Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбарт хатуу шийдвэр гаргахаас аргагүй байгаа

Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбарт хатуу шийдвэр гаргахаас аргагүй байгаа

Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбарт хатуу шийдвэр гаргахаас аргагүй байгаа
2024 оны 10-р сарын 5. Төв аймаг, Баянжаргалан сум. Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлт боллоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарт томоохон шинэчлэл хийнэ гэдгээ зарласан. Ингэхийн тулд үнэ тарифыг ч эргэн харж, зах зээлийнх нь гольдрол руу оруулахаас аргагүй гэдгээ мэдэгдээд буй.  Энэ нь цахилгааны үнийг нэмж, бодит өртөг дээр нь аваачихаас аргагүй гэсэн үг юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудалд өчигдөр дараах тайлбар хийлээ. Тэрбээр “Эрчим хүчний салбарт зарим хатуу шийдвэр гаргахаас аргагүй байгаа. Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэрлэж байгаа өртөг зарж байгаа өртгөөсөө зөүүтэй байгаа. Энэ тохиолдолд эрчим хүчний салбар хэзээ ч ашигтай бизнес болж чадахгүй.

Цаашдаа бид цэвэр эрчим хүчний салбар луу шилжихийн тулд үнийг индексжүүлэх шаардлагатай.  Энийг хийхийн тулд аж ахуй нэгж болон иргэд дээр инфляц ямар дарамт үүсгэх вэ гэдгийг тооцоод үе шаттай хийхээс аргагүй.

Хэрвээ бид энэ хэвээр байвал эрчим хүч ашиггүй учраас хэн ч хөрөнгө оруулахгүй байгаад л байна.  Эрчим хүчнийхээ салбарын боомыг нь тайлаад ДНБ-ээ тэлээд эрчим хүчний салбараа ашигтай болгоод хөрөнгө оруулагч болоод хувийн хэвшилд орох боломжийг нь нээгээд явах нь чухал. Бидэнд хоёр сонголт байгаа, мэдээж ирээдүйгээ харсан сонголт руу л явахаас өөр сонголтгүй” гэлээ.

Шадар сайд Т.Доржханд “Монгол Улс газар доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний тавд ордог бол газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрт ордог. Гэсэн хэдий ч бид улсаараа эрчим хүчний дутагдалтай, дотоод улстөрийн зөрчил болон гадны нөлөөгөөр сүүлийн 40 жил шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй нь бодит үнэн. Тэгвэл бие биедээ дэгээ тавьсан улстөрийн зөрчлийг давж Хамтарсан Засгийн газарт орох урилгыг ХҮН нам хүлээн авч Эрчим хүчний реформыг хийх Үндэсний хороог ахалж ажиллаж байна.

Үндэсний хорооны зүгээс эрчим хүчний салбарт эрх зүйн шинэчлэл хийх, төрийн монополийг задалж үр ашгийг нэмэгдүүлэх, үнэ тарифийг зах зээлийн зарчимд шилжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа ногоон эрчим хүчний зах зээлд зөвхөн хувийн хэвшлийг дэмжих замаар дунд хугацаандаа эрчим хүчний бие даасан тогтолцоог үүсгэж, урт хугацаанд эрчим хүчний экспортыг хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

Эдгээр ажлыг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн 600 МВТ, Цэнэг хураагуурын 50 МВТ, Баян сумын 660 МВТ төслүүдийг дэмжиж, яаралтай ашиглалтад оруулах арга хэмжээг авч ажиллана.

Эрчим хүч байхгүй бол Эдийн засгийн өсөлт байхгүй. Эрчим хүчний биеэ даасан байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг гацаах, няцаах аливаа сонирхол, популист үйлдлүүдийг хаана, зогсооно” гэж мэдэгдэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
30
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-06 122.201.31.117

Хамгийн түрүүнд зардлаа хянаж алдагдаад байгаа орлогоо бүрэн цуглуул тэгж байж дампуурлаас гарна

Avatar

Санаж сэдвэл үнээ нэмэхгүй байх болом оло байнаа Махан толгойт оо 2024-10-06 66.181.181.154

Монгол орон бол нүүрсний орон тул заавал иргэдийхээ халаасаад төр гар дүрэхгүйгээр үнийн зохицуулалт хийж цахилгаан станцдаа хямдралтай үнээр өгч болох асуудал. 5 толгойн хувьцаа гэж хий хоосон 1072 ш амьгүй хувьцаа нэртэй бичигээ сонгуул болгоноор л иргэддээ хайр зарлаж нэг хэсэг нь ашиг тараана нөгөө хэсэг уурхай ашиггүй ажилласан тараах боломжгүй гэж баахан мэтгэлцээд эцэс нь ганц удаа хэдэн юм хялайлгасны эс тооцвол ихэвчлэн хоосон яриа болоод өнгөрдөг,

Avatar

yag l unendee 2024-10-06 66.181.181.154

Махан толгой оо Чиний тэргүүлсэн засгийн үед хулгайлсан нүүрсээс чинь болж уурхайгнууд алдагдалтай ажилсан ш дээ.Барит нь: бүртгэлгүйгээр олон арван машин нүүрс урд хөршөөд гарсан биздээ . Хулгайн нүүрсний мөнгөөр сонгуулиа санхүүжүүлээд зосохгүй ард түмний санал худалдан авч ерөк-үүд болсон биздээ. Уурхай алдагдалтай ажилсан нь эрхэмүүдийн л буруугаас болсон ажил. эгэл жирийн иргэд хүрье ээ ч гэсэн хүрч чадахгүй тул огт хамаагүй ажил.Эрхэмүүд тавьсан өрөө ард иргэдээ төлөөлөх гэх хэрэггүй ээ

Avatar

гэндэн 2024-10-06 202.126.88.190

энэ нөхрийг зайлуулах хэрэгтэй. бүх юмны үнэ өслөө. ард түмнийг жинхэнэ улны болгож байна. доржханд халтар царайтай нөхрийг зайлуул.

Avatar

Нэргүй 2024-10-06 103.168.34.41

данх зогсож үз дээрэмчдээс гаргуулаа тэр зардлаа эсвэл өрөө зайл

Avatar

Нэргүй 2024-10-06 103.168.34.41

дансаа болиороо

Avatar

М 2024-10-06 103.168.34.41

сонгуулиар юу гээд уран чалчлаа энэ ард түмнээ зоолхоо боль зах

Avatar

Нэргүй 2024-10-06 103.168.34.41

сонгуулиар юу гэж уран Монголдоо энэ

Avatar

Нэргүй 2024-10-06 103.212.119.91

хэрэгтэй хэрэггүй дэмий юманд мөнгө зарж байснаас эхлээд тог цахилгаан, бензин шатахуунаа дотооддоо хангадаг болох арга замыг эрэлхийлээчээ. Дарга даамлуудын зардлаа хасах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-06 103.212.162.200

Уул уурхайн дотоод үргүй ашиггүй зардлуудаа танаачээ!!! Ямар ч хэрэггүй өчнөөн төсөл хөтөлбөр хөнгөлөлт урамшуулалуудаа цэгцлэвэл үнээ нэмэхгүй байх боломжтой байхад заавал иргэдийн нуруунд үнэ нэмж ачаа үүрүүлэх юм

Avatar

Нэргүй 2024-10-06 122.201.31.43

эрчим хүчний алдагдлыг ард иргэдээс нөхөх хэрэггүй шүү энэ салбарын бусад зардлыг танаач.бүх салбараас зардал нь их өндөр ..

Avatar

Наран 2024-10-06 66.181.182.21

Дорж хандыг ямар хүн гэх юм ?Монголыг тонох сонирхолтой гадны луйварчдын гар хөл халтар арьс .Чойжилсүэн дотоодын хулгайч .Засаг эрчим хүчний асуудлыг үнэ нэмэхгүйгээр шийдэж чадахгүй бол огцорно шүү Оюунэрдэнээ багаараа зайлах нь .

Avatar

Наран 2024-10-06 66.181.182.21

Эрчим хүч үйлдвэрлэхэд гардаг зардал олдог ашиг хоёрын тухай Чойжилсүрэнгийн хэлж байгаа үнийн дүн худалаа .

Avatar

Наран 2024-10-06 66.181.182.21

Монголын эрчим хүчнээс том ашиг олох гэсэн луйвар л яваад байна .Оюунэрдэнэ ээ чи эхлээд засаглалын эрхээ 100% гадны болон дотоодын луйварчидаасаа салгах тухай боддоо чадуул .Чадахгүй бол наанаа эрх мэдэлд дурлаж суугаад яах юм огцороод зай бол .Монголд нэг юм хийх болохоор хувьдаа асар их ашиг хонжоо олох л юм боддог гадны болон дотоодын луйварчдыг хөрөнгө оруулагч гэж харж тэднийг дэмжиж байгаа цагт Монгол улс хөгжихгүй өрийн тулам болсоор байх болно .Нэг л том нууц луйвар орох гээд л …

Avatar

Нэргүй 2024-10-06 139.5.217.198

ЕС Л.Оюун-Эрдэнэ маань улсаа "Түрээслэгч болгох" л номлол үзсэн хүн дээ.

Avatar

Нэргүй 2024-10-06 202.9.40.120

нүүрс овшоор ждү богд уулын газрын хулгаач ногоон хуучин автобус одоо бүүр замын бордюүрын хулгаачдааа хөрөнгиин гаргуулж цахилгаанаа хөнгөл чадахгүй бол энэ хулгаачуудааа насааран шоронд нь хиии монголын хөгжил иргэдиин боломжииг тоногч лалрын бузрууд

Avatar

Гоша 2024-10-06 66.181.181.146

цэвэр эрчим хүч, эрчгүй эрчим хүч гэдэг шинэ нэт томъёо сонсогдох боллоо. энхцэцэг гишүүн эрчим хүчний хүн бна энийг мэргэшлийн бус хүмүүст тухайлбал Доржханд сайдад тайлбарлаж өгөөч

Avatar

Зочин 2024-10-06 66.181.185.56

Эрчим хүчний үүсвэр барихад бусдаас асуухгүйгээр зоригтой шийдвэр гаргаж, бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байна. Гадны гар хөлийн нөлөөнд бүү автаарай. Амжилт!

Avatar

Нэргүй 2024-10-06 176.66.87.78

Зөв саад хийх н орос ба женко тэд нэг тал болгоомжил…

Avatar

Настан 2024-10-06 139.5.217.198

Цахимжуулна гэх зорилтоо хэрэгжүүлэхэд Цахилгаанжуулах гэх зорилт нь саад болж иргэдээ зулын гэрэлд шилжүүлэх юм байх л даа. Монголын том хулгайчууд "Саддам шиг л үхэхгүй" гэж их хичээж байгаа бололтой шүү !!!

Avatar

Иргэн 2024-10-06 202.9.40.29

заваан данх вэ

Avatar

Нэргүй 2024-10-06 202.126.90.220

тэгээд л ард түмнээ л дарамтлана. ард иргэдээ баталгаатай ажлын байр хангалттай цалин хөлсөөр эхлээд хангачихаач. та нарын нэн тэргүүний үүрэг шүү.

Avatar

Нэргүй 2024-10-06 202.126.90.220

малууд минь атомын станц үтэр түргэн бариач. та нар асар их мөнгө идэж хэрэггүй тэнэг зүйлд цацаж байгаа шүү

Avatar

Зочин 2024-10-06 124.158.107.127

за ерөнхий сайдаа, попрогч доржхандаа эрчим хүчний үнэ нэмнэ гэж дарамталахаа болио. эрчим хүчний үнэ нэмснээр бүх өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж инфиляц 18-20-д хүрнээ. нөгөө цалин тэтгэврийг он гараад 6-хан хувь нэмэх нэмэгдэл юуч биш болноо. иймээс ковидын үед бүх ААН, айл өохийн цахилгаан дулааныг төр даахад 650 тэрбум төг байсан. тэгэхээр үнээ нэмэхгүйгээр эрчим хүчний алдагдал гэх 50 тэрбум төгрөгөө нэг хэсэгтээ улсын төсвөөс гаргасан нь дээр шүү. үүнийг энэ 25 оны төсвөөс эхэ

Avatar

yag l unendee 2024-10-06 66.181.181.154

Идэж уух,хулгайлах, иргэдээ татвараар дарамтлах үнэ нэмэхээс өөрийг бодох сэтгэлгүй мангаруудаа сонс? Энэ их нүүрсний баялагтэй иргэдээ дарамтгүй шийдэх түмэн гарц байна.Хамгийн энгийнээр 1972 шир.хувьцаагаа амьлуул цахилгаан станцуудад дүн өвлийн хүйтэн 3 сарын цахилгааны үнээс чөлөөлөх бүрэн боломжтой.Санаж сэдвэл бүрэн үнээ бүрэгн чөлөөлдөггүй юм гэхэд эдгээр арга нь а бүх иргэдэд адил тэгж хүртээмжтэй атлаа улсын эдийн засагт дарамт болохгүй л дээ.

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.183.193

цайрсан өлөн хулгайчдын идэж уусан хохирлыг ард иргэд төлөх үү

Avatar

Од 2024-10-06 202.126.90.191

Эцэст нь хэлэхэд танай гэр бүлийн цахилгааны хэрэглээ таны гар утасны төлбөрөөс хямд байдаг юм шүү. Энэ салбарт ажилладаг 30 мянган ажилчид байдаг. Таныг амарч байхад, баярлаж наадаж байхад чинь ч гэсэн тэд ажилласаар л байдаг. Хүн болгон эмч цагдаа онцгой байдал гэдэг яс юман дээр арын албыг дааж байдаг салбар шүү

Avatar

Од 2024-10-06 202.126.90.191

Оюун-эрдэнэ, Доржханд энд ямарч хамаагүй энэ өвөл угаасаа цахилгаан дулааны ачаалалаа манай эрчим хүчний систем дийлэхгүй. Цаашид улам хүндэрнэ. 18-21 цагийн хооронд цахилгаанаа хязгаарлана. Пар регистрүүд нь олигтой халах ч үгүй. Цахилгаан дулааны үнээ нэмэх юм бол 2 жилийн дараагаас эрчим хүчний системд хувийн хэвшлүүд орж ирж тогтвортой болно. Хэн ашиггүй салбарт хөрөнгө оруулах вэ дээ

Avatar

Од 2024-10-06 202.126.90.191

Ковид болоход үнэ төлбөргүй болгож үнэгүйдүүлсэн энэ сэтгэлгээ тань одоо ч ард иргэдэд нөлөөлсөөр байна. Батерэй цэнэглэлтийн станцтай болсон юм чинь энэ жилийн өвлөөс эхэлж гэр хорооллын цахилгааны үнэ тарифыг хөнгөлдөгөө болих хэрэгтэй.

Avatar

Од 2024-10-06 202.126.90.191

Эрчим хүчний үнийг чөлөөлөхийг эсэргүүцэгчид ээ та нарын энэ мэт шантаажаас болж энерги эрчим хүч гэдэг зүйл үнэ цэнэгүй болоод байна. Хэрэв энэ хэвээрээ удаан үнийг нь бариад байх юм бол 50, 60 жил ажилласан ямарч маневрлах чадваргүй нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд маань зогсоход хүрнэ. Одоо ч эхнээсээ сэлбэггүй (Орос, Украйнаас сэлбэгээ авдаг) болсон тоноглолууд зогсож эхлээд байна. Засах гэж өөрсдийнхөө нөөц бололцоогоор хоногийн 12/24 ажиллацгааж байна.

Avatar

Бэхээ 2024-10-06 202.126.90.162

Доржханд энэ ажлыг хийж чадна гэхэд итгэхэд хэцүүл байна.Харин хүмүүсийн тархи угааж чаддаг нь дээрхи ярилцалгаас илт байна.Ж:Бөөрөлжүүтийн 600мВт,Баянгын 600мВт чадалтай цахилгаан станц гээд нэг станцыг ХОЁР болгоод л…

Avatar

Нэргүй 2024-10-06 223.62.22.130

Та нар хулгай хийж авлигал авахаа больчих.

Avatar

Чагнаа 2024-10-06 66.181.191.239

Наад зах нь оффшор-т байгаа хулгайлсан асар их мөнгөө оруулж ирээд үүндээ хэрэглэх сайхан арга байгааг доор хүн хэлж өгөөд байна.Оффшортонгууд дарга болоод байгааг хэн бүхэн харсаар, ярьсаар байгаа….Энэ мэт боломж байсаар байтал ар түмэнээ мөлжихөөс өөр юм бодохгүй болчихжээ. Тэгээд үнээ чөлөөлөхөд бүх юмны үнэ тэр хэмжээнээс илүү нэмэгдэгэн. Тэгээд жагсаал цуглаан болж,,, Засагийн газар унана. ОЮун-эрдэнэ үүнээс их айж байгаа, тэгэхээр үнэ чөлөөлөхгүй байх болмж гарна…

Avatar

ZOCHIN 2024-10-06 58.160.64.25

er n bol tog tcahilgaan aa hereggui ued n untraaj hemnej sur. ZASGIIN GAZRIIN ZUVSHUU….

Avatar

Зочин 2024-10-06 202.55.188.101

Оффшорт байгаа мөнгөө оруулж ирэх талаар яагаад ярихгүй байна ! Бас ковид , нүүрсний хэрэгтэй холбоотой их наядууд юу болсон бэ ?

Avatar

ЗОЧИН 2024-10-06 66.181.161.250

ИРЭХ САРААС ЦАХИЛГААН 30 ХУВЬ ДУЛААН 50 ХУВЬ НЭМЭГДЭНЭ. ХӨДӨӨ АМЬДАРЦГАА ЭСВЭЛ МАН ЫГ ТАРАА. ӨӨРСДӨӨ ИХ НАЯДААР НЬ ИДНЭ. АРД ТҮМЭНД ХҮЧЭЭР ТУЛГАНА.

Avatar

Нэргүй 2024-10-06 59.153.113.250

эрчим хүч уурхайнууд өөрсдийн орлогоос гадна улсын татаас нэртэй татвар төлөгчдийн мөнгөөр оршин тогтнож иргэд нь ядуу улс төрчдийн амбициас хамаарч илүү эх үүсвэр барьж чадахгүй байгаа энэ үед үнэ чөлөөлөх ямарч боломж байхгүй. Үнэ нэмж суларсан улсын төсвийн мөнгийг улс төрчид нь зүгээр л залгиж орхино. Бид татвар нэртэй үнэ төлж байгааг байж дахин давхар үнэ төлөх болно. Ядаж энэ өвлийг өнгөрүүлж хүмүүс утаагүй цахилгаан зуухнуудаа нүүрс түлдэг зуухаар солих боломж өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2024-10-06 103.212.119.177

5-р Цахилгаан станц барихаар газрыг нь хүртэл сонгочихоод байхад надад юу өгөх юм хэдэн хувийг нь надад өгөх юм гэсээр байгаад гацаасан тэр үеийн сайд нартайгаа хариуцлага тооцож бүх хөрөнгийг нь хурааж нэмэх үнийнхээ бага ч гэсэн зөрүүг төлүүлэх юм биш үү.

Avatar

ах нь 2024-10-06 66.181.187.155

Дэлхийд хамгийн үнэ хямдтай хамгийн шилдэг дулааны станцын зуухыг Оросод хийдэг. АНУ-н дулааны станцын зуух бүгд Оросын зуух байдаг юм малаа очоод үз тэнэгүүд ээ. Орос хэл мэддэг Сайн дулааны инженер 20000 $ АНУ авдаг юм малаа. Ногоон карт чинь асуудалгүй

Avatar

Нэргүй 2024-10-06 202.126.89.178

За шаашаа,,,,,юунд ингэж худлаа хуцаж бафдаг юмбэ,,,,

Avatar

Нэргүй 2024-10-06 59.153.115.220

ЖЭНКО ШИГ ОРОСЫН ГАР ХӨЛИЙГ ТАСЛАЖ а**х ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2024-10-06 202.126.90.143

Хариуцсан сайдынх нь чадвар, сэтгэл дутаад байна уу? Өртөг бууруулах олон арга бий дээ

Avatar

ах нь 2024-10-06 66.181.187.155

Энэ бол үнэн. Нэгж үнэ гэдэг ойлголтоо мэдэхгүй хүмүүс яаж өртгөө бууруулж чадах билээ. Бүгд мөнгө хөөгөөд юу мэдэхгүй боловсролгүй эргүүчүүл болцгоожээ. Хамгийн түрүүнд Түгээх сүлжээ Борлуулах салбарыг улсын болгох хэрэгтэй. Нийт үнэ нэмэлт борлуулах дээр байгаа. 4р ТЭЦ Дархан ТЭЦээс бага үнээр эрчим хүч үйлдвэрлэгдэж байгаа. гэх олон юм бий л дээ. ТЭЦүүд ямар ч алдагдалгүй ажиллах бололцоотой. Дарга нараа солиод цүнх баригч нараа халаад мэргэжлийн хүмүүс тавь тэгээд л болно доо

Avatar

Зөнч 2024-10-06 122.201.31.59

Дорвитойхон хийгээрэй,Доржханд аа!, ухарч болохгүй шүү.элчингийн золбин хамуутай ноход гасалж л байг бүү тоо.

Avatar

Нэргүй 2024-10-06 139.5.217.198

ХҮН бол хүний үнэргүй бологсод. Доржханд бол Эби-н өрөөсөн дугуй.

Avatar

Зочин 2024-10-06 66.181.191.108

Дулаан эрчим хүчний үнийг ард иргэдээ дарлаад нэмээд энэ засаг тиим хурдан эрчим хүч дулааныхаа эх үүсвэрийг найдвартай нэмж өргөтгөл шинэчилэлээ хииж өвөлжүүлэж чадах уу
Үнэ нэмээд хотын төвд утаа үнсэндээ дарагдсан 3-р ДЦС өргөтгөж чадахуу энэ онд ч чадахгүй ирэх онд ч барахгүй мөнгө хуримтлуулаж идэж ашиглах энэ гайгаар чинь бүх юмны үнэ өсөж ард иргэд ядууралын туйлд хүрнэ гэдийг бүх ниитээрээ ойлгож ЗГ Намд чинь халгаатай шүү

Avatar

оссо 2024-10-06 66.181.160.35

Эхлээд Женко тэргүүтэй оросын хатгаасаар хөдөлдөг урвагчдыг нам дарах хэрэгтэй.Багануурын станцыг бариулчихсан бол өдийд их дэм болж бх сан.Отгон сэтгүүлч ухаантай юмнуудаас болж хохирсон.Одоо өөрсөндөө хохь нь гээд бж бхаас өөр яахав

Avatar

Зочин 2024-10-06 66.181.187.90

Эрчим хүчний үнэ нэмбэл хүнс, бараа, юмны үнэ шууд өсдгийн байгаа биздээ. Ард түмний амьдрал шууд дорддог юм байгаа биздээ.Ийм уялдаатай, холбоотой байдаг тогтолцоог ойлгодоггүй юм уу. Эрчим хүч нэмсэний хэмжээгээрээ цалин, тэтгэвэр ээ нэмээчдээ. Харин хавтгайруулсан халамжаа байхгүй болголдоо. Энэ мөнгөөрөө Эрчим хүчний алдагдлаа нөхөөч дээ. Хавтгайруулсан халамжаас болж ажил хийдэг хүн байхгүй боллоо. Архичны тоо өслөө. Наадах чинь улс орны эдийн засаг, иргэдийн амжиргааг бүх талаар нь унагах

Avatar

Нэргүй 2024-10-06 59.153.113.250

Ард түмэн яаж зовж амьдрах нь орон сууц бариад л хармаагаа түнтийлгэсэн улсад ямар хамаа байхав дээ. Ард иргэдийнхээ үгийг нохой хуцсан чинээ тоох биш

Avatar

З 2024-10-06 59.153.112.232

Ингэж л иргэдээ шулж өөрсдөөө хулгайлна. 8 жил төр барихдаа МАН хулгай хийхээс өөрийг хийсэнгүй. Цаашид ч хулгайлахаас өөрийг хийхгүй нь тодорхой

Avatar

Үочин 2024-10-06 202.179.25.140

Оюунэрдэнэ та эхлээд багаараа огцор. Чам шиг мэдплэг боловсролгүй зальхай, худалч, хулгайч байхгүй. Эхлээд бүүр зайл. Чам дорвол Хүрэлсүх хамаагүй илүү дээр хүн. Нямбаатартайгаа зайл.

Avatar

Хотын уугуул иргэн 2024-10-06 59.153.115.129

Сонгуулийн пдараа амалсан зүйлээсээ ухарч, ийм мулгуу шийдвэр гаргаж буй Оюун-Эрдэнэ ёстой тэнэг:. Эгийн голын усан цахилгаан станцаа ашиглалтанд оруулаач. 5 дугаар цахилгаан станцаа бариач. Өнөөдөр Монголд юу л байна нүүрс л байна. Тэгээд яахлээрээ эрчим хүч нь ашиггүй гээд байгаа юм. Зөв менежмент хийж чадахгуй байна шүү дээ. Хамгийн хялбар буюу амархан шийдвэр нь эрчим хүчний үнийг нэмж, бүх ачааг иргэдийн нуруун дээр тохох гэу байгаа чинь буруу. Оюун-Эрдэнэ-ний гоё үлгэрийг зөндөө сонслоо

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.161.193

Чи хатуу арга хэмжээгээ эхлээд эрчим хүчний салбарт бугшсан хулгайчуудад гарга, Оюун- Эрдэнэ ээ! Одоо аргагүй, амаргүй гэдэг тайлбараа боль.

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.184.227

Чойжилсүрэн хулгайчыг зайлуулаачээ

Avatar

Зочин 2024-10-06 66.181.187.90

Ийм ч Эрчим хүчний сайд байх гэж дээ. Алдагдлыг нөхдөг маш олон арга бий. Одоо сайдын ажил хийх хугацаа нь дууссан шүү. Огцруулах нь зүйтэй

Avatar

Иргэн 2024-10-06 202.55.188.104

МАН н мэргэжийн бус, түрийий бөөснүүд гараад суучихдаг. Т1 дийн мэддэг чаддаг нь цах.н дулааны үнийг нэмэх. Хэдэн их наядаар хулгайлсан хулгайчуудаасаа оффш.т бгаа мөнгий нь гаргуулаад сонгуулиас сонгуульд амладаг 5 р ЦС, Атомын ЦС, Эгийн голын ЦС даа бариач. Ядарсан ард түмнээсээ юугий нь авдагийн. Зээлнээс зээл өрнөөс өрний хооронд ядаж бхад. Ипотекийн байрнууд, хуучин машинуудаас өөр юу бдгийн.

Avatar

Зочин 2024-10-06 202.126.89.129

Цаашид тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй байхын тулд үнээ нэмэхээс өөр аргагүй. Эрчим хүчний алдагдалд төлдөг улсын төсвийн дараас хөнгөрч харин энэ хөрөнгийг шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болоход зарцуулья. Улс байнга их хэмжээний эрчим хүчний алдагдлыг төлөөд явах нь зөв шийдэл биш!!! Эрчим хүчний асуудлыг одоо шийдэхгүй бол хэзээ шийдэх вэ??? Өвөл хөлдөөд үү…Цахилгаанаа байнга таслуулаад явах нь бидэнд хэрэггүй. Эрчим хүчний асуудлыг бодитоор шийдэхгүйгээр улс орны хөгжлийг ярих боломжгүй

Avatar

Иргэн 2024-10-06 202.55.188.104

40 их наядаар хулгайлсан оффшорчдоосоо мөнгө хөрөнгөө гаргуулж аваач. Сонгуулиас сонгууль дамнаж амладаг 5 р цах.н станц, Эгийн голын УЦС, Атомын ЦС даа барих болохоороо цах.ны үнэ нэмэгдэнэ гэж айлгадаг. Өөрсдөө тэр хөрөнгөө хулгайлж оффшорт хийчихээд, дахиад гаднаас баахан өр зээлээр бариулаад, дээр н цах.ны үнийг нэмж ард түмнээс

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.160.75

Эгийн усан цахилгаан станцаа бариачээ!!! Хэдий болтол Путины амыг харж суух юм бэ?? Манайх ер нь тусгаар улс мөн юм уу??? Төр засгийн байж байгаа царайгаар бол эргэлзээтэй л байна!! Сая Путин ирээд өөрийн нэг мужид ирсэн юм шиг дураар авирлаж байхад УИХ дахь сөрөг хүчнийхэн аймхай гөлөг шиг довжоон доогуур ороод дуугүй хэвтчихсэн!!! Хуучирсан муу 3-р станцыг шинэ атомын станц барих хэмжээний зардлаар засуулах гэрээг УИХ гөлийж байгаад баталсан шүү!!!

Avatar

иргэн 2024-10-06 66.181.190.33

Бензин, цахилгаан, хүнс гурваар бие даагаагүй нөхцөлд оросын өөдөөс хуцаад хэрэггүй

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.181.212

Аль ч ЗГ-ын төсөв төлөвлөгөөнд ороогүй ажил л даа ! Баттулга л Баясгаланд тулган шаардаж мөнгө гаргуулаад, төр засгийн бодлогоос гадуур хийсэн ажил, Оросууд үүнд огт хориг тавиагүй ! Монгол Улс эрчим хүчний хувьд Орос ын хараатаас гарлаа гэхэд Женкогийн хараат болохым биз дээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж