Марк Зукерберг дэлхийн топ хоёрдох тэрбумтан болжээ

Марк Зукерберг дэлхийн топ хоёрдох тэрбумтан болжээ

Марк Зукерберг дэлхийн топ хоёрдох тэрбумтан болжээ

"Мета" компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг дэлхийн хоёр дахь баян хүн болжээ. "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексийн сүүлийн үеийн мэдээгээр тэрбээр 206 тэрбум ам.долларын хувийн хөрөнгөтэй болох нь тогтоогдсон байна. Тоо баримтаас харахад Зукерберг 2024 онд хувийн хөрөнгөө 78.1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлснээр "200 тэрбумтны клуб" гэгддэг эгнээнд орж, Элон Маскийн дараа орох дэлхийн хамгийн баян хүн болсон.

"Tesla" болон "X" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск 256 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, "Амазон" компанийн үүсгэн байгуулагч Безос 205 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм. Тансаг зэрэглэлийн “LVMH” брэндийн гүйцэтгэх захирал Арно “200 тэрбумтны клуб”-д жагсаж байсан ч хөрөнгийн хэмжээ нь 193 тэрбум ам. доллар болсноор дэлхийн топ баячуудын эгнээнээс байр ухарчээ. Өдгөө 40 настай Зукерберг баялгийнхаа ихэнх хэсгийг “Meta Platforms”-ийн хувьцаанаас олдог. “Meta” (META) компанийн хувьцаа 2024 онд 72 гаруй хувиар өссөн. Тус компанийн хувьцааны ханш Баасан гаригт /2024.10.04/ гэхэд 2,26 хувиар өсч, 595,94 ам.долларт хүрснээр дээд амжилт тогтоожээ.

“Мета” нь “Facebook, Instagram, Threads” гэх мэт алдартай олон нийтийн мэдээллийн платформууд, мөн шууд мессеж илгээх “WhatsApp” программыг ажиллуулдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-06 158.59.146.28

top, 2 dahi 2 chin yalgaatai shoo, top ni 1 bol 2 dahi ni s dahi l bna

Avatar

Иргэн 2024-10-06 139.5.216.236

Их наядтан гэсэн байна лээ. Тэрбумтнууд зөндөө ш дээ. Элон Маск анхны их наядтан болсон одоо Марк Цукерберг 2 дох нь боллоо гэсэн байсан. Ньюсийнхэн нээрээ үнэхээр чадвар муутай шүү.

Avatar

Нэргүй 2024-10-06 66.181.184.64

Фэйсбүүк чинь хуучны myspace-ийг хуулбарлаж гарч ирсэн. Microsoft компани Apple-ийг хуулбарласантай яг адилхан түүхтэй. Мөн Зукерберг улстөрждөг ядуу амьтан.

Avatar

Нэргүй 2024-10-06 178.143.33.102

Oorsdigoo hichee.

Avatar

Зочин 2024-10-06 103.212.118.70

Монгол улсаас маань 200 дахин баян хувь хүн байх гэж…

Avatar

ЗОЧИН 2024-10-06 122.201.31.13

20 ДАХИН ГЭВЭЛ ЗӨВ БИЗ. МАНАЙ УЛСЫН ЖИЛИЙН ТӨСӨВ 10 ТЭРБУМ ОРЧИМ БАЙГАА. МОНГОЛ ШИГ УЛСЫГ 10 ЖИЛ ТЭЖЭЭЧИХ ХӨРӨНГӨ БАЙЖ БАЙНА ЭНЭ ХҮНД.

Avatar

зочин 2024-10-06 66.181.160.46

20 жил гээч тэгээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж