.161.93

СОГТУУ ГЭЖ ҮЗЭХГҮЙ Л ДЭ СЭТГҮҮЛЧЭЭ. ХАРИН ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ДАВСАН БАЙНА. СОГТУУ ГЭДЭГ ЧИНЬ НЭГ БҮХЛЭЭС ДЭЭШИХ ХЭМЖЭЭГ ХЭЛНЭ. ЭНЭ ХҮҮХЭН ГАНЦ НЭГ ВИНО ТАТСАН БАЙХ.

Avatar

Нэргүй 2024-10-07 122.201.23.83

Монгол бол эрүүл. Мүн Да-хэгийн цусан дахь алкохолийн хэмжээ 0.14 бүхэл байсан бөгөөд энэ нь жолоо барихад зөвшөөрөгдөх 0.2 бүхлээс 0.06 -р бага үзүүлэлт юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж