CS2: Атлантад erkaSt-ийн баг түрүүллээ

CS2: Атлантад erkaSt-ийн баг түрүүллээ

CS2: Атлантад erkaSt-ийн баг түрүүллээ

Цахим спортын "CS2" төрлийн "ESL Challenger" тэмцээн АНУ-ын Атланта хотод боллоо. Хэдийгээр монгол баг оролцоогүй ч монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" баг оролцсон юм. Тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар байсан бөгөөд нийт найман баг өрсөлдөв.

Улмаар финалд "FlyQuest" болон Германы "BIG" багууд тунаж, 2-1 гэсэн харьцаатай "FlyQuest" түрүүлжээ. Ийнхүү унтраад, унтаа байсан Австралийн "CS" эргэн ирж байна.

"FlyQuest"-ийн дасгалжуулагч Г.Эрдэнэцогт буюу "erkaSt"-ийн тухайд анхны стикер гаргасан монгол тамирчин гэдгээрээ алдартай. Тэрбээр 2015-2023 оны наймдугаар сар хүртэл мэргэжлийн түвшинд тоглож байсан бөгөөд энэ хугацаанд Австрали, Хятад, Монгол, Тайландын багуудад хүчин зүтгэж байв. Харин 2023 оны арваннэгдүгээр сараас "Grayhound" багийнхаа дасгалжуулагчийн албанд ажиллаж, 2024 онд баг нь нэрээ сольж, бүтцээ өөрчлөн "FlyQuest" болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж