“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны эхний найман сарын байдлаар 20.28 сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын коксжих нүүрсний экспортын 52 хувийг дангаараа бүдүүлэн, улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Мөн тус компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 3.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Сануулахад, Монгол Улсын 3.4 сая гаруй иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшдэг. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу 2022 оны ногдол ашиг болгож хувьцаа эзэмшигчдэд 351 тэрбум төгрөгийг бэлнээр олгож байв. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм. Харин 2023 онд тус компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. Иймээс тус компани одоогоор 3.3 их ная төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна гэдэг нь өмнөх оныхоос дутахааргүй ногдол ашгийг 2024 онд иргэд хүртэх боломж бүрдээд байна гэж хэлж болно.
Г.ХОРОЛ
зочин 2024-10-06 202.9.46.49
2 тор хүнс авна 14 хоногиин хоол аин
Нэргүй 2024-10-06 66.181.185.18
тэгвэл хувьцаагаа авъя
Irged 2024-10-06 202.126.88.176
yumnii une osson ene hetsuu ued Ard irgeddee ashigtai ajillasnii nogdol ashig ogvol zugeer shu de
Нэргүй 2024-10-06 202.126.88.168
нэг зуу, хоёр зуун мянган төгрөг аваад асуудал доривтой шийдэгдэх үү ? тэрэн дорхоноо улс орныхоо эдийн засагийг улам хүчтэй байлгах ашигтай ажилд нэмэр болвол ирээдүйд нэг хоёр зуун мянган төгрөг биш нэг хоёр мянган доллар авбал харин асуудал өөр байх биш үү
Нэргүй 2024-10-06 202.126.88.168
Хэрэв зээ улс маань тэр төслүүдээ хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө нь дутаад бас үнэхээр тэр төслүүд болон бусад шаардлагатай ажилд зарцуулагдах бол тэр ноогдол ашгаа бид нэг хоёр жилдээ тэвчиж түүнд нь зориулахад болохгүй нь юу байхав нэг иргэнд ноогдох нь тийм их мөнгө биш чиг олны олон таван цэн гэгчээр ямар нэг ирээдүйтэй ажилд бол нэмэр болох л мөнгө шүү дээ ! улсынхаа хөгжлийн төлөө май гээд өгчих бэнчингүй бид хойч ирээдүйнхээ төлөө хуьцаагаа нэг удаа өгөхөд болно гэж бодож байна
ХУУЛЬЧ 2024-10-06 202.9.46.220
ЧАМЛАХААР ЧАНГА АТГА ГЭЖ ЭНЭ ДЭЭ.,,,,
Зочин 2024-10-06 76.220.74.140
Үндэсний компани нь ашигтай ажиллаад байхад дарга нар маань яагаад гадныханд өгөх гээд байгаа юм бол… Eр нь монголчууд ашигт малтмалын салбараа өөрсдөө аваад явах боломжтой шүү дээ.
Нэргүй 2024-10-06 66.181.161.193
Бид ч яахав, авах юманд учир бий. Гэтэл төрийнх? 2022, 2023 оны хувьцааны ногдол ашиг төрд оногдох нь 3.6 их наяд төгрөг. Энэ аймаар мөнгө шүү. Энэ мөнгөний араас яагаад хяналт тавихгүй байна аа? Би их гайхдаг. Төр гэдэг маань улсын л толгой шүү дээ. Түүнээс тэнд өмчлөгч байхгүй. Жишээ нь тэр мөнгийг төрийн өр лүү оруулж болно. Засгийн газрын өр 9 тэрбум доллар гээд Жавхлан нэг юм яншаад байдаг даа. Тэр өрийг жишээ нь энэ хувьцааны мөнгөөр дарж болно. 2022, 2023, 2024 онуудын төрд оногдох Тавант
Зочин 2024-10-06 66.181.161.193
олгойн хувьцааны мөнгө бараг 8 их наяд төгрөг. Энэ бүр аймаар мөнгө. Энэ бол засгийн газрын өрийг 9 тэрбумаас 7 тэрбум доллар болгож бууруулж болох мөнгө. Гэтэл хаачив, тэр мөнгө? Өр л өсөөд байдаг. Уг зүй нь Оюутолгойн өрийн 2.3 тэрбум долларыг тэглэсэн нь шоу биш юм бол засгийн газрын өр мөн хэмжээгээр буурах ёстой. Тэгэхээр Ман засагласан жилүүдэд засгийн өр өсөх биш өдийд 5 тэрбум доллар болтлоо буурах байжээ. Гэтэл бодит байдал дээр яалаа? Юу болчихоод байгаа билээ?
Нэргүй 2024-10-06 66.181.181.212
МАН-ын дарга Энхбаяр ганцаараа иддэг, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байх тэр үед ард түмэнд бас нилээн хөөрхөн наалдаж байжээ.
МАН-ын дарга Миеэ олуулаа иддэг гээд бас хувь хүртдэг хэсэг нь магтах янзтай байсансан, хариниард түмэнд юу ч наалдаагүй ! Миеэгийн дэг лэмийн үргэлжлэл явсаар байгаад 40 их наядын нүүрсний хулгай нтр л болсон бгаа юм. Оюук намын дарга болоод тэр их хулгай луйврыг илчилж зогсоолоо, гэхдээ тууштай тэмцэж, хохирлыг барагдуулж, хариуцлага тооцож чадахгүй бна !!!