Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна.
Энэхүү станцыг байгуулах гэрээг өнгөрсөн есдүгээр сарын 6-нд байгуулсан бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор газар шорооны ажил дууссан, суурийн ажил үргэлжилж байна.
Төвийн болон дорнод бүсийг эрчим хүчээр хангах гол зангилаа нь Багануур дүүрэг учраас энэхүү Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулан, өдрийн оргил ачааллын үед төвийн системд буцаагаад нийлүүлэх тохируулгын систем бий болно. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбох аж.
Бүтээн байгуулалтын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Монгол Улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг орж ирсэн бөгөөд суурилуулалтын ажил эхэлжээ. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулдаг. Засвар, үйлчилгээг тогтмол хийснээр батарейн станц нь 20-иос дээш жил ажиллах бүрэн боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Батарей хуримтлуурын станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын тэргүүлэгч “Энвижн энержи”, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компаниуд ажиллаж байгаа юм. “Энвижн энержи" компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг аж.
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Үүний эхний блок буюу 150 МВт хүчин чадалтай станцыг өчигдөр ашиглалтад оруулсан. Үүн дээр нэмэгдээд 2027 онд ашиглалтад оруулахаар Төв аймгийн Баян суманд баригдаж эхэлсэн 660 МВт-ын цахилгаан станц, мөн Багануурын Батарей хуримтлуурын 50 МВТ-ын станцыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулснаар нийслэлд дутагдаж байгаа эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэх аж.
Нэргүй 2024-10-06 66.181.180.64
Энэ мэдээлэлийг бэлдэж нийтэлсэн сэтгүүлч ямар ч ойлголтгүй хүн байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц Төв аймгийн Баянжаргалан суманд баригдаж байгаа 600 мвт чадалтай. Үүний эхний ээлжийн 150 мвт нь энэ жил ашиглалтанд орох юм. Үлдсэн хэсэг нь 2025, 2027, 2028 онуудад орно. Мөн Төв аймгийн Баян сумын нутагт 660 мвт чадалтай цахилгаан станцыг Гонконгийн хувийн хэвшлийн Касен группын 1,2 ам. доллорын хөрөнгөөр барих ажил энэ жил 8-сараас эхэлж одоо зуух турбины суурь цутгах ажил хийгдэж байгаа юм
Нэргүй 2024-10-06 122.201.27.124
Хонг Гонкийн биржэд л бүртгэлтэй болохоос Хятад компани ш дээ Касен групп. Үнэ тариф нэмэх асуудал яригдах үеэр 100% хятадын хөрөнгө оруулалттай компани станц барьж байна. Баян сумын станц хэдээр тариф батлуулсныг хармаар байна
Ганаа 2024-10-06 122.201.31.79
төв аймгийн баян сумын бөөрөлжүүтийн цах станц хүчин чадал 660МВт биш 600 Мвт шүү?
Нэргүй 2024-10-06 66.181.177.242
Баян суманд 660МВт станц барихаар ажил нь удахгүй эхэлнэ ээ.
Нэргүй 2024-10-06 59.153.114.207
ӨӨ хөөрхий. контейнерт байх юм уу. батерей хүйтэнд багтаамжийхаа ихэнхийг алдана. ашиглалтын хугацаа богиносно. ядаж дулаалгатай байх хийхгүйгээр. Хятад бол дулаан газар шүүгээ. урд зүг рүү бол хөргөлт л хэрэглэнэ үү гэхээс халаалт гэж мэдэх ч гүй
Хотын иргэн 2024-10-06 202.131.249.106
Аккумулятор цэнэгтэй байх учир зүгээр ээ, автомашинууд өвөл явж л байдаг.
Батбаяр 2024-10-06 202.9.40.84
Сайхан мэдээ байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ сайн дэмжээд өгвөл ч эрчим хүчний хомсдол гэж ярихгүй болох цаг маш ойрхон байх болно.
Нэргүй 2024-10-06 103.168.34.3
сайн байна
tugs 2024-10-06 139.5.218.153
Сайхан мэдээ бн.