Нэг тонн шахмал түлш 150 мянган төгрөгийн үнэтэй байна

Нэг тонн шахмал түлш 150 мянган төгрөгийн үнэтэй байна

Нэг тонн шахмал түлш 150 мянган төгрөгийн үнэтэй байна

Сайжруулсан шахмал түлшийг есдүгээр сарын 15-наас эхлэн тодорхой цэгүүдээр худалдаалж эхэлсэн. Тэгвэл гадаа хүйтэрч галлагааны эд үе эхэлсэн энэ өдрүүдэд иргэдийн дунд  шахмал түлшний үнэ нэмэгдэх нь гэх яриа гараад буй. Тэгвэл "Тавантолгой түлш" ХХК-ийн зүгээс шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй гэдгийг хэлэв. Тодруулбал, тус компани 2024-2025 оны галлагааны улирлын өвлийн бэлтгэл ажлыг хангаж дуусчээ. Тухайлбал Төвийн болон Зүүн үйлдвэрлэлийн таван шугамаар хоногт 2500 тн шахмал түлш үйлдвэрлэж байгаа аж. Мөн нийслэлийн хэмжээнд 43 агуулахад 89.5 мянган тонн түлш нөөцөлжээ. Энэ өвөл нийслэлийн долоон дүүрэгт 670 гэрээт цэгээр шахмал түлж борлуулах юм байна. Одоогийн байдлаар 630 цэгээр борлуулалт хийж байгаа гэнэ.

Харин шахмал түлшний үнийн хувьд 25 кг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн шахмал түлш 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэв.

Мөн иргэдийн зүгээс шахмал түлшний чанар аюулгүй байдалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл "Тавантолгой түлш" ХХК-ийн зүгээс Монгол Улсад дагаж мөрдөгддөг стандарт шаардлагын дагуу ажилладаг гэсэн юм. Өөрөөр хэлбэл "Тавантолгой түлш"  компани шахмал түлшний чанарыг сайжруулах тал дээр ШУТИС, МУИС-тай хамтран ажилладаг аж.

Тус компанийн үйлдвэрлэдэг шахмал түлшний найрлагын 20-30 хувьд нь барьцалдуулагч түүхий эд оруулдаг байна. Тэгвэл энэхүү барьцалдуулагч бодисын 50 хувийг дотоодоос, үлдсэн 50 хувийг БНХАУ-аас импортоор авдаг аж.

Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн стандарт хэмжээ 1200 микрограмм метр куб байх ёстой гэж үздэг. Харин одоогийн түлш дэх хүхрийн хэмжээ 600 микрограмм метр куб буюу 50 хүртэл хувиар буурсан байгаа нь стандарт үзүүлэлт ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 минутын өмнө 139.5.216.212

угаартуулагч

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.184.227

Шахмал түлш энгийн нүүрснээс 5 дахин илүү амьсгалын замын өвчлөл үүсгэдэг.

Avatar

зочин 1 цагийн өмнө 192.82.64.167

Шахмал түлшний хольцондоо коксоо л нэмэгдүүлж хиймээр байгаа юм даа, удахгүй утаа сорогч гаргачихна, хэрэглээд сурчихвал гэртээ угаартахгүй болох юм даа

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.168.34.16

Үхэл. Сонгогчид АН тодорхой итгэл үзүүлсэн ч байдал дээрдсэнгүй. Маргааш хэнийх амьд эсэн мэнд өглөөтэй золгохыг мэдэхгүй аюултай орчинд МАН ын сонголтгүй тулгалтаар арай ядан амьдрахчаа аядах G хорооллынхон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж