Гачууртын иргэд сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

Гачууртын иргэд сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

Гачууртын иргэд сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 20, 33 дугаар хороо буюу Гачууртын иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. 2020 онд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд тус хороодын иргэдийнхээ саналыг авч, сонгогдон ажилласан. Тийм ч учраас 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа ч мөн давхар танилцууллаа.

Суурьшмал хэсэг, зуслангийн бүс хосолсон энэхүү хороодод өнгөрсөн 4 жилийн хугацаанд багагүй ажил хийж хэрэгжүүлэн иргэдийн амьдрах нөхцөлийн ая тухыг хангасанд иргэд талархал илэрхийлж байна.

Монгол Улсын Засгийн газраас хот хөдөөг бүсчилсэн байдлаар хөгжүүлнэ, “20 минутын хот”-ыг байгуулахаар ажиллаж буй. Үүнтэй уялдуулан Баянзүрх дүүрэгт шинэ суурьшлын бүсүүдийг бий болгохоор төлөвлөж байгаагийн дотор Гачууртын бүсийн төлөвлөлт багтсан. Тиймээс цаашид дүүргийн хүнсний хангамжийн суурь, аялал жуулчлалын бүс байдлаар хөгжих онцгой бүс юм.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийг төлөөлөхөөр дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, тус хорооны Засаг дарга Ц.Гомбожав нэр дэвшиж байна. Түүний хувьд Гачууртын унаган иргэн. Тийм ч учраас нутаг орноо гэсэн сэтгэлээр бүхий л асуудалд хандаж гарц, шийдэл олсоор ирсэн.

20 дугаар хороонд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудаас онцолбол,

3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий тохижилтын ажил -3 байршилд

Авто замын төсөл – 4 байршилд хийгдэж

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор,

Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орсон бол

Цахилгаан хангамж, ундны ус, гэрэлтүүлэг гээд иргэдийн анхдагч хэрэгцээг хангах ажлууд хийгдсэн.

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо буюу дүүргийн ИТХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт МАН-аас Ч.Мэндсайхан нэр дэвшиж байна. Түүний хувьд Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албанд олон жил ажилласан, төрийн албанд мэргэшсэн боловсон хүчин. Төрийн албанд ажиллахдаа дүүргийнхээ гэмт хэрэг, гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд түлхүү гар бие оролцон ажилласан туршлагатай. Тиймээс түүнд итгэл хүлээлгэж, дэмжихийг уриалж байна.

33 дугаар хороонд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудаас онцолбол,

Зуслангийн бүс рүү чиглэсэн авто замын төсөл 2 байршилд хэрэгжиж

3х3 сагсан бөмбөгийн талбай бүхий тохижилтын ажил 3 байршилд хийгдсэн.

Мөн иргэд төрийн үйлчилгээ авах боломжтой Хэсгийн байрыг Шар хоолойн аманд байгуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж