"Монгол Улс өсвөр, залуучуудын тамирчдыг дэмждэг бодлогогүй"

"Монгол Улс өсвөр, залуучуудын тамирчдыг дэмждэг бодлогогүй"

"Монгол Улс өсвөр, залуучуудын тамирчдыг дэмждэг бодлогогүй"

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга Тажикстаны Душанбе хотод болж, өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 67 орны 531 тамирчин өрсөлдөв. Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй зургаа, эмэгтэй найман тамирчин гээд нийт 14 жүдоч эх орноосоо мордсон.

Үүнээс эмэгтэйчүүдийн -52 кг-д өрсөлдсөн Б.Уранзаяа долдугаар байр эзэлж, энэ жилийн залуучуудын дэлхийн аваргад оролцсон Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлэв.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр/2024.10.06/ холимог багийн барилдаан болж, Монголын баг Бразил, Туркийг ялж, шуугиан тарьсан. Улмаар хагас шигшээ болон хүрэл медалийн төлөө Япон, Солонгосын багуудад дараалан ялагдаж, тавдугаар байрт оржээ.

Медалийн чансаагаар Япон улс тэргүүлсэн бол тэдний араас Хятад, Франц, Узбекистан, Өмнөд Солонгос, Гүрж, Австри тэргүүтэй улсууд удаалжээ. Монголын хувьд ганц шагналт долдугаар байртай 29 дүгээрт эрэмблэгдсэн аж. Хятадын залуучуудын шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад цахиур хагалж, жүдо хөгжиж буй гэдгээ баталлаа гэж жүдо сонирхогчид ярьж байна.

Тэмцээний дараа Монголын багаа төлөөлөн явсан, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дараах зүйлсийг цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр "Уучлаарай. Хичээсэн, даанч чадсангүй. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний холимог багийн төрөлд, Монгол Улс анх удаа медалын төлөө өрсөлдлөө. Дэлхийн ранкийн хоёрдугаарт байсан Бразилын багийг хожиж, Туркийн багийг мөн хожиж шигшээ дөрөвт үлдсэн боловч, Япон, Солонгосын багт ялагдаж, тавдугаар байранд орлоо.

Бидэнд маш их боловч нөөц байгааг хүүхдүүд минь мэдлээ мэдэрлээ. 70 кг жингийн тамирчин хувийн ангилалд бэртэл авсан учир 63 кг жингийн тамирчин дээш өсгөж барилдсан. Мөн 90 кг тамирчин яваагүй учир 81 кг тамирчин жин өсгөж багийн барилдаанд барилдсан. Яагаад яваагүй юм гэж үү? Мөнгө байхгүй. Улсаас аль ч төрөлд өсвөр залуучуудын тамирчдыг дэмждэг бодлого байхгүй.
Тийм болохоор зайлуул ийм тэмцээнд явж байгаа бүхий л спортын төрлийн өсвөр, залуучуудын багш тамирчид бүгд зардалаа өөрсдөө гаргаж хувиараа явдаг бөгөөд бид ч бас энэ удаагийн тэмцээнд хувиараа явсан.
Ямар ч татвар төлөгчийн мөнгөөр яваагүй. Бүгд л ялахын төлөө бүгд л ирээдүйнхээ төлөө тэмцэж, тэмүүлж байгаа ийм л эгэл жирийн тамирчид.
Ялагдчихаад ялархаад байгаа юм биш зүгээр л спортын бүх төрөлд бид ирээдүйгээ бэлдэх ёстой. Тэдэнд зориулсан бодлого боловсруулж аливаа асуудлыг цогцоор нь шийдэх ёстой юмаа. Төр болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж шигшээ баг болон залуу үе, нийтийн биеийн тамирт зориулсан тусгай хөтөлбөр боловсруулж ажиллах нь зүйтэй гэж бодож байна.
Их спортын хувьд мэдээж судалгаанд суурилсан эрдэм шинжилгээ анагаах ухаанд тулгуурласан онол практик хосолсон орчин үеийн сургалт дасгалжуулалт, зөв хооллолт сэтгэл зүйн бэлтгэлжилт гэх мэт зүйлүүд ус агаар мэт нэн шаардлагатай байгааг эрх биш салбарын хүмүүс анхааралдаа авч байгаа байлгүй дээ. Хамтын хүч амжилт" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэмжинэ 2024-10-07 202.179.24.248

Дэмжих ёстой

Avatar

Зочин 2024-10-07 192.82.65.111

Хүүхэд, залуу үеийнхэн олон улсын тэмцээнд оролцоод алт, мөнгөн медал аваад ирдэг, улсаас шагнал өгдөггүй.
Жишээ нь Оюу ухааны тамирчин ихэр охидууд, Гавьят, Хөдөлмөрийн баатар зэрэгт насны хязгаар заагаад байдаг юм уу

Avatar

Нэргүй 2024-10-07 103.212.119.139

Спорт урлагийг дэмжээд монгол хөгжихгүй. маш их дэмждэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж