Ч.Батзоригийн 3 мэргэжил 3 салбар

Ч.Батзоригийн 3 мэргэжил 3 салбар

Ч.Батзоригийн 3 мэргэжил 3 салбар

Өнгөрсөн хугацаанд эрчим хүч, гадаадын төсөл хөтөлбөр, нийслэл гэсэн 3 өөр салбарт амжилттай ажиллаж яваа сонирхолтой намтартай хүн бол  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх  Ч.Батзориг. Түүний хувьд хуульч, инженер, бизнесийн удирдлага гэсэн хоорондоо төдийлөн адилгүй 3 өөр мэргэжил  эзэмшсэн нь тасралтгүй суралцаж явдаг тэмүүлэлтэй зан чанартай нь салшгүй холбоотой.  Эрчим хүчний салбараас ажлын гараагаа эхэлж, мэргэжилтнээс хэлтэс, газрын дарга болтлоо мерит зарчмаар 13 жил дэвшин ажиллажээ. Гурван өөр салбарт хүч сорихдоо шинэ сорилт бэрхшээл болгоноос суралцаж, өсөж дэвжиж явсандаа талархдаг. Эрчим хүчний салбараас сахилга бат, гадаадын төсөл хөтөлбөрөөс (deal) хэлэлцээ хийх ур чадвар,  нийслэлд  хурд болон уян хатан байдлыг суралцсан гэж Ч.Батзориг товч дүгнэсэн юм. Түүний 3 салбарт хийсэн онцлох ажлуудыг танилцуулж байна.

Эрчим хүчний Ч.Батзориг

Эрчим хүчний удирдах газар хуулийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн түүний хувьд Эрчим хүчний тухай хуулийн төсөл дээр ажиллах хувь тохиов. Эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлтөөр эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, менежментийг сайжруулан үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг хямдруулах гэх мэтчилэн олон заалтуудыг оруулж өгсөн байна. Мөн баруун бүсийг эрчим хүчээр хангах зорилготой Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын төслүүд дээр хариуцсан ажлын хүрээнд гар бие оролцсон байна.

Төслийн Ч.Батзориг

ЭКСИМ  банк, Азийн хөгжлийн банкны төслийн зохицуулагчаар 10 гаруй жил ажиллахдаа олон үр дүнтэй төсөл хэрэгжүүлсний нэг нь Герман улсын технологийг эх орондоо нэвтрүүлж, бохир усыг 95-99 хувь хүртэл цэвэршүүлэн лаг гаргах, түүнээсээ дахин боловсруулсан бүтээгдэхүүн бий болгох, цаашлаад лагаас газ гаргаж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой  Дархан хотын цэвэрлэх байгууламжийн төслийн автор нь Ч.Батзориг.

Түүний хувьд Оюу толгой, Мандалговь, Тавантолгойн дэд станц барих төслийг БНХАУ-тай зээлийн гэрээ байгуулахаас эхлээд бүх шат дамжлагыг нь гардан хийсэн хүн. Үр дүнд нь 2019-2020 оны өвлийн ид ачаалалд төвийн эрчим хүчнээс Өмнийн говийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж чадаад зогсохгүй  БНХАУ-аас жилд авдаг байсан 120-160 сая ам.доллартой тэнцэх эрчим хүчийг дотоодоосоо нийлүүлж эхэлжээ.

Нийслэлийн Ч.Батзориг

Улаанбаатар хотын удирдлагын багт сүүлийн  3 жилд ажиллахдаа нийслэл хотын эрх зүйн орчныг шинэчлэн  сайжруулахад түүний оролцоо, тооцоо судалгаа, хөөцөлдлөгөө их байв.  27 жилийн дараа Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж, хот эдийн засгийн хувьд бие дааж хөгжих, нэгдсэн төлөвлөлттэйгөөр нийслэлийн ажил явах үндэс суурь бүрдсэн юм.  Түүнчлэн хотын асуудлыг зөв эрэмбэлж, алхам алхмаар шийдсээр байна. Тухайлбал, нийтийн тээврийг 95 хувь шинэчилж, нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг бүх дүүрэгт 98 хувь хүртэл нэмэгдүүлэн төвийн болон их тойруу, бага тойрууд явган болон унадаг дугуйн замыг 90 км шинээр барьж байгуулаад байна. Шинэ Улаанбаатар агуулгын хүрээнд цаашдаа ч нийслэлд олон  ажлууд хийх бөгөөд эдгээр ажлыг нугалах гол хүний нэг Ч.Батзориг гэж Хотын дарга Х.Нямбаатар тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.182.76

Өөрийгөө магтах гээд ядчих юмаа. Ийм хүн худлаа шүү. Баянзүрхийнхээн

Avatar

Зочин 1 цагийн өмнө 59.153.112.54

Супермэн юм биз дээ, kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж