Сурвалжлага: Эрчим хүчний 5 дахь эх үүсвэр “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”

Сурвалжлага: Эрчим хүчний 5 дахь эх үүсвэр “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”

Сурвалжлага: Эрчим хүчний 5 дахь эх үүсвэр “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”
2024 оны 10-р сарын 5. Төв аймаг, Баянжаргалан сум. Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлт боллоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Хөгжиж буй болон өндөр хөгжилтэй улс, хотуудад эрчим хүчний дэд бүтцийг шийдэж чадсанаар дэвшил гардаг сайн жишигтэй. Монгол Улс мөн ирэх жилүүдэд мега төслүүд, томоохон бүтээн байгуулалтыг олноор хийхээр зорьж буй. Түүний тулд шав, хөрс сайн байх шаардлагатай. Тиймдээ ч энэ чиглэлд анхаарч, эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлаар эхлэлээ тавьж байна. Тодруулбал, өнөөдөр /2024.10.05/ Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт блокийг ашиглалтад орууллаа.

Хоосон талд эхлүүлсэн бүтээн байгуулалт хоёрхон жилийн дотор босч, эхний блокоо ашиглалтад оруулж, 3500 гаруй хүний хөдөлмөрөөр бүтэж байгаа нь чамлах зүйл биш.

Талд сүндэрлэх өндөр яндан, аварга ангар, урт урт туузан дамнуурга, олны хөлд дарагдсан шинэ цахилгаан станцын талбай. Дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр зорин төлөвлөсөн гэх ч Бөөрөлжүүтийн нээлт график төлөвлөлтийн дагуу өнөөдөр тохиож. Монгол Улсад олон олон том бүтээн байгуулалт, төсөл эхлүүлж, айл өрх, албан байгууллагыг гэрэл, цахилгаанаар үл тасалж, нийгэм, эдийн засгийн урсгалд гол нөлөө үзүүлэх бүтээн байгуулалтыг дотооддоо бий болгож байгаа нь онцлог. Эрчим хүчний эх үүсвэртэй тэр нь бүр шинэ төдийгүй Монголдоо байгуулж байгаа гэдгийг нээлтэд оролцогчид бахархан ярина. 1984 оноос хойш Монголд эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр нэмж бариагүй учраас тус бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа инженер, техникийн ажилчид, төлөвлөгөө, тооцоо, судалгааг хийж, бодит ажил болгон хэрэгжүүлж байгаа хүмүүс тус бүтээн байгуулалтаараа бахархах нь ч аргагүй. Өөрөөр хэлбэл бид 40 жилийн дараа өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангах нь. Монголчууд бүтээж, төр, хувийн хэвшил хамтарч, төлөвлөсөн ажлаа эрчимтэй, богино хугацаанд хийж, хэрэгжүүлж чаддаг болсны нэг жишээ нь яахын аргагүй Бөөрөлжүүтийн цахилгаан станц юм.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок 2025 оны 10 дугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орно.

Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах ач холбогдолтой. Мөн 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болох юм.

“ЭР ЗОРИГ, СЭТГЭЛТЭЙ Х.НЯМБААТАРЫН ХҮЧЭЭР ОЛОН ЖИЛ ГАЦСАН АЖИЛ УРАГШИЛЖ БАЙНА”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нээж үг хэлэхдээ, олон жил ярьж, ажил хэрэг нь зогсонги байдалтай ороод байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын цогц төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр ийн хурдлуулж ашиглалтад оруулж байгаад Хотын дарга Х.Нямбаатарын үүрэг оролцоо их байсныг онцлов. Түүний итгэл үнэмшил, улстөрчийн эр зориг, сэтгэл энэхүү бүтээн байгуулалтыг босгоход үнэтэй хувь нэмэр оруулсан учир мөн талархал илэрхийлсэн юм. Монгол улс эрчим хүчний дутагдалд ороод байгаа. Эрчим хүчний техникийн нөхцөлүүдийг ялангуяа Улаанбаатарт өгч чадахгүй болоод байна. Энэ агуулгаараа эрчим хүчний салбарын эхэлсэн бүх төслүүдийг дуусгах нь хамгийн чухал зорилго болоод байна. Тэдгээрээс хамгийн чухал төслүүдийн нэг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл. Энэхүү цахилгааны станцыг дөрөвдүгээр цахилгаан станц гэж ойлгож болно.

1981 онд IV цахилгаан станцыг барьснаас хойш монголчууд ийм том цахилгаан станцыг барьж чадаагүй. Тийм учраас өнөөдөр эрчим хүчний салбарт эргэн сэргэлт болж байгаа түүхэн өдөр.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, дутагдаж байгаа эх үүсвэрийг Улаанбаатар бондоор санхүүжүүлэн баригдаж байгаа энэхүү бүтээн байгуулалтын эхний блокийг өнөөдөр нээж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц хуваарийн дагуу 2028 онд сүүлийн дөрөвдүгээр блокоо ашиглалтад оруулж, II цахилгаан станцуыг өртгөвөл үндсэндээ Улаанбаатарчууд эрчим хүчний дутагдалд орохгүй байх боломж бүрдэнэ гэсэн юм.

УЛААНБААТАР БОНДЫГ 20 МИНУТЫН ДОТОР АРИЛЖААЛЖ, БӨӨРӨЛЖҮҮТИЙН СТАНЦАД 300 ТЭРБУМААР АНХЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХИЙСЭН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.НЯМБААТАР:

-Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр нэмж бариагүй. Тиймээс бид тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэхийн тулд эхлээд хууль эрхзүйн орчноо өөрчилье гэдэг зарчмаар ажиллаж, Өрийн удирдлагын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нийслэл Улаанбаатар хот гадаад, дотоод бонд гаргах эрх зүйн үндэслэлээ нээсэн. Бидний анхны дотоод бонд 20 минутын хугацаанд дотоодын зах зээлд зарагдсан нь манай хөрөнгө оруулагчид нийслэлийн багт итгэл үзүүлж байгаагийн илрэл болсон гэж харж байна. Бид  босгосон бондынхоо эхний хөрөнгө оруулалтаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хийсэн байгаа. Нийт 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2024-2025, 2027-2028 онд цахилгаан станцын дөрвөн блокийг ашиглалтад оруулах гэрээ хийж, ажлаа амжилттай эхлүүлээд явж байна.

Энэ том төслийг санаачилсан, төсөл дээр цаг наргүй ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнууддаа ажлын амжилт хүсье.

Нэгэн нэрт яруу найрагчийн шүлэг байдаг. Цахилгаан шугамын сүлжээг сунгаж, шинэхэн үйлдвэрүүдийн үүдийг олон олноор нээх болтугай гэж. Энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нийт хүмүүст талархал илэрхийлье.

ЗАСГИЙН ГАЗАР ӨНГӨРСӨН ГУРВАН ЖИЛД БООМТЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМСЭН БОЛ ИРЭХ 4 ЖИЛД ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ ХИЙНЭ

Хамтарсан Засгийн газар хөгжлийн 14 мега төслийг зарлаж, эдийн засгаа хоёр дахин тэлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн гурван жилд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч ажилласан. Харин ирэх дөрвөн жилд эрчим хүчний реформд анхаарч 14 мега төслийн дийлэнхийг уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ том ажлын эхлэл Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн Эрчим хүчний яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Бодь” групп, “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудад Ерөнхий сайд талархал илэрхийлсэн юм.

Монгол Улсын эрчим хүчний салбарт сэргэлт болж байгаа энэхүү бүтээн байгуулалт сүүлийн 10 гаруй жил яригдсан.

Тухайлбал, 2011 онд геологи, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн суурь судалгаанаас цахилгаан станцын ажил эхэлж, 2016-2017 онд хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2019 онд цахилгаан станцын EPS гэрээ байгуулж тодотгон, судалгаа, зураг төслүүдийг гүйцэтгэсэн. Улмаар 2022 онд цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байдаг. Үүний дараагаар 2023-2024 онд Багануур-Бөөрөлжүүт 71.3 км /220 кВ/ цахилгаан дамжуулах үндэсний сүлжээг барьж байгуулсан билээ. Ийнхүү өнөөдөр Бөөрөлжүүтийн цахилгааны станцын эхний блокийг ашиглалтад орууллаа. Цаашид тус төсөл үе шаттайгаар хэрэгжиж, 2028 онд нийслэлчүүд эрчим хүчний доголдолгүй хотод амьдрах орчин нөхцөл бүрдэх давуу тал үүсч байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хүчин чадал технологийн тухайд:

  • Түлшний бүрэн шаталт явагдах хос циклонт эргэлтэт буцламтгай үет зуух /CFB/
  • Цахилгаан статик шүүлтүүр /ESP/, утааны хэм дэх тоосны гарцыг дөрөв дахин бууруулах систем
  • Дахин халаагчтай конденсацын уурын турбин
  • Үйлдвэрлэлийн саарал усыг дахин боловсруулах ногоон байгууламж, технологит ашиглах систем
  • Усны алдагдалгүй агаарын хөргөлтийн конденсатор /ACC/
  • Монгол дахь анхны 220 кВ-ын хийн хөндүүрүүлэгч хуваарилах байгууламж /GIS/ зэргээс бүрджээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-05 202.55.188.121

станцууд засвар хийгээд хэр л их удаан явав гэж орос тeхнологи одоо дэндүү их хоцрогдож байндаа

Avatar

Нэргүй 2024-10-05 202.55.188.121

арай илүү том хүчин чадал сайн станц барилдаа энэ монгол улс гэхэд арай л жижигхэн байна даа одоо байгаа станц чинь мараалын элэгдэл орчихсон станцуудаа шинэчлэх хэрэгтэйн бишүү

Avatar

собака семь 2024-10-05 66.181.160.11

5 – р ДЦС -г шаардаад байгаа болохлоор 5 дахь эх үүсвэр гэж төөрөлдүүлж байгаа санаатай юу чааваас даа

Avatar

Хотын хүү 2024-10-05 202.126.89.199

с** юмаа хувийн хэвшлийн бүтээлийг хогийн Бэрх тосгоны 2 орк очоод баллаад хаячих юм Маны шээснүүд хэзээ ч олигтой юм хийдэггүй

Avatar

Зочин 2024-10-05 103.145.234.104

Энэ Нямбаатарын ачаар хот цэгцэндээ орох эхлэл тавигдаж байна. Нямбаатар бусад хотын дарга нар шиг хоноцын сэтгэлээр хандахгүй байна. Ажил урагшилж байна. Олон жил хийгдээгүй хотын ужгирсан асуудлууд шийдэгдэж байна. Энэ зуны их борооноор хот үерт автсангүй, суухад урамтай шинэ автобуснууд явж байна, хогондоо дарагдсан хот гэж хэлэхээргүй боллоо.

Avatar

Зочин 2024-10-05 66.181.179.192

Засаг төр хураана хумина л гэдэг.Хувийн хэвшилд даатгачихаад санхүүжилтийг нь өгчихвөл монголчууд юуг ч хийж чадна.Нямбаатарт энэ ЦСд оруулсан хувь нэмэр ТҮЙ ч байхгүй шүү. ШОГИЙН ХҮМҮҮСИЙН ХОШИН ҮЗЭГДЭЛ.

Avatar

Нэргүй 2024-10-05 66.181.160.75

"Эрдэнэбүрэн"-ийн усан цахилгаан станц юу болсон бэ?? Манай УИХ дахь АН, ХҮН хүртэл сая Путинг ирээд дураар дургиж байхад гөлөг шиг сүүлээ хавчаад чихээ хулмайлгаад довжоон доогуур ороод чимээгүй хэвтчихсэн!!1990 оны Ардчилсан хувьсгалын ахмадууд ТӨР-д байсан бол эд нар шиг гөлөлзөхгүй, хэлэх үгээ хэлэх л байсан даа?! Путин харьяа нутаг дэвсгэрээ эргэж яваа эзэн ноён шиг авирлаж, тусгаар тогтносон Монгол Улсын нэр хүндээр бөгсөө арчиж хаячихаад яваад өглөө шдээ!!!!

Avatar

Нэргүй 2024-10-05 124.158.107.111

Гол ажлыг нь хувийн хэвшилтйн Бодь групп, Баясгалан хийсан шүү дээ. Тэгсэн чинь сонгуульд зориулаад Нямбаатар хийсэн юм шиг бүлтрэхээ МАН болих хэрэгтэй. Бонд босгоод л хөрөнгө оруулалт хийсэн байна. Эхнээс нь Төр дангаараа хийсэн бол өдийд Бөөрөлжүүтийн энэ цахилгаан станц авилгалд идэгдээд сураггүй байх байсан шүү. Төр дангаараа эдийн засгийн төсөл хэрэгжүүлэх ямарч чадвар байхгүй шүү.

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-05 202.9.46.220

УГ НЬ МОНГОЛДОО БУТЭЭН БАЙГУУЛАЛТ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХИЙНЭ ГЭЖ ЗҮТГЭДЭГ ХҮМҮҮСЭЭ ДЭМЖЭЭД 4 ЖИЛ ТУУШТАЙ УЛС ТӨРЖИЛГҮЙ,,,,,,АТАА ЖӨТӨӨ,,, АМИН ХУВИА БОДОХГҮЙ БАЙВАЛ МОНОЛЫН НИЙГЭМ ӨӨР БОЛНО ДОО .,,,,ЕР ХҮН ӨӨРИЙН ЧАДАМЖ, МЭДЛЭГ, БОЛОВСРОЛДОО ТОХИРСОН АЖИЛ, АЛБАНД АЖИЛЛАЖ СУРАХ УЧИРТАЙ .,,,,,

Avatar

Иргэн 2024-10-05 192.82.64.192

Төрөл саднаа татаж төрийн ажилд тавьдагаа больё наад үёэл нямбаатараа хууль зөрчиж хотын даргад тавьсан ёрөнхи сайд л.оюунэрдэнэ бас болоогүй хүний хийсэн
ажлыг нямбаатарын оролцоо их байсан гэж ярих нрих нь утгагүй наад
ажлыг БОДЬ ИНТЁРШНЁЛИИЙН ЁРӨНХИЙЛӨГЧ ДАНЗАНДОРЖ ОВОГТОЙ БАЯСГАЛАН ГЭДЭГ ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛ НЬ
УДИАРЧ ЯВАА ЗАЛУУ МОНГОЛ УЛСЫН ХӨГ ЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙГАА НЬ
ЭНЭ ЮМ

Avatar

Нэргүй 2024-10-05 202.126.90.166

Гэрэлтүүлэгтэй самбарнууд ч хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-10-05 202.126.90.166

Цахилгаан хүйтний улиралд хүрэлцэхгүй, Оросоос цахилгаан импортолдог тул Монголын компаниуд байшингийн хаягны гэрэлтүүлэг битгий шөнөжин асаагаад байгаач ээ! Сурталчилгаа хийдэг тансаглал ядуу Монголд тохиромжгүй.

Avatar

Нэргүй 2024-10-05 202.9.41.22

Бүтээн байгуулалт хийж ашиглалтанд оруулсан нь сайн. Харин тэндээс яаж цахилгаанаар Улаанбаатар, Налайх руу татах вэ

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-05 202.9.46.220

ЦАХИЛГААН ГАРГАЖ БАЙГАА ХОЙНО ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХҮРГЭХ ТИЙМ БОЛДОГҮЙ ЗҮЙЛ БИШ БАЙХ ДАА.,

Avatar

Нэргүй 2024-10-05 66.181.185.53

Enemuu hujaag alaach

Avatar

Нэргүй 2024-10-05 122.201.31.104

Нээлт нэг хэрэг. Гал хэзээ орж, хүчин чадлаа хэзээ авахыг тэнгэр мэдэг. Хамаагүй эрт шоудаад явах ч дээ

Avatar

Нэргүй 2024-10-05 120.18.94.165

Songuuliig ingej hiihguiee s** 2

Avatar

Нэргүй 2024-10-05 202.9.40.227

Сайханбилэгийн хийсэн, эхлүүлсэн ажлыг гацаачихаад өөрсдөө хийсэн мэт алиалах хэрэггүй л дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж