Хосуудын нэг нэгэндээ үнэнч байгаа эсэхийг шалгах шинэ үйлчилгээ нэвтэрчээ. Саванна Харрисон гэх 27 настай эмэгтэй мэргэжлийн "шалгагч" бөгөөд "Lazo" гэх компанийн шинэ үйлчилгээг бусдад танилцуулдаг аж. Тэрбээр захиалгын дагуу найз залуу, нөхрүүдтэй нь цахим орчинд мессеж бичин, үнэнч байдлыг нь шалгадаг бөгөөд тав хүртэлх хоногийн хугацаанд бичилцсэн бүх мессежийг захиалагч нэгэнд үзүүлдэг байна.
Тэрбээр урт хугацааны турш хууртагдаж байгаа мэт санагдсан эмэгтэйчүүд болон хортой харилцаанаас гарч чадахгүй байгаа хүмүүст тусалдаг.
Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн "Lazo" энэхүү үйлчилгээг нэтрүүлсэн бөгөөд "Хортой харилцааг хаяцгаая" уриан дор үйл ажиллагаа явуулдаг байна. Дан ганц эмэгтэй хүмүүст зориулсан үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд найз охин, эхнэрээ харилцаандаа үнэнч эсэхийг нь шалгуулахаар эрчүүд мөн адил ханддаг аж.
"Lazo"-ийн шалгагч дунд эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн шалгагчид үйлчилгээ үзүүлдэг явуулдаг бөгөөд 50-80 ам.долларын үнэтэй. Зарим өндөр мэргэжлийн шалгагч нарын үнэ 100 хүртэлх ам.доллар байдаг аж.
Үйлчилгээнд цахимаар харилцах үйлчилгээнээс гадна болзоонд явах үйлчилгээ байна. Гэхдээ шалгагч нь болзох өдөр, цагийг нь шалгуулж буй хүнтэй тохирч, захиалагчид мэдээлдэг аж. Тус өдөр ирэхэд шалгагч бус захиалагч нь болзсон газарт очин, үнэнч бус нэгнийг "газар дээр нь барьж авдаг" байна. Энэхүү үйлчилгээг дийлэнхдээ эмэгтэй хүмүүс сонирхдог аж. "Lazo" компани "Бид хүмүүсийг аз жаргалтай, урт удаан үнэнч нэгэнтэй байгаасай гэж хүсдэг. Араар тавилтаас болж олон хүмүүс хохирч байна. Үүнээс сэргийлж, хортой харилцаанаас гарах арга замыг бид олж өгөхийн тулд үйл ажиллагаагаа явуулдаг" гэж мэдэгджээ.
Зочин 2024-10-06 139.5.217.81
Хамгийн дутагдаж буй үйлчилгээ тул шударгаар үйлчилбэл орлого ихтэй байх