Том төслүүдээ хөдөлгөх эрхийг УИХ-аас хүсэв

Том төслүүдээ хөдөлгөх эрхийг УИХ-аас хүсэв

Том төслүүдээ хөдөлгөх эрхийг УИХ-аас хүсэв

“NEWS” агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.


УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент намрын чуулганаа аравдугаар сарын 1-нд буюу Мягмар гаригт нээв.  Таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламентыг иргэд хариуцлагатай байхыг шаардаж буй ч чуулган эхэлсэн цаг үеэс оролцоо нь сул байсан нь шүүмжлэлийн бай болгов. Учир нь жил бүрийн намрын чуулганаар Монгол Улсын ирэх оны хөгжлийн төлөвлөгөө, улсын нэгдсэн төсөв зэрэг тусгай дэгээр хэлэлцдэг чухал хуулийн төслүүдэд УИХ-ын гишүүн бүр няхуур хандаж, чуулганы хуралдаандаа ач холбогдол өгөн оролцох ёстой ч цагтаа ирдэггүй, хуралдаандаа оролцдоггүй наазгай байдал үргэлжлэв.

Эцэст нь УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас тав хоногийн завсарлага авсан юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд том төслүүдээ хөдөлгөхөөр тусгасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Үүнд, Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Гашуунсухайт-Ганмод боомтын хил дамнасан төмөр замын холболт,  Эрдэнэбүрэнгийн 90 Мвт-ын усан цахилгаан станц төсөл, Тавантолгойн 450 Мвт цахилгаан станцын төсөл, сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Боловсруулах үйлдвэрийн багц төслүүд багтаж байгаа юм.

Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүн 95.0 их наяд төгрөгт хүрнэ.

Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.долларт хүргэх бодит боломж байна гэж үзжээ.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам долларт Монгол Улс хүрч үзээгүй. Гэвч хүрсэн улс орнуудын хувьд дараах эерэг өөрчлөлтүүд гарсан байдаг аж.

  • Зээлжих зэрэглэл 1-2 түвшин дээшилж, зээлийн хүү 30 хүртэл хувь буурна.
  • Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-аас 3 дахин өсөж, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэнэ.
  • Шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалтын хувь нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдсэнээр эдийн засаг төрөлждөг.
  • Чадварлаг хүний нөөц эх орондоо буцан ирж, гадаадын чадварлаг мэргэжилтнүүд тус улсад ажиллаж эхэлнэ.
  • Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсөж, өрхийн орлого нэмэгдсэнээр ядуурлын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр засаглалын бүтээмж сайжирдаг.
  • Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанар сайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгддэг.

Мөн 14 төслийн таваас доошгүй нь хэрэгжиж эхэлснээр 2025 оны төсвийн жил төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй байх болно. Уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг мөн 2025 оны төсөвт суулгасан байгаа юм.

Түүнээс гадна төрийн албан хаагчдын цалин, ахмад настан, халамжийн тэтгэврийг инфляцтай уялдуулан зургаан хувиар нэмэгдүүлэхээр тусгаад буй.

Нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг бүрэн санхүүжүүлж чадаагүйгээс барилгын чанарын асуудал гардаг байдлыг бүрэн шийдвэрлэхийн тулд шилжих нэртэй сунжирсан 602 төслийг бүрэн дуусгах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь оновчтой гэж үзсэн байдаг.

Дээрх арга хэмжээний хүрээнд  улсын хэмжээнд 90 сургууль, 62 цэцэрлэг, 31 эмнэлэг, 22 дотуур байр, соёл, спортын байгууламж 60, гэр бүл, нийгмийн хамгааллын 18 байгууламж бүрэн ашиглалтад орно. Ингэснээр сургуулийн хүчин чадал 40,610 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 9,540  ороор тус тус нэмэгдэх тооцоо гарчээ.

Орон сууцжуулалт бол иргэдийн амьдралын нэг баталгаа тул Засгийн газраас үндэсний орон сууцжуулалтын реформыг Хуримтлалын сантай уялдуулан хэрэгжүүлж, нэг их наяд төгрөгийг орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд зарцуулж, 13 мянган иргэнийг хамруулаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотод 1992-2021 оны хооронд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2028 он хүртэл үүнээс 3 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүссэн. Энэ бүхнийг үе шаттай хийхээр 2025 оны төсвийн төслийг боловсруулсан байгаа юм.

УИХ-ын хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төслийг бужигнуулчихгүй том эрх ашгаа харж, дэмжиж чадвал Монгол Улсын хэмжээнд ирэх оноос мега төслүүдийн бүтээн байгуулалтын ажил өрнөх юм.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад оров

Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалтын гэрч болж, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний хэсгийг өчигдөр /2024.10.05/ ашиглалтад орууллаа.

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 600 мBт хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөсөн нь ийнхүү эхнийх нь ашиглалтад орлоо. Тус цахилгаан станц нь 150 МВт-ын хүчин чадал бүхий 4 блокоос бүрдэж байна. Эхний блок нь өчигдөр ашиглалтад орсон бол хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орно. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангана.

Тус станц бүрэн ашиглалтад орсноор жилдээ 3,7 тэрбум кВт цаг цахилгаан эрчим хүч төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж, нэмэлтээр 100 кГц дулаан үйлдвэрлэх боломжтой.

Ингэснээр нийслэлийн Баганхангай дүүрэг, Төв аймгийн Баян сумын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, аж үйлдвэрийн төслүүд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой.

Онцолход, Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалсан. Түүнээсээ 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан юм. Түүний үр дүнд уг станц төлөвлөсөн ёсоор ашиглалтад орлоо гэж хэлж болно.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг  “Бодь” групп, “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК байгуулж байна.

S&P Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В+ болгов

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван том агентлагийн нэг “S&P” аравдугаар сарын 4-нд Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэлийг “В+ эерэг” болж сайжирсныг мэдэгдлээ.  Үүнээс өмнө Фитч агентлаг мөн Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, санхүү,төсвийн сахилга батыг сахисан, валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлсэн зэрэг үзүүлэлтээр зээлжих зэрэглэлийг "B+ тогтвортой" түвшинд хүргэснээ зарлаж байсан билээ.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдсэнээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сайжирч, шууд хөрөнгө оруулалтын суурь бэхжих, улмаар зээлжих зэрэглэл дахин өсөх мэдээ болж байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+ эерэг” болгон сайжруулахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж “S&P” агентлагийн тайланд дурдсан юм. Үүнд,

Монгол Улсын эдийн засаг ирэх 2-3 жилд тогтвортойгоор өсөх төлөвтэй байна. Энэ нь бусад ижил зэрэглэлтэй орнуудаас давсан өндөр үзүүлэлт юм.

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6 хувиар өсөхөөр төсөөлж байна. Үүнд нүүрс болон зэсийн экспорт төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлж, төсвийн бааз суурийг сайжруулна гэж үзэж байна.

Монгол Улсын уул уурхайн салбарын экспорт тогтвортойгоор өсөх төлөв ажиглагдаж буй учир урсгал дансны нөхцөл сайжирч, гадаад зах зээлийн эрсдэлд тэсвэртэй байх нөхцөлийг бүрэлдүүлж байна.

Монгол Улсын уул уурхайн салбар сүүлийн 18 сард хүчтэй сэргэн, тогтвортой үргэлжилж, Covid-19 цар тахлын дараах эдийн засгийн сорилтыг амжилттай даван туулж байна.

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төсвийн сахилга батыг сайжруулах бодлогын арга хэмжээ нь хоёр жил дараалж, төсөв ашигтай гарах үндэслэл болсон гэжээ.

Засгийн газрын өрийн оновчтой удирдлагын нөлөөгөөр хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт татах боломж үргэлжилж байгаа нь Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж байна.УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд улс төрийн тогтвортой байдал бий болж, бодлогын залгамж цааш үргэлжилнэ гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-06 103.212.119.161

danh sdaa mai shuu

Avatar

Нэргүй 2024-10-06 139.5.218.218

Францтай хамтрах ураны төслийг орос зад эсэргүүцнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС бол оросуудын хөндүүрхэн цэг. Х.Баттулга, 10 хувийн Даваасүрэн нарт хөөрхөн ажил гарна даа. 2025 онд хөдөлгөх 5 төслөө 3,5 саяулаа дэмжье. В.Путины тойрон хүрээлэгч орос олигархиудаас Оюун-Эрдэнэийгээ хамгаалъя. Олны хүч оломгүй далай. Украйнаа хядаад дэлхийн шившиг болж, хоригт сөхөрч буй моментыг ядуу бид ашиглах нүгэл бус-аргагүйдлын гарц.

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.184.227

8 жилийн хугацаанд ганц цахилгаан станц барьж чадахгүй байж 14 мега төсөл ч гэх шиг. Зам хэзээ ч үр ашгаа өгөхгүй тэгээд ч том төсөлд орохгүй. Эрчим хүчний төслүүдээс 10 %-ийн Даваасүрэн гэдэг хулгайчыг хол байлгаач. одоо Чойжилсүрэн хүзүү толгойгоо нийлүүлчихсэн наад төслүүдийг чинь гацаанаас даа.

Avatar

Зочин 2024-10-06 76.220.74.140

Хүсэх юм бол ямар ч төслийг ажил хэрэг болгож болно. Тавантолгойн цахилгаан станцыг бараг 15 жил ярилаа. Тeндeр нь жил бүр зарлагдаад явагддаг . Харамсалтай нь хувийн сонирхолтой, ажил гацаадаг улс төрчдийн балгаар юу ч явагдсангүй. Харин ч тeндer бичиг баримт гэж баахан цаг,мөнгө үржээ. Одоо энэ олон улс төрч ноёд нь яаж аашлах юм бол доо.

Avatar

Grcvf 2024-10-06 202.9.41.25

Өчүүхэн манж хужаагууд хэр хэмжээ оюуны чадамжаа мэдэхгүй их атаархуу адгийн шаарууд байдгийн.

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.181.212

14 мега төслийн эхний 5 нь их эгзэгтэй юм. Энэ чухал төс лүүдийг эхлүүлж л чадвал их учиртай, эхэлтлээ ихээхэн нажидтай шүү ! Оросын эрчим хүч, шатахууны дарамтаас гарах сайхан бололцоог бид алдаж болохгүй.Эхний 5 төс лийг Орос Улс зад эсэргүүцэж, түмэн янзаар хааж бооно, түүнийг л давах хэрэгтэй !!! Одоо ч Оросын тагнуул тавиул
ууд эсрэг ажиллаад эхэлчихсэн байгаа, Женко Баттулга, 10 %-ийн Даваасүрэн, Сүх жанжины гуч жич дээр нь бас гоё нэртэй гудамжны гаралтай хөдөлгөөн нтр…..

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.181.212

Тэднийг нуга хуга дараад том төслүүдээ зүтгүүлэх ёстой! Оросууд ах дүүсээ алан хядаад завгүй бгаа энэ үед нь л амжуулах хэрэгтэй шүү !!!

Avatar

- 2024-10-06 216.38.195.74

gadnixybuini

Avatar

Aimshigtai,opug at CJNUTN bolson,xynui 2024-10-06 216.38.195.74

Харуулах боломжгүй.

Avatar

ТӨР өөрөө 2024-10-06 202.126.89.183

ТӨР Яасан ч их юманд оролцдын…..

Avatar

mnbvc 2024-10-06 176.66.87.78

Ойрд дуулдаагүй сайн мэдээ,өмхий орос женкоонууд гацаачихгүй бол сэрэмжтэй…

Avatar

Нэргүй 2024-10-06 202.9.41.25

Орос өмхий байсныг сандаггүй өмхий х***а гэж мэдхийн бн шүү.

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.191.239

Дэндүү, хэтэрхий олон Мега төсөл байна гэж санагдахгүй байна-уу? Цөм төгс биелэнэ гэхэд дэндүү эргэүлээзтэй…

Avatar

Guest 2024-10-06 66.181.179.243

Хужаагаар айлгадаг орос бууны ноход гацаачихгүй л бол сайн байна.

Avatar

xfbhgd 2024-10-06 202.9.41.25

Монголын нам төрд шигдэж хулгаы хийсн манж х***а хог шаарууд оросуудыг их муулдгийн оросуудыг муулагчдын цаана манж х***а хог шаарууд байдгийн.

Avatar

зочин 2024-10-06 66.181.160.46

Хүнийг их эрлийзз хурлийзаар нь дууддаг хүмүүс яг дээрээ өөрсдөөл э****з хурлийзз байдаг юм да

Avatar

Чаиамсмж 2024-10-06 202.9.41.25

Чи сайн мэдэж бн чи манж х***а өлөн хулгайч адгийн хог шаар.

Avatar

Нэргүй 2024-10-06 202.55.188.124

Ерөнхий сайд бодлогоо танилцуулсны дараа 5 хоногийн завсарлага авч бна да МАН-ын бүлэг.

Avatar

Нэргүй 2024-10-06 130.41.232.224

Ха ха ха….🤪🤪🤪🤪🤪🤪

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж