"Бизнесийн дарамт их, олон зөвшөөрөл нэхдэг нь хэвээрээ байна"

"Бизнесийн дарамт их, олон зөвшөөрөл нэхдэг нь хэвээрээ байна"

"Бизнесийн дарамт их, олон зөвшөөрөл нэхдэг нь хэвээрээ байна"

Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг орлого 33.9 их наяд, зардал 35.8 их наяд төгрөг байхаар боловсруулж УИХ-д өргөн барьсан. 2025 оны төсвийг намрын чуулганаар хэлэлцэн батална. Ирэх оны улсын төсвийн талаар Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач, доктор Д.Оюунбадамтай ярилцлаа. 


-Засгийн газраас  2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-2025 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү байхаар буюу 1.9 их наяд төгрөгөөр тооцсон. Энэ алдагдлыг бууруулах хэрэгтэй. Төсвийн төслөөс харахад энэ онд бид зээлийн хүү, үйлчилгээний төлбөрт 1.3 их наяд төлөхөөр байгаа. Тэгэхээр өндөр хүүтэй бондуудын өр төлбөр нэлээд нэмэгдэх, энэ нь эргээд төсвийн зээлийн үйлчилгээний зардал өндөр гарах эрсдэлийг бий болгоно. Төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтуудыг харахаар зарим төслүүдийн техник эдийн засгийн үр ашгийг сайтар харах шаардлагатай гэж санагдаж байна. Ирэх онд шинээр 38 хөрөнгө оруулалтын төсөл орж ирж байгаа. Тэдгээрээс 14 нь мега төсөл. Үлдсэн нь хөрөнгө оруулалтын бусад төсөл. Тухайлбал, авто замын 19 төслийг 641 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тавьсан. Ер нь төсвийн алдагдал хтэй үед Амарбаясгалант хийд, Өгийн нуур руу гэх мэтчилэн нэн шаардлагатай бус дэд бүтцийг санхүүжүүлэх нь хэр зөв бэ гэдгээ эргэх хармаар байна. Авто замуудыг шинэчилж тавьснаар ямар үр ашигтай, эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй байх тооцоо судалгааг гаргаж танилцуулах хэрэгтэй гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын төслүүдийн эрэмбэ, оноо, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр ашгийн мэдээлэл ил болоогүй учраас хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдол болон дэлгэрэнгүй мэдээлэл ховор байна. Тэгэхээр энэ мэдээллүүдийг яаралтай ил болгох шаардлагатай.

Сангийн яамнаас сүүлийн 2-3 жил хөрөнгө оруулалтын төслүүдийг тусгай программаар, ач холбогдлоор нь эрэмбэлж, оноо үнэлгээ өгөөд оруулж байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа. Гэхдээ энэ эрэмбэ мэдээлэл олон нийтэд ил болоогүй. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт эрэмбэлэгдсэн төсөл тавдугаарт бичигдсэн төслөөс яагаад өмнө бичигдсэн бэ? гэдэг нь ач холбогдолтой байх ёстой. Тиймээс энэ ач холбогдол, үр дүн, тооцоо судалгааг ил болгож өгөхийг хүсч байна. УИХ-ын гишүүдэд ч, олон нийтэд ч төсөвт тусгагдсан төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийх нь зөв.

-Төсөв жилээс жилд тэлж байна. Төсвийн зардал өссөний үр дүн нийгэм, эдийн засагт ил харагдаж байна уу?

-Ирэх жилийн хувьд шинээр эхэлж байгаа төслүүд маш бага. 2024 оны төсөвт бол олон төслийг шинээр эхлүүлэхээр тусгаж, эхлүүлсэн. Тийм учраас энэ жил шинэ төсөл ороогүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийн мэдээллийг ил болгож байж түүний үндсэн дээр тухайн төслийг хэрэгжүүлэх нь үнэхээр ашигтай эсэх нь тодорхой болно. Авто зам дээр ч мөн ялгаагүй. Хөдөлгөөний эрчим нь хэр их байна, зам тавьснаар эдийн засгийн үр өгөөжийг юу гэж тооцоолж байгааг дэлгэрэнгүй мэдэж байж улсын төсвийг зарцуулах боломжтой болно.

Бид гадаад улс орнуудаас зээл авахад ч тухайн төслийн үр ашиг, өнөөгийн байдал, цаашид ямар төлөвлөгөөтэй хэрэгжих талаар бүрэн танилцуулж, бусад улс орны Засгийн газраас зээл, тусламж, санхүүжилт авдаг. Гэтэл УИХ-д орж байгаа төслүүд дэлгэрэнгүй танилцуулгагүй, зөвхөн нэр, байршил, хэрэгжих цаг хугацаа, тасөвт өртөг тухайн онд олгох санхүүжилтийн дүн л тодорхой байдаг.

Өөр бусад нэмэлт мэдээлэл өгдөггүй. Улсын төсвийг үр ашигтай зарцуулахын тулд улс нийтээр ирэх ондоо ямар бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах эсэхээ хэлэлцэж, шийдэх нь чухал.

"ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛЬЕ ГЭСЭН МӨРТЛӨӨ ЗӨВХӨН УУЛ УУРХАЙН ХАМААРЛЫГ НЭМЖ БАЙГАА НЬ ОНОВЧГҮЙ"

-Төсвийн зарцуулалтыг сайжруулах тал дээр та юу хэлэх вэ?

-Одоо урсгал зардал дээр цахимжуулалтын шинэ программ хангамжууд ихээр нэвтэрч байна. Ингэснээр төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчилж, алба хаагчдын тоог цөөлөх боломжтой юу? гэх мэт тооцоо судалгааг Засгийн газар сайн хийх ёстой байх. Худалдан авах ажиллагааны цахим сайтаас харахад программ хангамжуудын зардал их гарч байгаа харагддаг. Тэгэхээр эдгээрийн үр дүнд төрийн албан хаагчдын тоо буурч байгаа юу, үгүй юу зэрэг үнэлгээг хийж, зардлыг яаж хэмнэх тооцооллоо хийх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын төслүүдийн тухайд боомтууд руу зам тавих, аймгийн төвүүдийг холбох ажлууд хийгдэхээр байгаа.

Эдийн засгаа төрөлжүүлье гээд байгаа. Гэсэн мөртлөө уул уурхайн хамаарлыг нэмж, уул уурхайн түүхий эдийг экспортлох боомтуудын хүчин чадлыг нэмээд байх уу.

Одоо байгаа боомтуудаар 70 сая тонн нүүрс гарч байгаа гэх статистик бий. Энэ хүчин чадлыг нэмэх хэрэгцээ дахин бий юу гэдгийг харах чухал. Шинэ боомтуудыг цаашид нээснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дахин өсөх үү. Тэгэхээр эдийн засгийг төрөлжүүлэх зорилт тавьж л байгаа бол ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих чиглэлд илүүтэй анхаарах хэрэгтэй гэж миний хувьд харж байна. Мөн автозамын шинэчлэлд төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнхийг тавих буруу.

-Засгийн газраас томоохон мега төслүүдээ хэрэгжүүлэх зорилго тавьж байна. Амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс юу байна?

-Сангийн сайд танилцуулга хийж байсан. Хэлэлцүүлгийн үеэр зарим төсөл гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх үү, эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэл байх уу гэдэг нь шийдэгдээгүй байсан. Жишээ нь 2.8 их наядаар барих Ган татлагат гүүр. Бид тухайн төслөө гадаадын хөрөнгө оруулагчдад эхлээд санал болгоод, үнэхээр санал орж ирэхгүй бол төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ТЭЗҮ боловсруулах зардал гаргах зохицуулалт хийх хэрэгтэй. Түүнээс төсөл хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байхад өндөр дүнгийн санхүүжилт тавьж, ТЭЗҮ хийх нь оновчтой биш харагдаж бана.

-Авто зам, эрчим хүч, дэд бүтэц, орон сууцжуулалт, аялал жуулчлалын төслүүдийг эрчимжүүлснээр эргээд нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл урт хугацаандаа хэрэгтэй гээд байгаа шүү дээ?

-Аялал жуулчлалын тухайд Монгол Улс сүүлийн жилүүдэд жуулчдаар тасраагүй. Бид бүхний сайн мэддэгээр аялал жуулчлалд наад захын шаардлага нь ариун цэврийн байгууламж. Эхлээд тулгамдаад байгаа энэ мэт гол асуудлаа шийдээгүй байж бүх аймгийн төвүүдийг авто замаар холбож, их хэмжээний өр зээл тавих нь өнөөгийн төсвийн алдагдалтай байгаа цаг үед ашиггүй. Зөвхөн эдийн засагт гол нөлөө үзүүлэх замуудаа эхэлж тавих нь л чухал.

-2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд тулгуурлаж боловсруулсан. Энэ хэр зөв бодлого вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтын мега төслүүдээ зэрэг, зэрэг эхлүүлэх шаардлагатай юу гэдэг асуудал. Тухайлбал, Хөшигийн хөндийн дэд бүтцийн байгууламж, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр. Эдгээрийг барих ТЭЗҮ 2025 оны төсөвт тусгагдсан. Мөн Хархорум хотын ТЭЗҮ зэрэг олон том төслийн техник эдийн засгийн үзүүлэлтүүд тусгагдаад байгаа. Төсвийн алдагдал өндөр байгаа. Иймд Хархорумыг заавал ирэх жил хийх шаардлагатай юу гэдгийг сайтар хэлэлцэх хэрэгтэй. Үнэхээр улсын нийслэл болгох уу гэдэг шийдвэрээ гаргаж байж ТЭЗҮ-г хийлгэвэл илүү бодитой зураглал гарах байх. Улсын нийслэл болгоно гэдэг олон шаардлагатай. Мөн түүхэн аялал жуулчлалын хот гэвэл хүчин чадал нь өөр байна. Тэгэхээр гол шийдвэрүүдээ эхэлж гаргаж хэрэгтэй болов уу.

-Төсөв тэлэхийн хэрээр төрийн оролцоо өндөр болдог. Тэгэхээр хувийн хэвшлийн орон зай улам хумигдана гэж харж болох уу?

-Эдийн засаг дахь төрийн оролцоо улам л нэмэгдэхээр байгаа. Ерөнхийдөө хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжих нь зөв. Мөн нөгөө талдаа дээр гарч байгаа шийдвэрийг дунд, доод шатанд хэрэгжүүлэхдээ анхаарах. Эдийн засгийг дэмжихийн тулд бизнес эрхлэх зөвшөөрлийг илүү хялбарчлах, шаардлагатай зөвшөөрлийн тоог цөөлөх гэх мэт. Бизнесүүдийн үйл ажиллагааг ажиглахад тэдэнд дарамт бол хэвээр байна. Олон зөвшөөрөл нэхэж байгаа асуудал одоо ч хэвээр байна.

Бусад хөгжингүй улс орнуудын тухайд иргэн, аж ахуй нэгжээ голлож дэмждэг. Иргэн өөрийн өмчилсөн газартаа бизнесийн үйл ажиллагаа саадгүй явуулж болох хүртэл зохицуулалтыг хийдэг. Харин Монгол Улсад бизнесийн зарим үйл ажиллагааг иргэн өөрийнхөө өмчилж авсан газар дээрээ явуулахад ч хүндрэл гардаг.

Тэгэхээр энэ хаалт, хязгаарлалтыг арилгаж байж эдийн засгаа тэлэх боломжтой. Иргэн, аж ахуй нэгж хуулийн хүрээнд нээлттэй үйл ажиллагаа явуулахын тулд яавал илүү хялбар байх боломжийг ч анхаарах хэрэгтэй.

-Зах зээл дээр нийлүүлэгдэх их хэмжээний мөнгөн дүнгээс үүдэн инфляци нэмэгдэх магадлалтай юу?

-Ирэх оны төсөвт тусгаснаар төрийн албан хаагчийн цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмнэ. Мэдээж, үүнээс шалтгаалж инфляци өснө. Засгийн газраас эрчим хүчний үнийг барих, зарим үнийг тогтворжуулах, бензин, түлшний импортын татварыг тэглэж тогтворжуулах гэх мэт аргуудыг л хэрэглэж байна. Ийм аргыг хэрэглэхгүй бол зах зээлийн зарчмаараа инфляци өсөх нь тодорхой. Мөнгөний нийлүүлэлт ихсэхээр инфляци дагаад өснө. Тэгэхээр төсвийн алдагдлаа бууруулж, гадаадаас авах зээлээ багасгах хэрэгтэй болов уу гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-07 79.137.85.22

коммунист улс хэвээрээ

Avatar

Нэргүй 2024-10-07 124.158.106.184

Энэ Оюунбадам зөв л асуудлыг хөндөөд, яриад байгаам биш үү? Гадаадаас мөнгө үхэн алдан царайчлан авдаг бол түүнийгээ зөв зарцуулдаг гэдгээ харуулж дараагийн гуйлгаа хийдэг байх ёстой шүүдээ, шүүмжлэгч новшнуудаа.

Avatar

Иргэн 2024-10-07 103.212.116.215

Зассс. Бид хөгжлийн бодлогоо хаа нэг газрын гар хөл болсон ТББ-ын нөхдүүдээр заалгаад баймааргүй л байна шүү.

Avatar

Хүрэлбат 2024-10-07 103.57.94.167

Амарбаясгалант хийд түүх соёлян хосгүй дурсгал, дотоод гадаадын аялал жуулчлалын гол газар тул эдийн засгийн хамгийн их өгөөжтэй байх нь дамжиггүй.

Avatar

Нэргүй 2024-10-07 103.57.95.47

ter guur chin altai hangaig holboson guur

Avatar

Baggie 2024-10-07 202.55.191.130

Дэлхийн улс орнуудын түүхийг хархад том төслүүдээ явуулж чадсан нь хөгжил дэвшил хүрч, хүчирхэг улс гүрэн болж чаддаг.

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-07 202.9.46.220

ХҮНИЙ АМЬДРАЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ЭРСДЭЛ ШҮҮ ДЭЭ . ХАРИН МОНГОЛЧУУД БИД ТҮҮНИЙГ УРЬДААС БОДОЖ ,,БАС АЛДААГАА ДАВАН ТУУЛЖ АМЬДАРЧ ИРСЭН БОЛОХООР НЭГ ХЭСЭГ НЬ ОНОЖ ,,,,,НӨГӨӨ ХЭСЭГ НЬ АЛДАЖ ИРСЭН ШҮҮ ДЭЭ.,,,,,ОНОЛДОХ,,, ИХ МЭДЭГЧ ЦАРАЙЛААД БАЙХАР ҮР ДҮНД ХҮРДЭГҮЙ АМЬДРАЛ ДЭЭР ХҮН БҮР МЭДДЭГ ОЙЛГОДОГ БОЛСОН ГЭЖ БОДСОН ЮМСАН .,,,

Avatar

Нэргүй 2024-10-07 66.181.184.227

Данх нэг ийм юм ярьдагийг иргэд одоо ухаармаар юмаа. Хэзээ ч хийж чадахгүй

Avatar

Мега төсөл 2024-10-07 157.15.7.113

Мега төсөл чинь хөрсөн дээр буусан юм биш шүү, тэнгэрийн юм ярихын оронд жижиг, дунд өрхийн үйлдвэрлэлээ дэмжих бодлого
явуулаа. Хэдэн хүн амтай болоод мега юм яриад байнаа, бидэнд мега юм хэрэггүй, хүмүүсийн идэвхи санаачлага, ур чадвар дээр суурилсан жижиг, өрхийн үйлдвэрлэл л хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-07 192.82.92.204

2.8 их наядаар барих Ган татлагат гүүр хаана ийм юм барьж байгаан бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж