Монголчууд аймаг, нийслэл, дүүргийн төлөөлөгчөө сонгох чухал сонголтыг Баасан /2024.10.11/ гаригт хийнэ. Энэ удаагийн сонгуульд 10 нам, хоёр эвсэл, 267 бие даагч өрсөлдөж буй. Аймаг, нийслэлд 1,992 нэр дэвшигчийг, сум, дүүргийн түвшинд 15,285 нэр дэвшигчийг шат шатны сонгуулийн хороод бүртгэж баталгаажуулжээ. Нийт 17,277 нэр дэвшигчийн 33.2 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид.
Орон нутгийн сонгуулийн санал хураалт Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагийн хооронд болж, энэ өдөр бүх нийтээр амарна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм. Орон нутгийн сонгуульд 2,246,511 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгджээ.
Санал хураалт дууссаны дараа хяналтын тооллого явуулна. УИХ-ын 2024 оны сонгуулиар хяналтын тооллогыг 100 хувь явуулж байсан бол орон нутгийн сонгуулиар 50 хувьд нь хяналтын тооллого хийх юм. Учир нь, орон нутгийн сонгуулийн хуулийг хуульд заасан хугацаанаас өмнө өөрчилж амжаагүй учир ийнхүү өмнө нь хэрэгжсэн хуулиар зохион байгуулж буй.
Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай харьцуулбал ирц бага байдаг. Өнгөрсөн дөрвөн удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дундаж ирц 57 хувьтай байжээ.
Тиймээс энэ жил орон нутгийн сонгууль ирц, саналын босгогүйгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, олонхын санал авсан нь ялалт байгуулна гэсэн үг. Олонхын санал гэдэгт 10, 20, 30 гээд нөгөө нэр дэвшигчээс нэг хүний саналаар ч илүү санал авсан бол ялалт байгуулах хуулийн зохицуулалттай. Сонгуулийн ирцэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол байнга оршин суудаг хаягаасаа өөр газар сурч, ажиллаж амьдардаг иргэд сонгуулиа өгөхгүй байх, иргэд орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хомс учраас сонгуульд идэвх муу оролцдог байна.
УИХ-ын сонгуулиас илүү ач холбогдол өгч, ирц өндөртэй идэвхтэй оролцох сонгуулийн нэг бол орон нутгийн сонгууль. Иргэд манай гэрийн өмнөх зам, гэрэлдүүлэг, гудамж талбайн цэвэр цэмцгэр байдал, худаг, автобусны буудал гээд өдөр тутам бидний амьдралын хэрэгцээт зүйлсийг хийж, хэрэгжүүлэх хүмүүсээ сонгох сонгууль. Нийслэл, дүүрэг, аймаг, сумдын иргэдийн хурлын төлөөлөгч нь бидний амьдарч буй орчин, тэдний эрүүл аюулгүй орчин, цэвэр цэмцгэр, тав тухтай орчныг бий болгох, тэдгээрийг шинээр байгуулах болон ашиглалтын үеийн зардлыг тухайн нэгжийн төсөвт тусган баталж, санхүүгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэх эрхтэй хүмүүс гэсэн үг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын төлөөлөгч бол иргэдтэй илүү ойрхон, иргэдийн нийтлэг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах эрх зүйн боломжоор хангагдсан этгээд юм.
Орон нутгийн сонгуульд улс төрийн намын албаны үг хэллэгтэй “хуурай” хөтөлбөрөөс илүүтэйгээр таны, миний эрх ашгийг хөндсөн тулгамдаж байгаа асуудлаар дэвшүүлсэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр чухал гэж үздэг.
Харин энэ хөтөлбөрийнхөө үзэл санааг хурлынхаа хэлэлцэх асуудлын хүрээнд хамруулж, шийдвэрлүүлэх нь тухайн нэр дэвшигчийн арга барил, овсгоо самбаатай холбоотой гэж тодорхойлж болно. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурал бол иргэдийн байгууллага. Хурлын гол үүрэг бол иргэдийн сайн сайхны төлөө үйлчлж, улс төрийн нам төвтэй бус, иргэд төвтэй үйл ажиллагаа ноёрхож байх учиртай. Тиймээс иргэд сонгогчид өөрийн төлөөллөө, өөрийнхөө амьдрах орчныг сайжруулах тийм л нэр дэвшигчид саналаа өгч, эргээд хариуцлага нэхдэг, тооцдог байх нь чухал.
Иргэн, сонгогч таны амьдарч буй аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, гудамжныхаа орчноо сайжруулах, өөрчлөх тийм боломжийг олгодог орон нутгийн сонгуульдаа иргэн бүр идэвхтэй оролцох учиртай.
СОНГОГЧ ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ?
- Иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтан сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
- Хэсгийн хорооны гишүүнд сонгогчийн бүртгэлийн хуудсыг өгч саналын хуудас хүлээн авна.
- Саналын хуудас аваад сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.
- Санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийнэ.
- Саналаа өгөхдөө өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг тусгай тэмдэглэгээний үзэг ашиглан дүүргэн будна.
- Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
- Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтсанд хийж, санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
Нэргүй 2024-10-07 202.131.234.123
хор найруулж санал будилуулдаг бүлэг Сонгуулийн хороогоо л татан буулгаж хариуцлагаа тооц:.
Нэргүй 2024-10-07 66.181.160.51
"үүргийг гүйцэтгэх" биш, "үүргийг биелүүлэх" гэдэг юм!!! Үйл үгийг гаж буруу хэрэглээд бүр талийж өглөө?!!
Нэргүй 2024-10-07 202.131.235.238
ЭНЭ НЬ АРАЙ ДЭЭР ЮМ УУ ГЭХЭЭР ЭВСЭЖ БАЙГАА НЭРЭЭР ӨВӨР ТҮРҮЙНДЭЭ ШААЧИХ ЮМ л***р ГЭЖ
Нэргүй 2024-10-07 202.131.234.123
амташсан хэрээ 13 эргэж байдаг юм аа. хар хараараа дугуйгаа олоод эвсээд байгаа юм
ХУУЛЬЧ 2024-10-07 202.9.46.220
НИЙСЛЭЛ ,АЙМАГ,,ХОТ ,СУМ,ДҮҮРЭГ ,ХОРООНДОО БИДНИЙ ТӨЛӨӨ СЭТГЭЛ ГАРГАЖ АЖИЛ ХИЙДЭГ ХҮНИЙГ СОНГОХ МОНГОЛ ТӨРИЙН СООНГУУЛЬ ДАА,,,,,, НАЙЗ НАРТАА НҮҮР ХАЙРЛАЖ,,ДОВ ЖАЛГА,,МАНАЙ ТАНАЙ ЯРЬЖ,,НАМ ЭВСЭЛД ТАХИА УГААЛГАДАГ , СОНГУУЛЬ БИШ Л ДЭЭ .,,,ЗҮГЭЭР БИДНИЙГ АЮУЛГҮЙ ,ЭРҮҮЛ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХЭЭЭ ЭДЭЛЖ ҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ САЙХАН АМЬДРАХ ,БОЛОМЖИЙГ ОЛОГЖ БИДНИЙ ТӨЛӨӨ СЭТГЭЛЭЭРЭЭ АЖИЛ ХИЙЖ ЧАДВАРТАЙ,, СЭТГЭЛТЭЙ ХҮНД САНАЛ ӨГДӨГ СОНГУУЛЬ ДАА .
А 2024-10-07 103.212.118.136
сонгуульд нэр дэвшигч АН бусдыгаа муу хэлсэн би чадначууд гарна гэж лав үгүй МАН бусад нам дийлэнх санал авна даа
Нэргүй 2024-10-07 103.50.206.95
за өвөл боллоо, гэр орны дулаалгаа сайн хийгээрэй
Xt cm 2024-10-07 216.38.195.74
operationt; #
Opon 2024-10-07 216.38.195.74
-ind paxnets ment_ ; fkc; @@; #yguin,
baritsaat zeelnees ylcaa abraarai,zailyyl
Ирро 2024-10-07 103.212.117.125
МАН биш бол хамаагүй МАН-ын нэр дэвшэгчүүдийг харахаар бүгд хулгайч нар шиг харагдаад байна
Зочин 2024-10-07 59.153.87.54
чоно толгойдоо залсан хонин сүрэг мину зээ
сонгууль бол жүжиг луйвар хулгайч нар сонгогдоно 2024-10-07 202.9.40.56
тт