"Яагаад охиныг минь аварч чадахгүй байгааг гайхдаг"

"Яагаад охиныг минь аварч чадахгүй байгааг гайхдаг"

"Яагаад охиныг минь аварч чадахгүй байгааг гайхдаг"

Хойд Солонгост олзлогдсон Ёкота Мегүмигийн 60 насны төрсөн өдрийн ойг тохиолдуулж өчигдөр /2024.10.05/ хандивын тоглолт зохион байгуулагджээ. Мегүми нь 1977 онд 13 настайдаа Нийгата хотод Пёньяны тагнуулд олзлогдож, одоог хүртэл ор сураггүй байгаа юм. Тухайн үед Мегүми хичээлээ тараад гэр лүүгээ харьж явсан.  Хандивын тоглолтыг Мегүмигийн хамт сурч байсан ангийн нөхөд нь зохион байгуулсан. Тэд хэзээ нэгэн өдөр Мегүмитэй уулзана гэх итгэл найдварыг тээж энэхүү тоглолтыг зохион байгуулсан гэдгээ хэлжээ. Түүнчлэн, тоглолтын үеэр Мегүмигийн ээж Ёкота Сакигийн илгээсэн видео мессежийг тоглуулсан байна.

Тус бичлэгт Саки хэлэхдээ "Охин минь одоо 60 нас хүрчээ. Энэ олон жил өнгөрч байхад яагаад охиныг минь аварч чадахгүй байгааг гайхдаг" гэсэн байна. Мөн олон нийтээс Мегүмиг аврахад туслалцаа үзүүлэхийг гуйжээ.

Тоглолтын үеэр Мегүмиг таньдаг, мэддэг хүмүүс түүний талаарх дурсамжаа хуваалцсан байна. Нэгэн цагт Хойд Солонгост Мегүмигийн хамт олзлогдсон Сога Хитоми хандивын тоглолтод мөн адил оролцсон. Тэрбээр 2002 онд Японд буцаж ирсэн бөгөөд Хойд Солонгост байхдаа Мегүмитэй хамт эх хэлээрээ чимээгүйхэн дуулдаг байсан талаараа дурссан байна.

Сога хэлэхдээ "Хэзээ нэгэн цагт Мегүми буцаж ирвэл хамтдаа караоке орж, дуулдаг байсан дуугаа хамгийн чангаар дуулахыг хүсч байна" гэжээ. 1970-1980 оны хооронд Японы 17 гаруй иргэн Хойд Солонгост олзлогдсон байдаг. Эдгээр хүмүүсийн дөнгөж тав нь 2002 оны дээд хэмжээний уулзалтын үеэр эх орондоо ирж чаджээ. Үлдсэн 12 хүний амьд байгаа эсэх болон хэзээ Японд эргэн ирэх нь тодорхойгүй хэвээр байна.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.160.51

Ерөөс дарангуйлагч дэглэмийн салшгүй шинж чанар нь ийм байдаг юм!!! 1990 он хүртэл манай улс ч тоталитар дэглэмтэй байсан боловч арай ч Хойд Солонгос, одоогийн ОХУ шиг эх захгүй элийрч балайрч байгаагүй юм шүү!! Хойд Солонгосын удирдагч нас барахад иргэд нь заавал орилж бахирч уйлах ёстой, хэрэв үнэмшилгүй уйлбал цаазаар авахуулдаг!! Эдүгээ ОХУ-д Украины эсрэг үйлдэж буй түрэмгий дайныг шүүмжилбэл 10 жил шоронд хорих ялтай!!!

Avatar

Нэргүй 2024-10-06 202.131.242.130

83 оны баньд хүн өгөөчээ гөлгөө

Avatar

Нэргүй 2024-10-06 122.201.23.83

Манай тагнуулууд аваад ирж чадна Лондонгоос аваад ирдэг юм чинь

Avatar

A 2024-10-06 139.5.217.159

ANUSDI80955877

Avatar

Лавлаа 2024-10-06 202.126.90.138

17 гаруй иргэн – Яаж ойлгох вэ?

Avatar

gfhhh 2024-10-06 202.9.41.25

Нам төрд шургалж шигдсэн хогийн хулгайч манж хужаагуудыг далдар2лнаа.

Avatar

Нэргүй 2024-10-06 139.5.216.171

Юүнч манжсаг юм

Avatar

Зочин 2024-10-06 66.181.180.237

Энэ сайт хэнд үйлчилж байгаа вэ? Бусдын бичсэн мэдээллийг гар утсанд өгөх үү? Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.185.113

Нэг муу бөгсболсон орос н**ш,,,,хэдэн зуун украин хүүхэд хулгайлан,,, яасан эсэх нь тодорхойгүй болгонолээ,,,,хүн бишээ,,,,муу ёрын амьтад,,,,

Avatar

Нэргүй 2024-10-06 103.168.34.76

UNEN SHDEE

Avatar

Нэргүй 2024-10-06 124.158.120.146

УКР тэргүүн хадагтай Олена Зеленска хүүхдийн хулгайд холбогдсон шүү! Балиар жүүдүүд хүүхдээр тахил хийдэг

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.185.113

Эмээ уу,,,,

Avatar

Нэргүй 2024-10-06 59.153.115.243

тэнэгтээч. түрэмгийлэгчдийг дэмжигчээ

Avatar

Нэргүй 2024-10-06 59.153.112.157

Тахил болохоос нь аварч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж