“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад одоогийн байдлаар 517 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод буй ажээ. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6300 гаруй хоршоо байгуулагдан, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсч, дээрх хэмжээний зээл авчээ. Зээлийн жилийн хүү 6 хувь бөгөөд хоршоонд элссэн малчин 10-50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай авах боломжтой юм.
Хамгийн гол нь хөдөлмөрөө хоршин ажиллахаар хоршоо байгуулж, нэгдсэн малчдад нэн хөнгөлөлттэй зээл олгохоор болж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Засгийн газраас санаачилсныг УИХ-аар баталж байсан.
Зээлийг арилжааны банкууд олгож байгаа бөгөөд Төрийн банк голлох зээлийг олгож буй.
Эдийн засагчдын зүгээс зээлийн зарцуулалтад анхаарах шаардлагатай. Малчид авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж чадаж байна уу гэдэгт хяналт сайн тавихгүй бол зээл зориулалт бусаар ашиглагдах эрсдэл өндөр гэж үзэж буй.
Малчдын хувьд малчны зээлд хамрагдахад дунджаар сарын хүү нь 20 гаруй хувьтай байсан бол “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэн зээл авах нь хүүгийн дарамт багатай, тэр хэрээр бичил бизнесээ өргөжүүлэхэд нэмэр болж байна гэж тайлбарлаж буй. Сануулахад, "Шинэ хоршоо" хөдөлгөөнөөр дамжуулан малчдад 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн юм.
Г.ХОРОЛ
00 2024-10-06 202.179.18.152
МАЛЧДЫН ХОРШОО ГЭЖ ХОШНОГ ЭНИЙН ОРОНД ФЕРМЕРҮҮДЭЭ ДЭМЖСЭН БОЛЧ АРАЙ ШҮҮ ХӨДӨӨ АЖ АХУЙНД АЖИЛЛАЖ БАЙХАД ХОРШООНЫ ЗЭЭЛ ГАРГАХ ГЭХЭЭР ШААРДЛАГА ХАНГАСАН МАЛЧИН ГАРЧ ИРДЭГГҮЙ АВСАН ХЭД НЬ МАШИН БАЙРНЫ УРЬДЧИЛГААНД ЯВУУЛСАН БАЙДАГ БАЙСАН ЭРГҮҮЛЭЭД ТӨЛҮҮЛЭХ ГЭЖ ЛАЙ БӨӨН ХЭРҮҮЛ БОЛДОГСОН ЭНЭ ЗЭЭЛИЙН ГАРГАЖ ИРЭХЭЭР НЬ ХАРАМСАЖ БАЙЛАА ЭДГЭЭР ЗЭЭЛИЙН 5 ХУВЬ НЬ ЮМ ХИЙХ БАЙХ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮНИЙ ХУВЬД СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙВАЛ УЛС ДАМПУУРАХ ХАМААГҮЙ ГЭСЭН УХВАР СЭТГЭЭЛТЭЙ УЛС ИХ БАЙНАДА ЭД НАР ХӨГЖЛИЙГ 00
Нэргүй 2024-10-06 66.181.181.212
Малчдын зээлийг та бидний татварын мөнгөөр л төлнө шүү дөө !!!
Нэргүй 2024-10-06 66.181.181.212
Одоо МАН ганц ухасхийгээд л мал нийгэмчлэх шийдвэр гаргана, харж л байгаарай ! Тэгээд зээлээ улам л өгсөөр малчдыг хаашаа ч гарахгүй барьцаанд оруулаад, сонгууль д саналыг нь бат авна, гүйцээ….
Нэгдэл - САА 2024-10-06 103.168.34.16
Нэгдэлжих хөдөлгөөн ахин ирлээ. Нэгдлийн мал өсөхнүү, хорогдохнуу харцгаая. Нэгдэл байвал Сангийн аж ахуй байхаас аргагүй. Ингээд Нэгдэл, САА үүсэн байгуулагдлаа. Нэгдэлд орохгүй үлдвэл ганц малчин айл хол явахгүй, анхны зуднаар хотоо харлуулна. Нэгдэл бол мэдээж хүч хөрөнгөө нийлүүлсэн болхоор бүгдээрээ нийлж хөдлөнө. Харин капиталистууд Нэгдэл үүсгэх, Социалистууд Нэгдэл үүсгэх нь өөр өөрийн онцлогтой байж магадгүй.
Нэргүй 2024-10-06 139.5.218.218
Хадгаламж зээлийн хоршоо, малчдын шинэ хоршоо-яасан адилхан сонсогдоно вэ Амарбаясгалаан.
Nvvg 2024-10-06 202.9.41.25
Зөв брнд гэдэгрү манж хужаагууд их дайрхийн. Хулгай хийгээгүй компаниру өчүүхн атаархчид адгиын манж хужаагууд худла шаадгийн.
Нэргүй 2024-10-06 103.212.119.139
МАн сонгогдох гэж малчдаа алжээ. хохино болохоос оркууд.
Нэргүй 2024-10-06 202.9.46.202
тээр жилийн хомооных шиг л болно доо.
Аюуш хүргэн хүү кино 2024-10-06 202.9.46.202
тээр жилийн хомооных шиг л юм болж дуусах байх
Нэргүй 2024-10-06 66.181.181.212
Малчдын зээлийг тэд өөрсдөө төлөхгүй л гэж горьдож бгаа, МАН маань нэг аргалах бгаа л гэж залбирч суугаа !
Зочин 2024-10-06 66.181.181.125
Гэрт байгаа хүнийхээ тоогоор машин авч байгаа. Манай авгай хүүхдүүд прүүс авахгүй шүү айлын хүүхдүүд муухай тэрэг гээд шоолоод байна жийп авна гээд хөөрөөд байна. Одоо хэдэн адуугаа зарахаас.
Нэргүй 2024-10-06 103.212.116.25
Эргэж төлөгдөхгүй салхинд хийссэн мөнгө дөө. Татвар төлөгчидийн мөнгө бас л уйлдаггүй.
Нэргүй 2024-10-06 202.9.41.22
Шинэ хоршоо хөдөлгөөнд АН-ын гишүүд орохгүй байгаа. Энэ хоршоо гэдэг зүйл нь удахгүй дампуурна.
Зочин 2024-10-06 66.181.190.44
Приус машин их зарагдах нь дээ