"Солиотнууд"-ын шоу ба сонгуулийн үзэгдлүүд!

"Солиотнууд"-ын шоу ба сонгуулийн үзэгдлүүд!

"Солиотнууд"-ын шоу ба сонгуулийн үзэгдлүүд!

Нийслэл, дүүргийн сонгуулийн санал хураалт энэ сарын 11 буюу ирэх Баасан гаригт явагдана. УИХ-ын сонгуулиас ялгарах онцлог нь гэвэл орон нутгийн сонгуульд нэгд, ирцийн босго тавихгүй. Хоёрт, орон нутгийн сонгуулийн санал хураалт 20:00 цагт дуусна.

Нийслэлийн төсөв мөнгө, эрх мэдэл нэмэгдсэн нь улс төрийн намуудын оролцоог идэвхжүүлж, дөрвөн нам эвсэл хотын эрх мэдлийн төлөө өрсөлдөж байна. Гэхдээ нийслэл, дүүргийн сонгуулийн гол өрсөлдөөн МАН болон АН-ын дунд явагдаж буй. Үндсэндээ, Х.Нямбаатар ба Женко.Баттулга хоёрын хэн нь хотын дарга болох вэ гэсэн ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Хэдийгээр Женко.Баттулга хэвлэлийнхэнтэй уулзахдаа “Би хотын дарга болохгүй” гэж хэлсэн нь үнэн боловч хэлсэндээ хүрнэ гэдэг нь үнэн бус юм. Товчхондоо, битий итгээрэй гэж эсрэгээр нь ойлгож болно. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Би УИХ-д нэр дэвшихгүй” гэж зарлаж байснаа АН нэр дэвшигчдээ зарлах мөчид өөрийнхөө нэрийг “шургуулсан” нь баримт, факт. Өдгөө тэр парламентын 126-гийн нэг, сул гишүүн.

Тэрбээр УИХ дахь АН бүлгээ авах санаатай байсан ч бүлэг доторх дэмжлэг сул, тиймээс горилж байсан суудлаа О. Цогтгэрэлд алдсан юм.

Улс төрд, Төрийн ордонд буцаж ирсэн түүний ганц шалтгаан ердөө эрх мэдэл, төсвийн захиран зарцуулах эрхийн төлөө юм. Эрх биш, экс Ерөнхийлөгчийн хувьд Л.Оюун-Эрдэнийн танхимд сайд хийхээс ичсэн ч биз. Тиймээс хотын даргын суудлыг битүүхэндээ горилж явааг үгүйсгэхгүй.

Парламентын сул гишүүн байснаас Улаанбаатар хотын захирагч болох нь эрх мэдэл, төсөв хөрөнгө, улс төрийн карьерын хувьд хол илүү албан тушаал юм. Товчхондоо, улс доторх улсын Ерөнхий сайд гэсэн үг.

Өмнө нь Д.Сумъяабазар парламентын гишүүний суудлаа хотын даргаар сольж байсан бол Х.Нямбаатар хуулийн сайдаа болиод “фронт”-ын томилолттой Улаанбаатарт ирсэн. Тэгэхээр Х.Баттулга сул гишүүнээ болиод хотын дарга болохыг үгүйсгэх боломжгүй.

Энэ удаагийн нийслэлийн сонгуульд Ардчилсан нам гэж улс төрийн нам оролцоогүй. АН доторх Женко бүлэглэл хотын сонгуульд хоороороо өрсөлдөж буй нь гашуун үнэн. Хэрэвзээ хотод Женко бүлэглэл ялбал Монгол Улсын сонгуульд “Монгол ялсан”-тай дүйцэхүйц хохирол дагуулна.

Х.Баттулгын Монголд учруулсан хохирол хамгийн багадаа 80 их наяд болохыг Ерөнхий сайд хоёр жилийн өмнө нэгэнтээ мэдэгдэж байсан. Энэ хохирлын хэмжээ өдрөөс өдөрт өсч байгаа, эдийн засгийн үр ашиггүй мухар төмөр зам барьсан Х.Баттулга гишүүний хорлолыг улсаараа хэчнээн хугацаанд хүртэхийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан барьсан санхүүжилтээ нөхөх нь бүү хэл нэмээд олон сая ам.долларын бүтээн байгуулалт шаардагдаж буй юм.

Женко бүлэглэлээс нэр дэвшиж буй хүмүүсийн дийлэнх нь төрийн албаны туршлагагүй. Тэр нь ч ойлгомжтой. Женко.Баттулгад хулгайчийн нөөц байхаас хүний нөөц байхгүй гэх үг үнэн аж. Түүний нэр дэвшүүлсэн багт сэтгэцийн хувьд эрүүл бус, бусдыг төлөөлөх үү, өөрийгөө төлөөлөх үү гэдгээ ч мэдэхгүй хүмүүс олон. "Live" хийж, хүн зандрах, өөрөө гавьсан ажилгүй байж бусдын амь, амьдралыг шийдвэрлэж чадах уу. Гэвчиг энэ бүхэн бас сонгогч олонтой холбоотой. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэх үг хоосон дүгнэлт биш.

Сонгууль ойртох тусам “солиорсон” хүмүүс нэмэгдсээр байна. Энэ нь нэг төрлийн эмгэг билээ. Ийм “эмгэг”-тэй хүмүүсээр хотоо удирдуубал хот хогийн хог дээр үсэрнэ. Улаанбаатарчууд арай ч мафийн бүлэглэлээр удирдуулах хэмжээний сонголт хийхгүй байх. Женко.Баттулга бол хулгай, луйврын загалмайлсан эцэг шахуу нэгэн шүү дээ.

Б.Бат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

S 1 минутын өмнө 59.153.115.202

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2 минутын өмнө 66.181.181.212

Энэ мэдээнд гарсан зургий нь хараарай ! Нүүр нь зэвхий, нүд нь хов хоосон хоёр ухархай о байгаа з дээ. амьд хүний нүд ийм байдаггүй л юм даа !

Avatar

Нэргүй 9 минутын өмнө 66.181.181.212

УИХ-д нэр дэвшихгүй л гээд байснаа яг сонгуулийн өмнө нэр дэвших болсон үндэслэлээ хэлж байгаа нь ёстой инэ эдтэй, хөгийн юм хэлж бгаан ! "Булганаас анхдагчид их төрдөг учраас "гэж үү… Нэр дэвшихгүй гэж байгаад нэрээ шургуулсан анхны хүн юм биз дээ. Ямар ч утга логикгүй юм дандаа донгосож явдаг эр, юм ярихдаа нүд хов хоосон эргэлдээд, нүүр нь зэвхий даагаад муухай гэдэг нь , яаж тэгж худлаа ярьж чаддаг бнаа ?! Мухар төмөр зам бол Монголын бахархал гээ л шааж өгдөг, күйээ мөн дүүрчихсэн шидэл

Avatar

зочин 17 минутын өмнө 202.55.188.84

Муумуухай бүхний эхлэл энэ хүн байхаа.

Avatar

Нэргүй 18 минутын өмнө 103.168.34.121

ВОР В ЗАКОНЕ?

Avatar

Bold o 19 минутын өмнө 116.120.126.36

сүүлийн 30н жилийн 26н жилд нь МАН мангарууд нийслэлийг удирдлаа..одоо энэ байгаа Улаанбаатар хотыг хар даа…одоо Нян боржуурыг солих цаг болсоон. Ман биш бол хэн ч яахав…ногоон автобус, 3н тэрбумын ус зөөдөг усан оргилуур, боржуур гээд хулгай гаарлаа…

Avatar

Zochin 46 минутын өмнө 103.57.93.202

Энэ женко д бид ямар өртөө вэ дүү Баттуллийн авгай насаараа Франц д ЭСЯ д ажилсан ямар ч боловсролгүй МИАТ дүйлчлэгч хийж бсан дандаа хулгайч нар

Avatar

Иргэн 1 цагийн өмнө 202.126.90.230

ЖИНХЭНЭ СОЛИОТНУУД БОЛ БАТТУЛГБГ МУУЛАГСАД ЮМ. СҮ,MCS СӨНӨНӨ

Avatar

Иргэн 1 цагийн өмнө 202.126.90.230

монголчуудаа Х.Баттулга урд нь монголыг нэгэнтээ удаа аварсан. одоо тэр Улаанбаатарыг аврах болно. дахиад 70 настайдаа Монголыг том юмнаас аврах болно. харж л байгаараа

Avatar

Нэргүй 6 минутын өмнө 66.181.181.212

Иргэн гэж хятад хүнийг л хэлдэг байсым доо ! Иргэн гуай…минь женктэйгээ далдраарай !

Avatar

Путин 2 цагийн өмнө 178.176.73.164

Улаанбаатарчуудаа Баттулгыг сонгож болохгуй шуу .

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.11

Женко монголын төрийг самрагч, Төрд шүглэсэн Албин чөтгөр болжээ?!! За яахав, муу хүн байгаа л биз. Харин ийм хүнийг төрд гаргаад, үйлдсэн гэмт хэргийг нь бүх нийтээрээ нэгэн дуугаар буруутган хэлэлцдэг атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй сул чөлөөтэй явуулаад, өөгшүүлээд байна вэ??

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.71.100.44

Б.Бат сайн сэтгүүлч. Жонхуу нүүрсний төмөр замыг гацааж саатуулсан нь ГАСЛАМ хохирлыг учруулсан гэж ярьдаг. Энэ бол манай нэг нэрт эдийн засагчийн үг шүү. Улаанбаатар хотын өмч нүүрсний нэг том уурхай байдаг биз дээ. Тэр лүү л тэмүүлж буй гэнэ.

Avatar

Лагайнуудад 2 цагийн өмнө 128.106.64.62

Баттулгыг мужлж доош хийх нь хэнд ашигтай вэ Оюутолгой, МСЭс, Сү гэсэн хулгайч нарын бүлэглэлд ашигтай өөөр юу ч биш

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.71.100.44

Таван Толгойн ордыг Сү.Батболд ард түмэндээ өгсөн юм шүү. Үүнийг бүү март.

Avatar

Нэргүй 5 минутын өмнө 66.181.181.212

Тийм ээ, үнэн шүү !

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.68

Нямбаатат эхлүүлсэн ажлыг нь дуусгах боломж олгож багаар нь дэмжье. Нийслэлд АН олонх болвол бүгдийг нь эхнээс эхлүүлэх нэрийг дор одоо хийгдэж байгаа бүх ажлуудыг зогсоож шинээр юу ч бүтээж чадахгүй. Эхлүүлсэн нэр зүүгээд нүдэнд харагдах бүтээн байгуулалт үгүй баахан мөнгө идээд дуусна. Учир нь тэд 8 жилд бүх мөнгөө бараад дууссан. Ямар сайндаа улаан цайм алдагдсан 8 жил гэж түүнийгээ нэрлэж байхав.дээ. Тэд улсын эдийн засгийг самарч ирсэн түүхтэй.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.227

Энэ үхээр үхэж далд ороосой билээ. яасан ч ханаж цаддаггүй ХУЛГАЙЧ вэ

Avatar

Ц 2 цагийн өмнө 139.5.218.79

түмэн олон тэнэг биш байхаа энэ хэдийг 10 хүн дэмжиж байхад Нямбаатарыг50 хүн лэмжинэ ялгаа нь ердөө л энэ маш их ажил хийж байгааг нүдээрээ харж чихээрээ сонсож бна МАН багаараа ялна ажил хийдэг хийдгүйг ард түмэн ялгахтайгаа байхаа

Avatar

Ж.Онгар 2 цагийн өмнө 62.122.104.136

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 62.122.104.136

Хуурамч хаяг, нэр барьсан жинхэнэ солиотой сэтгүүлч юм бна. Үүнд итгэх сонгогч ховор байх. Мэргэн сонголтоо хийх болтугай

Avatar

Нэргүй 21 минутын өмнө 66.181.181.212

Женкогийн троллыг хасаад л сонгоход мэргэн сонголт болно ш дээ, хө !

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.179

Энэ чинь харин цагаан солиорол гэдэг нь тусцан гаруу ? Улаан коммунист хүүрүү дэээ айнннн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж