Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй

Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй

Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй

Сүүлийн өдрүүдэд “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний үнэ нэмэгдэх болсон тухай мэдээлэл цацагдах болсон. Энэ асуудлыг тус компаниас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. “Тавантолгой түлш” компани нь 25 кг-тай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөг, 1 тонн нь 150 мянган төгрөгөөр худалдаалдаг. Энэ үнэ хэвээрээ. Түлшний нөөц ч хангалттай. Тодруулбал, 2024-2025 оны галлагааны улирлын өвлийн бэлтгэл ажлаа хангаж төвийн болон зүүн үйлдвэрт үйлдвэрлэлийн таван шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Мөн Нийслэлийн 44 агуулахад 92 мянган тонн түлш нөөцөлсөн. Мөн галлагааны улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд борлуулалтын 670 гэрээт цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 630 цэгээр борлуулалт хийж байна” гэлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 200 мянга шахам айл өрх гэр хороололд бий бөгөөд шахмал түлш түлж өвлийг давдаг гэж хэлж болно. Тиймээс жил бүрийн өдийд шахмал түлшний нөөц хангалттай юу гэх асуудал яригддаг. Тэгвэл одоогоор 92 мянган тонн түлшний нөөц бүрдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж