Энэ амралтын өдрүүдэд хааж, шинэчлэх замууд

Энэ амралтын өдрүүдэд хааж, шинэчлэх замууд

Энэ амралтын өдрүүдэд хааж, шинэчлэх замууд

Энэ амралтын өдрүүдэд хааж шинэчлэх авто замуудын мэдээллийг танилцуулж байна.


Тодруулбал, аравдугаар сарын 5-ны 23:00 цагаас “Хоум” плазагаас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчлэхээр болжээ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 7-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Харин тус авто замын хойд эгнээг аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэх аж.

Мөн Баянзүрх дүүргийн 17, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин сургуулийн уулзвар хүртэл авто замыг хааж, хэсэгчилсэн засвар шинэчлэлт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 6-ны 22:00 цагаас 9-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.

“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг сарын 7-ны өдрийн 23:00 цагаас  9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  зохицуулах ажээ.

Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хэсэгчлэн, шинэчилнэ. Уг ажлын нэгдүгээр хэсгийг маргааш /2024.10.06/ 23:00 цагаас  8-ны 23:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Харин хоёрдугаар хэсгийг аравдугаар сарын 8-ны 23:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж тус тус шинэчлэхээр болжээ.

Дээр заасан хугацаанд иргэд, жолооч та бүхнийг өөр зам сонгон замын хөдөлгөөнд орохыг ТЦА-наас сануулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж