Сурвалжлага: Нийтийн тээвэр хүртээмжтэй тав тухтай болжээ

Сурвалжлага: Нийтийн тээвэр хүртээмжтэй тав тухтай болжээ

Сурвалжлага: Нийтийн тээвэр хүртээмжтэй тав тухтай болжээ

Ажил тарах цагаар автобусны буудал дээрх иргэдийн тоо нэмэгдсээр Автобус ирэхийг хүлээх зуураа сандал дээр зэрэгцэн суусан хөгшид сонгууль, улс төр, цаг агаар, налгар намрын талаар яриа өрнүүлнэ. Харин залуус чихэвч зүүгээд утсаа оролдох нь цөөнгүй.

“Энэ хэдэн номер байна. Баянхошуу мөн үү” гэж 50 орчим насны эрэгтэй хажууд нь зогсох залуугаас лавлахад, “Баянхошуу биш. Хороолол байна” гэв.  Тэрбээр Багшийн дээдээс Баянхошуу орох автобус ойролцоогоор  10 орчим минут хүлээж байгаа аж.  Нэг үеэ бодоход автобусны хүртээмж, тав тухтай байдал сайжирсан гэж иргэд сэтгэл хангалуун ярьж байна.

“Хэдхэн жилийн өмнө автобусанд суув уу, амбаарт суув уу гэдэг байсан. Хүйтэн хөлдүүс болсон нийтийн тээвэрт удаан явахаар хөл хөлдөх дөхдөг байдаа. Өвлийн цагт хүүхдүүд хаана явж байгаагаа мэдэхгүй цанатсан цонхыг хумсаараа хусаж газраа баримжаалдаг байсан

Гэтэл одоо зогсох буудал болон дараагийн буудлыг нь зарлаад хэлчихдэг болж. Өвлийн цагт ч автобусны цонх тэгж айхтар цанатахаа больчихсон байна лээ. Автобусандаа суугаад авбал дулаахан, тохьтой сайхан болсонд баяртай байгаа" гээд “Автобус хаана явж байгааг хардаг юм байна уу. Уг нь хүүхдүүд амархан гээд утсан дээр суулгаж өгсөн. Би даана ч түүнийг нь ашиглаж чадахгүй юм” гэв. Түүний хүлээсэн автобус гурван буудлын дараа Багшийн дээд дээр ирнэ гэж апп дээр харагдаж байв.

"АВТОБУСНЫ ӨНГӨ ҮЗЭМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ САЙЖИРСАН"

Чиглэлийн унаагаа хүлээж зогссон эмэгтэй “Хотын төвөөр автобусны хүртээмж сайн байдаг. Харин захын гэр хорооллоор хүртээмж муутай байна. Ялангуяа Бэлх, Сэлхээс өглөө ажилдаа ирдэг учраас 07:10 цаг орчимд автобусанд суухгүй бол ажилдаа хоцордог. Дараагийн автобус нь 20-30 миниутын зайтай явдаг. Харин ажил тарах цагаар автобуснууд нэг талдаа гарчихдаг талтай. Тийм учраас ар араасаа ойрхон ирэх эсвэл, ирэхгүй байх зэрэг зохицуулалтын алдаа гараад байдаг.

Өндөр настай хүмүүс, хүүхэд багачууд өвлийн хүйтэнд гадаа 30-40 минут автобус хүлээх гэдэг чанга шүү дээ. Миний бодлоор богино биш уртын тээвэр явуулах шаардлагатай.

Уртын тээвэр байхад нэг суугаад хүссэн чиглэлдээ очиж болдог байсан. Одоо богино зайнд эргэхээр байн, байн бууж суухаас авхуулаад дахин дахин автобус хүлээж зогсох нь хүндрэлтэй санагддаг. Хулгай, луйвар гээд сайн муугаараа хэлэгдсэн ч автобусны өнгө үзэмж, үйлчилгээ маш сайн болсон. Хамгийн гол нь автобуснуудаа хайр гамтай хэрэглэмээр байна. Зарим хүүхдүүдийн гар нь өтчихсөн аятай  л явах юм. Би ч тэсэхгүй хэлж орхидог. Дурамжхан хүлээж авах нэг нь байхад “Уучлаарай” гээд гэмших хүүхдүүд ч  байдаг" гэв.

"ТҮГЖРЭЛ ИХ УЧРААС АВТОБУС  ХУГАЦААНДАА ИРДЭГГҮЙ"

Одоогоос яг жил орчмын өмнө нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 336 сая төгрөгөөр Өмнөд Солонгосын "Daewoo" брэндийн 2023 оны шинэ загварын 600 автобус худалдан авахаар гэрээлсэн. Гэрээний хүрээнд эхний 100 автобусыг Улаанбаатарт авчирч байв. Үүний дараа БНСУ-аас худалдан авсан автобуснууд 2003 онд үйлдвэрлэсэн хуучин автобус гэх мэдээлэл гарсан нь олон нийтийн шүүмжлэл хүлээж, АТГ-аас ногоон автобусны хэргийг шалгах болсон талаар мэдэгдсэн юм.  Улмаар Сүхбаатарын талбайд "Daewoo" загварын 60, "skywell" брэндийн бүрэн цахилгаан 15 автобусыг байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулга мэдээлэл өгч байв. Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийхийг зорьж энэ хүрээнд улаан, ногоон автобусны худалдан авалттай холбоотой хулгай, луйврын асуудал хөндөгдөж, одоо ч хууль шүүхийн байгууллага шалгаж байна.

Хэдийгээр нийтийн тээврийн салбарт хийх шинэчлэлийн ажил шулуун дардан байгаагүй нь үнэн боловч өнгөрсөн хугацаанд тус салбарт харилцаа хандлага, үйлчилгээ, өнгө үзэмж, техник технологийн олон шинэчлэл хийгдсэн гэдгийг иргэд хэлж байна.

Тухайлбал, бага насны хүүхэдтэй ээж хэлэхдээ, Улаанчулуут-Толгойтын чиглэлийн автобуснууд маш дулаахан, цэвэрхэн болсон. Автобус хаана явж байгааг гар утсаараа харчихна. Гадаа олон цаг зогсох шаардлагагүй. Хүүхэдтэйгээ дулаан газар зогсч байгаад автобусаа ирэхээр нь гараад ирдэг. Нийтийн тээврийн салбарт хийж байгаа шинэчлэл мэдрэгдэж байна. Зам засварын ажлууд ч сайн хийж байна. Хаа сайгүй л зам засварлаж, борооны ус зайлуулагч хийж байгаа харагдаж байна. Хэдийгээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлсэн ч автомашины тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас түгжрэл төдийлөн буурахгүй байна гэж харж байна. Түгжрэл ихтэй учраас автобус хүлээх хугацаанд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа байх. Мөн автобуснуудыг нэгдүгээр эгнээгээр явуулах нь зөв шийдэл гэж боддог гэв.

Хүүхдүүдийн сургууль цэцэрлэг, иргэдийн ажил тарсан боловч төв зам дагуу нийтийн тээврийн цуваа тасарсангүй. Тэд хүн буулгаж, суулгасаар….Нэг автобуснаас бууж, нөгөө автобусанд суусаар… Баярын бялуу гартаа барьсан хэдэн охид автобусны буудал дээр ирлээ. Тэд инээд хөөр дүүрэн байна. Ямартай ч аль болох хүн багатай автобусанд сууж бялуугаа “будаа” болгочихгүйхэн шиг очих үүрэг хүлээв.

Тэд аль болох хүн багатай автобусанд суугаад сандал олдвол өвөр дээрээ бялуугаа байршуулахаар тохиров. “Авьяасаараа арын суудалд сандал олно” гэж нэг нь итгэл дүүрэн хэлэв. Ямартай ч баярын бялуутай охид найзынхаа лааг нь үлээлгэхээр автобусанд яаран суув.

"АЛТАЙ" ХОТХОН ЧИГЛЭЛД АВТОБУСНЫ ХҮРТЭЭМЖИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ"

Ээжийнхээ гараас чаргууцалдах бага насны хүүхдээ сатааруулахын тулд элдэв янзаар аргалана. Ар араасаа ирэх автобус дотор тэдний автобус хараахан байсангүй. Тэдний гэр "Алтай" хотхонд байдаг. Тэрбээр, багшийн дээд орчимд ажилладаг учраас гурван настай хүүхдээ ажлынхаа ойролцоо цэцэрлэгт явуулдаг байна. Ээж хүү хоёр өглөө эртлэн босч 07:40 цагт автобусандаа сууж амжихгүй бол дараагийн автобус 08:20 цаг хүртэл ирдэггүй байна. "Алтай" хотхон чиглэлд автобусны хүртээмжийг илүү нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг тэрбээр хэлж байна.

Мөн ажил болон цэцэрлэг нь тарах  үед ч автобус хүлээхэд цаг хугацаа ихээхэн шаарддаг гэдгийг хэлж байна.

Харин автобус нь ирчихвэл дулаахан, тухтай байдаг бөгөөд хүүхэдтэй хүнд суудал тавьж өгдөг соёлтой залуус олон болсонд талархалтай ханддаг гэв. Мөн автобусны жолооч нарын харилцаа хандлага, соёлд илтэд өөрчлөлт гарсан гэв. Өмнө нь чанга дуугаар утсаар ярих, тамхи татах, хараалын үг хэлэх гэх мэт ёс зүйгүй үйлдлүүд олон гардаг байсан бол одоо үйлчилгээний чанар дээшилсэн гэв.

"Одоо ирэх дөхөж байна даа. Хамгийн түрүүлж ороод хоёр давхар руу нь гараарай" гэж хоёр хөвгүүн ярилцана. Нэгэнт суусных дээд давхарт нь гарч үзэх нь чухал шүү дээ гэв. Тун удалгүй тэдний хүсэн хүлээсэн хоёр давхар автобус ирэв. Хэн нэгний хувьд анх удаа хоёр давхар автобусанд сууж үзсэн тохиолдол болж байна.

Яг л Лондон хотын гудамжинд явдаг шиг хоёр давхар автобусанд суугаад зураг даруулахаар хөвгүүд яарна. Автобусны хаалга онгойхтой зэрэгцэн хөвгүүд хамгийн түрүүнд орж амжив.

Автобус санасныг бодоход хүн цөөн харагдав. Хөвгүүд хоёр давхарт гарч хүссэн суудалдаа сууж амжлаа. Нээрээ л нийтийн тээврийн салбар шинэчлэгдэж байна. Хоёр давхар автобус бүү хэл хөлдүүс болсон автобусандаа шахалдаж, чихэлдэж, хаана яваагаа мэдэхийн тулд халуун алгаа цохонд нааж чиг баримжаатай болдог өдрүүд ард үлдсэн юм байна. Автобуснуудад гар утсаа цэнэглэх орчин, үнэгүй интернэт гэх мэт үйлчилгээг ч нэвтрүүлж амжжээ. Автобусанд суусан иргэд бүгд өөр өөрийн картаа уншуулдаг соёлд хэдийн даджээ. Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх иргэдийн тоо буурч аль болох картаар уншуулахыг зорьдог болсон гэв.

Хэдэн жилийн өмнө шинэ сар эхлэхэд оюутны шар үнэмлэх дээрх наалтаа наалгаж амжилгүй кондуктор эгчийн харцнаас дальдчиж, хоёр чимхүүлээд, “урагшаа яв, урагшаа яв” шахаад өг гэж орилж хашхичдаг байсан цаг түүх болон үлдэж дээ.

Нийтийн тээврийн салбарт 2022 онд 91 автобусаар парк шинэчлэлт хийсэн бол 2023 онд парк шинэчлэлтийн ажлууд үргэлжилж нийт 244 автобусаар парк шинэчлэлт хийж, иргэдэд үйлчилж эхлээд байгаа аж. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд БНХАУ-ын "Yutong Bus" компанид үйлдвэрлэгдсэн угсраа загвартай автобуснуудыг /2024.09.30/ М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй. Тус автобус нь 45 хүний суудалтай, нийт 130 хүн нэг зэрэг тээвэрлэх багтаамжтай бөгөөд Евро-5 стандарттай, автобусны урт нь 18.7 метр аж.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-07 202.126.90.179

ш.ж өгч бнада

Avatar

Зочин 2024-10-07 103.145.234.104

Нямбаатарын ачаар автобусны шинэчлэл хийгдээд суухад урамтай автобуснууд сайхан байна. Баярлалаа Нямбаатар

Avatar

Нэргүй 2024-10-07 66.181.191.206

сэлбэг оруулж ирэх нь бас компаниудад нэмэлт ашиг оруулна. гэхдээ компани гэж үнэндээ захирал нь л юм шүүгээ. ашигаа аваад гадаадад амьдарч байдаг хүн байдаг. шинэ автобус байна уу хуучин байна уу тэр хүнд хамаа байхгүй. рейсээ тоглуулаад татаасаа улсаас авах нь чухал. тиймээс автобусанд зорчигч мөнгөө төлнө үү , жолооч нь авна уу бас тоодоггүй юм. харин ч жолооч нь аваад компанид дарамтгүй байх нь тэдэнд амар байдаг юм

Avatar

Нэргүй 2024-10-07 66.181.191.206

Өндөр цалинтай орк жолооч нар нийтийн тээврийн нүүр царай юм. Угаасаа хамгийн орк жолоочийг шалгаруулж авах нь автобусны компаниудад ашигтай байдаг. тэд дүрэм журам сахихгүй, бүгдийг монголчилдог. Ингэх нь компаниудад илүү дутуу зардлыг хэмнэж ашиг олох боломж олгодог. Дээр нь хэрүүлч бүдүүлэг ёс зүйгүй тул хэн ч орооцолдож юм хэлэхийг хүсдэггүй болохоор компанид ч гэсэн сэтгэл амар байдаг. Удахгүй шинэ автобуснууд засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс муудаж эхэлнэ.

Avatar

nius em eniihen 2024-10-07 59.153.113.15

manjingiin tyulburtei medeelel yawuuldag baih n

Avatar

Яам 2024-10-07 66.181.188.93

Жолоочийн цалин нэмэгдсэн бол нийтийн тээвэрт ааш араншин хурц, тэвчээр, соёлгүй, тамхи татсан, утсаар ярьдаг бүдүүлэг араншинтай жолооч нар тохирохгүй байна. Одоо хотын тээврийн соёлд бүх нийтийг сургах ажилд тохирох хүлээцтэй зан араншинтай, нямбай, цагаан бээлийтэй соёлтой жолооч нар хэрэгтэй байна. Зарим чиглэлд ачаалалтай үед жолооч нар санаатайгаар нэг талдаа гарч хоосон явдаг ч байх магадлалтай юм байна лээ.

Avatar

990 2024-10-07 66.181.185.13

3.4 дүгэнр хороолол автобжсны хүрэлцээ муж

Avatar

Уншигч 2024-10-07 94.130.196.145

мeтро, трамвай -2 оо
байгуулаад, ,маршрутаа зөв
гаргаж хийгээд явчихвал Монгол гоё болоод өгнө дөө. хамгийн гол ард түмэн ухамсартай, соёлтой л байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-07 66.181.191.206

юун трамвай вэ. хэддүгээр зуунд амьдраад байна?

Avatar

Нэргүй 2024-10-07 66.181.176.82

Арай дээрдэж байна. Гэхдээ нэг их "Хүртээмжтэй, тав тухтай" болсон гэвэл худал! Юунд аливаа юмыг ингэж дөвийлгөж байдаг юм бэ?

Avatar

Нэргүй 2024-10-07 124.158.106.138

НЯМБААТАР САЙН БАЙНАА

Avatar

Нэргүй 2024-10-07 202.9.40.202

хаана байна тэр сайжирсан чинь??? бөөн орк жолоочид нь хэвээрээ, бааж шээх газаргүй ТЭЦ3 тэр хавиар дүүрэн жолоочдынх нь баас шээс үмхий дүүрэн, тамхи татаад л, хөгжимөө хашгаруулаад л хүний төлөө гэх үйлчилгээ энэ тэр түй ч байхгүй бөөн халтар жолоочид

Avatar

zochin 2024-10-07 202.9.40.198

Автобусны хүртээмж үйлчилгээ нэг үеэ бодвол сайжирсан. Гэхдээ цаашид анхаарахад Автобус хоорондын явалтын хугацаааг зохицуулдаг баймаар байна. Нэг талдаа гарчихаад 4-5 цувраад, хоорондох зайгаа барьж хүнд үйлчлэх сэтгэлгүй жолооч нар их байна. Цувраа автобусны сүүлийнх нь хоосон яваад байх юм.Мөн буудлын мэдээллийг электрон самбараар болон микроны яригчаар нь өшөө сайжруулмаар юм байнаа

Avatar

Нэргүй 2024-10-07 66.181.183.253

Зорчсон зорчигчинйх нь тоогоор урамшуулдаг болчихвол жолооч нэг талдаа гарахгүй.

Avatar

Зочин 2024-10-07 192.82.66.27

Өглөө,орой 06-08 цагийн хооронд жижиг тэрэгнүүдийнхээ хөдөлгөөнийг хязгаарладаг юм уу? яадаг юм . Автобус нь нэг талдаа гарчихаад ирэхгүй юм.

Avatar

Нэргүй 2024-10-07 103.212.119.161

s*****g pisda vee

Avatar

Нэргүй 2024-10-07 202.131.234.123

нас урт байж чадах уу? гэдэг байна. 3 хаалгатай автобус оруулж ирсэн болч янзын байх байлаа. урдуураа ороод чихэлдээд арагш харж явах ч мөн ч хэцүү байдаг шүү.

Avatar

Жолооч 2024-10-07 66.181.186.31

Энэ худлаа улам доор болсон шүү Ер нь бол сайжрахгүй зүгээр улам олон автобус оруулж түгжрэл улам нэмэгдэх болно. Эдний хулгай нарийсаж, хулгайлах мөнгө нь ихэснэ.

Avatar

Зочин 2024-10-07 103.212.117.236

цалин нэмсэнч жолооч нар хандлага өөрчлөгдөөгүй

Avatar

Зочин 2024-10-07 103.212.117.236

хүртээмжтэй болоогүйшдээ маш их хүлээлгэж байгаа зарим хаяад зугтаадаг

Avatar

иргэн 2024-10-07 62.55.205.86

Нямбаатарын сонгуулийн шоу гэж мэдэхгүй байгаамуудаа,

Avatar

Нэргүй 2024-10-07 66.181.160.51

Муу Нямбаатар хараалган зүхүүлэн байж хотыг арай гайгүй болгож л байна!! Хамгийн гол нь Нямбаатар өмнөх дарга нар шиг юу хулгайлж яаж хувьдаа баяжих вэ гэдэгт хамаг цагаа зарцуулахгүй, албаны ажилд хэр чадлаараа зүтгэж байгааг дэмжиж байна!!!

Avatar

Зочин 2024-10-07 202.126.90.143

Захиалгаар ийм худлаа юм нийтлэх ээ боль оо, хэдэн шинэ автобус л авсанаас өөр юмгүй л байгаа шүү

Avatar

зочин 2024-10-07 103.212.117.144

Нийтийн тээвэр хүртээмжтэй болсон гэвэл худлаа шүү. Өнөөдөр Вокзалаас III-IV хороолол орох санаатай
Дэнжийн мянга 21А , 21Б чиглэлийн автобусыг бүтэн 1 цаг хүлээсэн шүү. Арайхийж 1 цагийн дараа ирсэн жолооч нь
бие засаад ирнэ гээд бас 20 минут алга болсныг тооцврл 1 цаг 20 минут энэ чиглэлийн автобусыг хүлээсэн.
Харин ч өнөөдөр дулаан байсан тулдаа тэслээ, өвөл бол энэ чиглэлийн автобусыг найдалтгүй юм билээ.

Avatar

Нэргүй 2024-10-07 85.163.127.116

Сүүлд ирсэн автуснууд үнэхээр тохьтой. Суухад урамтай. Тэр daewoo автуснууд хог байсан шүү.

Avatar

Zochin 2024-10-07 202.55.188.44

hudlaa yriad baigaachaa ,oroi ugluuduu hvnen bagtahgvi baynhoshuul law aimaar baigaa,yun 10minyt hvvleeh oroidoo dood talin 30minut tvvnees fresh hvleej b,ga shvdee,ystoi bvlt,bvlt vseed bga ym bishvv

Avatar

Нэргүй 2024-10-07 43.242.242.59

Бага багаар сайжирч байгаа нь үнэн. Цаашид улам сайжрах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-07 180.66.63.125

НИЙТИЙН ТЭЭВЭР АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭ ХУУЧНААС ЭРС ШИНЭЧЛЭГДЭЖ , МАШ САЙН ҮЙЛЧИЛГЭЭ ТАВ ТУХТАЙ БАЙДАЛ БИЙ БОЛСОНД ТАЛАРХАХ ЁСТОЙ … Хотын энэ удирдлага үнэхээр сайн ажиллаж байгаа .

Avatar

Нэргүйд 2024-10-07 72.95.88.210

Аая, юун доль юм.

Avatar

Сүхээ 2024-10-07 202.126.90.154

Хаана тийм тохь тухтай хүртээмжтэй нийтйин тээвэр яваад байна, сонгуулийн худлаа попорлоо боль.

Avatar

Нэргүй 2024-10-07 85.163.127.116

Үргэлж зүхэж харлуулж байдаг хүн бас байх. Хоёр нүд чин сохойчхоогүй бол сайн хар

Avatar

Нэргүй 2024-10-07 66.181.176.96

1 жолооч тувтан пидда гэдэг үгээр ярьчих юмаа… ОРК байж болно, тэрийгээ тэгж зарлах хэрэггүй…

Avatar

Нэргүй 2024-10-07 66.181.176.126

avtobusnii jolooch nar uneheer hetsuu bna

Avatar

Нэргүй 2024-10-07 59.153.112.254

жолооч нарын сахилга хариуцлага дээшлэхгүй бнаа. Ядаж байхад хөгжим орилуулахаа болиочээ!!!! Юм үзээгүй оркууд

Avatar

Нэргүй 2024-10-07 202.126.90.179

yostoi laitai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж