Холливудын од Киану Ривз өнгөрсөн Бямба гаригт /2024.10.05/ Индианаполис дахь автомашины хурдны замын тэмцээнд оролцож, авто спортын гараагаа эхэлжээ. Тэрбээр 9-р эргэлтийн хэсэг дээр замаасаа хазайж, зүлгэн дээр гарсан ямар ч гэмтэл бэртэл аваагүй бөгөөд бусдад хохирол учруулалгүй амжилттайгаар тэмцээндээ эргэн орсон байна.
Нийт 45 минут үргэлжлэх тэмцээнд 35 машин уралдаж, Ривз ослоос амжилттайгаар зайлсхийснээр 25-р байранд шалгарсан байна.
Индианаполис хотод энэ амралтын өдрүүдэд "Indy 8 Hour" спорт машины арга хэмжээ зохион байгуулагдаж буй. Үүний нэг нь "Тoyota GR Cup" уралдааны тэмцээн юм. Өдгөө 60 настай Ривз өчигдөр эхний уралдаандаа орсон бол өнөөдөр дахин уралдах юм байна. Тэрбээр 92 дугаартай "BRZRKR" машиныг жолоодож байгаа бөгөөд энэ нь "Өөр газрын ном" хэмээх график романаа сурталчилж буй явдал юм.
Холбоотой мэдээ