Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Бөөрөлжүүт цахилгааны станцыг өнөөдөр /2024.10.05/ нээлээ.
600 МВт-ын хүчин чадал бүхий нүүрсэн тэжээлт тус цахилгаан станцын төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Бөөрөлжүүтийн ордыг түшиглэн баригдаж буй уг цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын барилгын ажил дуусч ийнхүү аравдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийлээ. Хоёр дахь ээлжийн 150 МВт-ыг ирэх 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цаашид хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж 600МВт хүчин чадал бүхий цахилгаан станцтай болсноор нийслэлийн эрчим хүчний хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор цахилгаан станцад 540, нүүрсний уурхайд 500 нийт 1000 гаруй шинэ ажлын байр бий болох боломж бүрдэж байгаа юм. Мөн шинэ цахилгаан станц, уурхайг дагасан суурьшлын бүс бий болж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл авчрах эрчим хүчний нэгэн шинэ эх үүсвэр нээгдэв.
Шинэ станцын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, бүтээн байгуулагчид оролцов.
Зочин 2024-10-05 66.181.187.90
Эрчим хүчний сайд аа. Тоолуур шинэчилж байгаа чинь бөөн хэл дагуулж байна даа. Байнга тогтвортой тасардаг болсон байна. Бас тогны мөнгө их гарлаа гэдэг асуудал маш их гарлаа. Одоохоо яая гэж байж тогны мөнгө нэмнэ гэдэг ч лөөлөө юм байна. Хүчин чадал нэмэгдээд тус байна уу
Нэргүй 2024-10-05 66.181.180.37
PPP PFI xelbereer gej oilgoson. Jonxuu uursduu iim baij yagaad MCS-n 2008 oni tumur zamiig boliuldag baina aa. Tumur zam bas PFI baisan sh dee.
hudlaa 2024-10-05 103.212.118.108
ashiglatand oroogui ee, , songuuliin show bolgohgui shuu
Зочин 2024-10-05 66.181.189.101
Сайн бна ямарч бсан нэг алхам ургашлаа даа одоо зугшруулэх ачаалал авах туршилт тохируулах гээд ажил ундарна даа амжилт
Зочин 2024-10-05 202.126.90.143
Барилгын ажил дуусна гэдэг шууд ажиллаад эхлэнэ гэсэн үг биш, туршилт, тохируулгаа хийж ажилд залгаж жигдрүүлтлээ удна даа, энэ жил амжих юм болов уу
зочин 2024-10-05 66.181.160.118
Их л олон хүн ажиллах болтой юм байна .. Хоцрогдсон технологитой станц байх да .. Өртөг өндөртэй бол иргэд цахилгааны төлбөрөө дийлэхгүйшд ..
Нэргүй 2024-10-05 103.57.94.16
Тиймээ. Оросоос л авч байя л да. Путин бид нарт туслана гсн ш дэ. ккк
Нэргүй 2024-10-05 66.181.181.212
Орос манай эрчим хүчний бүх төслийг зогсоодог атлаа Же нкийн хамгийн хоцрогдсон, байгал орчны маш их хохирол той төслийг лэмжсэн нь энэ юмаа !
Гэхдээ ашиглалтанд орох өдий, барилгын ажил нь л ду усах нилээн дөхсөн, сонгуулийн шоу хийж бгаа юм билээ !
Урьь нь энэний талаар хэн ч юу ч ярьдаггүй л бсан ш дээ ! Сонгуулийн шоу, ашиглалтанд оруулахсгэж Жонхуу ердөө яарахгүй, харж л байгаарай !!!
Зочин 2024-10-05 202.126.91.139
ашиглалтад ороод ажил нь эхэлсэн байна. өнөөдөр би очоод ирлээ.
Zochin 2024-10-05 66.181.161.118
Yaaltchgui jenco ach yum da. Jinhene baatar bsan yum bishuu