Хоршоочдын батлан даалтын зардлыг улсын төсөвт суулгана

Хоршоочдын батлан даалтын зардлыг улсын төсөвт суулгана

Хоршоочдын батлан даалтын зардлыг улсын төсөвт суулгана

Энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг Улсын онцгой комиссоос анхааруулсан. Тодруулбал уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл дэлхий нийтээр өсөн нэмэгдэх тооцоолол гарчээ. Иймд хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарах шаардлагатай байна. Үүний хүрээнд авч хэрэгжүүлж буй гол ажил бол "Шинэ хоршоо" хөтөлбөр билээ.

Хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчдад хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гарган, “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монголбанк болон арилжааны долоон банктай хамтран жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл малчдад олгож буй.

Нэг гишүүн хамгийн ихдээ 50 сая төгрөгийн зээл авах боломжтой бөгөөд өмнө нь малчны зээл авсан эсэхээс хамаарч зээлийн хэмжээг тодорхойлох юм.

Тухайн хоршооны гишүүн зээлд хамрагдахдаа төсөл бичнэ. Төсөл дээр бичсэн эд зүйлсээ худалдан авах газраа сонгож тухайн газартайгаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байх ёстой. Үүнийг нь банк шалгаад гэрээ хийж зээл олгодог. Тиймээс хоршооны зориулалтаар зээл авч өөр зүйлд ашиглах боломжгүй гэнэ.

Албан эх сурвалжаас тодруулснаар “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд өнөөдөр /2024.10.07/ байдлаар улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсч, 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан.

2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна.

Одоогоор зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн зээлийн батлан даалтын санд үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж