Х.Нямбаатарын "баруун гар" Гантөмөрийн Ууганбаяр

2024-site 10

Х.Нямбаатарын "баруун гар" Гантөмөрийн Ууганбаяр

Х.Нямбаатарын "баруун гар" Гантөмөрийн Ууганбаяр

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хот, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан зөвлөхөөр  Г.Ууганбаярыг томиллоо. Г.Ууганбаяр нь СХД-ийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас төрийн албаны гараагаа эхлүүлж, улмаар Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргын албыг хашиж байсан энэ салбартаа туршлагатай нэгэн юм.

Харин Х.Нямбаатарын хувьд нийслэлийн Засаг даргаар томилогдоод яг нэг жил болж байна.

Нэг жилийн хугацаанд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, хотод нүүрлэсэн авлига хулгайг цэгцэлж, зам талбайн засварыг эрчимжүүлсэн нь түүний хийсэн бодит ажил. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгаж, амласан бодлогоо биелүүлэхийн тулд тэрбээр нийслэл, дүүргийн сонгуульд өөрийн багаа удирдан өрсөлдөж буй. Х.Нямбаатарын багт мэдлэг боловсролтой олон залуус өрсөлдөж байна. Тэр тусмаа хотын асуудлаар мэргэшсэн нэр дэвшигчдийн нэг бол Гантөмөрийн Ууганбаяр. Тэрбээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р тойрог, Баянзүрх дүүргийн баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж байгаа юм. Хотын зовлон жаргалыг “а, б”-гүй мэддэг нэр дэвшигчдийн нэг Г.Ууганбаярын нэр дэвших болсон гол амбиц гэвэл “хаягдсан” дүүргээ өөрчилж, хотоо хот шиг, дүүргээ дүүрэг шиг хөгжүүлэх хүсэл мөрөөдөл нь.

Аливаа улсын нийслэл хот ерөнхий төлөвлөлтийнхөө дагуу хөгждөг. Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилд Улаанбаатарт нэгдсэн төлөвлөлт, стандарт, дүрэм журам гэж бараг байсангүй. Хэн дуртай нь дуртай газраа хашаа хатгаж, байшин барьснаас болоод Улаанбаатар хот өнгөрсөн 30 жил хот шиг хот болон хөгжиж чадсангүй. Улаанбаатарын түгжрэл, утаа угаар, үер усны бэрхшээл, зовлон улам томорсоор байна.

Улаанбаатар 9 дүүрэгтэй. Тэр дундаа хүн амын тоогоороо Баянзүрх нэгд бичигддэг. Хүн амын тоо нь өсөхийн хэрээр тус дүүрэгт нэн яаралтай шийдвэрлэх асуудал нэмэгдэх болсон байна. Иймээс энэ удаагийн нийслэл, дүүргийн сонгуульд МАН туршлагатай, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүдээ Баянзүрх дүүрэгт “сойж” байгаа юм.

Улс төрийн намуудын өрсөлдөгчдийг харахад МАН-ын нэр дэвшигчид хотын дүрэм, соёл, стандарт, бодлого ярьж байна. Харин АН-ынхан утасны цаанаас лайв хийж иргэдийн анхаарлыг татахаас өөрөөр дорвитойхон шийдэл ярьж байгаа  юм алга.

Иймээс иргэд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэгтэй танилцаж, судлах ёстой. Учир нь, нийслэл, дүүргийн сонгуульд “лайвддаг” биш ажилладаг, хэрэлддэг биш хийдэг хүмүүсийг сонгож байж хотын өнгө төрх өөрчлөгдөнө, иргэдийн амьдрах орчин сайжирна. Өмнө нь Сонгинохайрхан нийслэлийн хамгийн хөгжил муутай дүүрэг байсан бол СХД-ээс Х.Нямбаатар УИХ-д гарснаар хамгийн ядуу дүүрэгт хамгийн том бүтээн байгуулалтыг өрнүүлэх болсон.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд хамгийн сайн хөгжиж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, харанхуй гудамжаа цөөлж, авто замуудаа шинэчилж, нэмж, хамгийн сүүлд гэхэд Хүүхэд залуучуудын театрыг Сонгинохайрхан дүүрэгт барьж чадсан. Богино хугацаанд хөгжил дэвшлийг ялгамжтайгаар авчирч чадсан нь дүүрэгт, нийслэлд, УИХ-д нэг намын бодлогыг дэмжиж, сонголтоо хийсний үр дүн.

Нэг бодлого буюу нэг намыг дэмжээгүй, дүүрэгт нь АН засаглаж, УИХ-д олон намын төлөөлөл сонгосны хохирогч нь өнөөдөр Баянзүрх дүүрэг, иргэд нь болж хоцорсон. 2012-2020 оны найман жилд баянзүрхчүүд орхигдсон хэвээр байсан бол 2020 оноос Баянзүрхчүүд зөв бодлогоо дэмжсэнээр орхигдож ирсэн асуудал анхаарлын төвд орж, тусгайлсан бодлого хэрэгжих эрхзүйн орчныг бүрдүүлж чадсан. Мөн хагас сая хүн амтай Баянзүрх дүүргийн төсөв 15 дахин нэмэгдэж, дүүрэг бие даан бүтээн байгуулалт хийх боломж бүрдсэн. Тиймээс ч дүүрэгт, нийслэлд нэгдмэл бодлоготой байж үүний ялагч нь баянзүрх дүүргийн иргэд, сонгогчид байх учиртайг Г.Ууганбаяр зорилго, төлөвлөгөөгөө болгон нэр дэвшиж буй.

Ирэх дөрвөн жил МАН Баянзүрх дүүргийг хөгжүүлэхэд багагүй анхаарч буйг нэр дэвшигчдийнх нь CV-нээс харчих хэрэгтэй.

Үер усны эрсдэл ихтэй, утаа, угаарын голомт болсон, харанхуй гудамж олонтой, хотын хамгийн том хогийн төвлөрсөн цэг байрладаг, сургууль цэцэрлэгийн хүртээмж багатай, ХӨСҮТ, ХСҮТ гэх хоёр том эмнэлэг төвлөрөн оршдог Баянзүрх дүүргийн асуудлыг шийдэж чадах мэргэжлийн хүмүүс бол Х.Нямбаатарын багийнхан. Х.Нямбаатарын багийн Г.Ууганбаяр нь СХД-ийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас төрийн албаны гараагаа эхлүүлж, улмаар Нийслэлийн ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга болж албан тушаал дэвшсэн. Энэ нь түүний мэдлэг, мэргэжлийн нэг үнэлгээ юм.

Улаанбаатарт хамгийн их үгүйлэгддэг зүйл бол ногоон байгууламж. Нийслэлийн ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа хотын ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч, гурав дахин нэмэгдүүлж чадсан. Тэр Баянзүрх дүүрэгт цоо шинэ хүн биш. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн найман га, Цагаандаваагийн төвлөрсөн хогийн цэгийн дөрвөн га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг анх удаа хийсэн, хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлын автор нь Г.Ууганбаяр мөн үү мөн.

НИТХ-ын төлөөлөгч гэдэг дарга биш. Иргэн төр хоёрын гүүр. Улаанбаатар бол улс доторх улс. Энэ утгаараа УИХ, Засгийн газартай ойлголцож ажиллах, дэмжлэг авах шаардлага багагүй гардаг. Тэгэхээр УИХ, Засгийн газартай ойлголцож ажиллах хүмүүс бол Х.Нямбаатарын багийнхан юм.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 36 минутын өмнө 103.57.92.33

За даа,Нянбактерийн баруун гар гэхээр лав олигтой нөхөр биш,бас л нэг бактери л байна даа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.41.93.34

Багаараа хуйвалдах улс.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.116

ёстой эргүү гар байна лээ ш дээ дарга хийх нь битгий хэл мэргэжилтэн ч хийж чадахгүй. ийм л юмнуудийг ажилд томилохоор хотын байгаа байдал аргагүй дээ

Avatar

Зочин 2 цагийн өмнө 192.82.66.27

Багаар нь биш "Худалаа ярьдаггүй,Хулгай Хийдэггүй" оюунлаг хүмүүсийг сонгох хамгийн зөв сонголт байх болно.

Avatar

ZOCHIN 2 цагийн өмнө 122.201.31.92

Улаанбаатарт байхдаа ажилласан шиг ажилласан залуу даа. Зөв хүн санагддаг.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.116

өөрөө бичиж дээ хөөрхйи

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.227

Нянгарын хулгайч нараас салах эхлэл байх болно. Жонхуу фсда ч гэсэн далд ороорой. 8 жилийн хугацаанд УБ-ыг ямар болгочоод сонгуульд ямар нүүрээрээ өрсөлдөөд байнаа муу ***р**д

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж